Та үүнийг мэдэх үү?

Бидний бэлтгэдэг “Та үүнийг мэдэх үү” нийтлэлийн маань шинэ дугаар уншигч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Дэлхийн улс орнуудад  дор хаяж нэг хүн өөрийгөө бүхнийг чаддаг, бүгдийг мэддэг их мэдэгч гэж боддог гэнэ. Энэ мэтчилэн сонин солиотой, санаанд оромгүй зүйлс таны танин мэдэхүйн мэдлэгийг шинэчлэн тэлэх болтугай.
Та үүнийг мэдэх үү?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


1. Өмнөд Африкийн иргэн Martin Pistorius хэмээх залуу 2 жилийн турш комд оржээ. Оюун ухаан нь гадаад орчинд юу болоод байгааг мэдэж байгаа хэрнээ бие нь яг л үхсэн хүн мэт ямар ч хөдөлгөөнгүй, тэр ч байтугай бүр хөрчихсөн байсан гэнэ.



2. Нигерийн луйврын бүлэглэл олон улсын нисэх онгоцны буудлынханд ерөөсөө хаана ч оршдоггүй чулууг 242 сая доллараар заржээ. Байхгүй зүйлийг байгаа мэт итгүүлж зарна гэдэг луйварчдын авьяас гэлтэй.


3. Бага насны хүүхэд хүчирхийлэгч, цуврал алуурчин Robert Black хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж, цагдаад баригдсаныхаа дараа өөрийн төрсөн охиноо машиндаа хүчиндэж байхад нь барьсан байна. Тэрээр ямар ч өөрийн ухаангүй, мансуурч, согтсон байдалтай байжээ.



4. Хэрвээ таны тархины холбогч эдийг авбал 2 өөр хүсэл сонирхол, чадвар, зан араншинтай “би” нь нэг биемахбодид үүснэ. 



5. Японы Фүкүшима хотод болсон Цунамигийн үеэр атомын цахилгаан станц давалгаанд өртсөн байна. Азаар ямар ч дэлбэрэлт үүсээгүй ажээ.



6. Хятад, Солонгос, Япон улсын охидод өөрийгөө гүнж мэтээр мэдрэх, бусдад тийм хандлага төрүүлэх "Нарциссизм" буюу өөрийгөө тахин шүтэж, "би хамгийн сайхан нь" гэх үзэл бодол ихээр байдаг байна.


7. АНУ-ын Арканзас мужид хүн бүхэнд нээлттэй дэлхий дээрх цорын ганц алмазны уурхай байдаг. 1972 оноос хойш энэхүү уурхайгаас 31,000 үнэт ховор эрдэнийн чулуу олджээ.



8. Онгорхой нүхнээс айх айдсыг "agoraphobia" гэдэг бөгөөд Crowley хэмээх энэ хүн өөрийн айдсаа даван туулахаар шийдэж гэрээсээ гаржээ. Гэвч ухсан нүхэнд унан хамраа хугалж, хацраа гэмтээсэн байна. Энэ нь түүний 10 жилийн турш айдсаа давахаар хичээж буй 3 дахь оролдлого юм.



9. Калифорни мужийн эмч Michael Shannon амьдрах найдваргүй гэгдэж байсан нярай Chris Troki хэмээх хүүхдийг эмчлэн асарч аварч байжээ. Chris том болоод эмч болсон бөгөөд 2011 онд аймшигт зам тээврийн осол болсон газар очиж, шатаж буй машинд гацсан хүнийг аварсан нь өөрийнх нь амийг аварсан Michael Shannon байсан байна.



10. Митридатес хаан (МЭӨ 134-63 он) хордож үхэхвий гэхээс үхтэлээ айдаг байсан бөгөөд бүх л амьдралынхаа туршид бага хэмжээгээр хор ууж өөртөө дасгаж байсан байна. Ромчуудад эзлэгдэх үеэрээ хор ууж үхэхээр шийдсэн ч ямар ч хүчтэй хор түүний биед ус мэт шингэж, ямар ч нөлөө үзүүлээгүй гэнэ.



11. Элвис Преслигийн менежер домогт дуучны цомгийг худалдаж аваагүй, тоглолтыг нь үзээгүй хүмүүст “Би Элвисийг үзэн ядаж байна” гэсэн тэмдэг өгдөг байжээ.



12. АНУ-ын түүхэн дэх цэргийн жанжин, гарамгай удирдагч асан Smedley Butler өөрийн орны гадаад бодлогын байнгын шүүмжлэгч, эсэргүү байжээ. Үүнийгээ тэрээр өөрийн номондоо “Би яг үнэндээ дээрэмчин капиталист байсан” гэж бичсэн байна.



13.  Сансарт нисэхэд 5 хоногийн дотор л булчингийн жингийнхээ 20 хувийг алддаг.



14. Ор хураагаагүй байхад цонхоор орж ирж буй цэнгэг агаар, нарны гэрэл өрөөнд илүү их шингэдэг бол харин цэвэрхэн хураасан, ямар ч толиогүй орны гадаргуу дээр тоос шороо их цугларах нөхцөл бүрддэг байна.



15. Болив улсын энгийн дэглэмтэй шоронд орсон хүмүүс ажилдаа явж, мөнгө олж, хэрэгцээтэй зүйлсээ авч, гэр бүлээ хүртэл авчирч хамт байх боломжтой байдаг.



16. Хөгжөөн дэмжигч охидын үзүүлбэрийг хүмүүс тэмцээний дундуурх шал хэрэггүй зүйл гэж боддог ч, ганцхан охин хөгжөөн дэмжих үзүүлбэр гүйцэтгэж байвал тэмцээнээс илүү тухайн үзүүлбэр үзэгчдийг илүү татдаг байна.



4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()