Хүссэн эмэгтэйгээ хэрхэн өөрийнх болгох вэ?

2015-11-01, 21:45
16,569

Анхны сэтгэгдлийг хоёр дахь удаагаа төрүүлэх боломжгүй гэлцдэг. Хэрвээ залуу та хэн нэг үзэсгэлэнт бүсгүйтэй болзох гэж байгаа эсвэл хүнд дурласан бол тэр бүсгүйдээ хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх талаар маш үнэтэй зөвлөгөөг зөвхөн танд зориулан хүргэж байна.

Хүссэн эмэгтэйгээ хэрхэн өөрийнх болгох вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Цаг барьдаг байх хэрэгтэй шүү
Болзоонд урьчихаад өөрөө хоцроод очвол амжилтгүй болзоо болох магадлал 99 хувьтай гэсэн үг. Ганцхан болзоонд ч биш, ажилд орох, хэн нэг чухал хүнтэй уулзах бүртээ цаг баримтлах нь таныг хэр хариуцлагатай хүн бэ гэдгийг тань хэлээд өгдөг.



2. Зоригтой бөгөөд нүүрэмгий бай
Хэтэрхий чалчаа, эсвэл хэт бүдүүлэг, хамаа намаагүй бай гэсэн үг биш шүү. Бүсгүйгээ уйдаалгүй хөгжилтэй, аятайхан зүйлсийн талаар ярьж, түүний бодлыг асуугаарай. Түүнчлэн үйл хөдлөлөөрөө ч мөн “би үнэхээр дажгүй залуу шүү” гэсэн сэтгэгдлийг төрүүлэх хэрэгтэй.



3. Өөрийгөө амжилттай эр гэдгээ илэрхийлэх
Ямар ч эмэгтэй ажилдаа амжилт гаргадаг, манлайлагч залуусд дуртай байдаг. Тиймээс идэвхитэй, хичээнгүй төрхөө тодотгож өгөөрэй.



4. Өөрийнхөөрөө байх
Зарим хүмүүс “өөрийнхөөрөө байна” гэдгийг хамаа намаагүй байна гэж ойлгодог. Яг үнэндээ энэ бол өөрийн үзэл бодол, баримтлалдаа үнэнч тууштай гэдгээ харуулахын нэр юм. Аливаа зүйлийн талаар яг юу гэж боддогоо чөлөөтэй хэлж, олон талт эсвэл бүр туйлшрамтгай нэгэн мэт сэтгэгдэл аль болох бүү төрүүл. Түүний санаа бодол таныхтай зөрчилдөж байвал санаа зовох хэрэггүй. Энэ бол байдаг л үзэгдэл.



5. Худал дүр эсгэх хэрэггүй
Хэтэрхий их хичээж, жүжиглэдэг хүмүүс харахад л андашгүй байдаг. Тэд бол жинхэнэ ёс зүйтэй хүмүүс биш харин ёс зүйтэй мэт харагдахыг хичээдэг хүмүүс юм. Таныг тэдний нэг биш гэж найдъя.



6. Бүсгүйгээ хамгаал
Түүнтэй хамт явж байхад хэн нэгэн бүсгүйг тань өдөж хоргоогоод байвал “Залуу минь, энэ бүсгүй надтай хамт явж байгаа юм” гэх мэт үг хэл. Бүсгүйчүүд ингэж хэлэхэд дуртай байдаг.



7. Онцгой нэгэн бай
Харизматик байх ч гэж ярьдаг. Энэ нь эргэн тойрон дахь хүмүүсийнхээ анхаарлыг үг үйлдэл бүхнээрээ татаж, өөрийгөө гол хүн гэдгийг мэдрүүлэхийг хэлдэг. Зөвхөн эсрэг хүйсийнхээ хүнд ч биш, түүний найз нөхөд, хамт явж буй хүмүүсийн харилцааг эерэг цэнэгээр цэнэглэж, зөв ярианы сэдвээр зөв тийш нь хандуулж байгаарай.



8. Урам зоригоор дүүрэн байх
Өөртөө итгэлтэй залуусыг охид бүсгүйчүүд их үнэлдэг. Тиймээс түүнийг өөрийн болгож чадна гэдгээ далд утгаар илэрхийлэх нь бүсгүйд тань гүнзгий сэтгэгдэл төрүүлэх болно.



9. Оюунлаг байх
Бүсгүйчүүдийн залуусаас хүсдэг хамгийн гол зан чанар бол ухаалаг яриа, ухаалаг үйлдэл юм. Зөв цагт тохирсон яриаг эхлүүлэх нь ухаалаг залуусын наад захын илэрхийлэл юм.



10. Хошин шогийн мэдрэмжтэй байх
“Хажуудах бүсгүйнх нь инээмсэглэлийн давтамжаар эр хүнийг үнэлдэг” хэмээх үг бий. Өөрийн болгох гэж буй бүсгүйгээ хөгжилтэй яриагаар “дайлж”, үргэлж инээлгэж, инээмсэглүүлж байх нь үнэхээр чухал зүйл. Хошиг шогийн ямар ч мэдрэмжгүй хүмүүс ямар ч сонирхолгүй, уйтгартай, заримдаа бүр тэнэг мэт санагдах нь олонтаа. Ингээд бодохоор хошин шогийн мэдрэмж гэдэг үнэхээр чухал зүйлсийн нэг байгаа биз?


 

NULL

NULL

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()