Сүүлийн үед тархсан хамгийн утгагүй моодууд

Хувцас загвар гэдэг хэрэглээнээс гарч ч байдаг, орж ч байдаг, байнгын эргэлтэд байдаг зүйл билээ. Зөвхөн хувцас загвар ч гэлтгүй сонин содон үс засалт, биеэ авч яваа байдал, үг хэллэг, зургийн фознууд ч тренд болох нь бий. Ингээд энэ онд өргөн тархсан хамгийн утгагүй трендүүдийг танилцуулж байна.
Сүүлийн үед тархсан хамгийн утгагүй моодууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


10. Турникэн дээр савлах
Турник бол аав ээжүүдийн үеээс л алдартай эд байлаа. Гэвч орчин үед савлаж буй бичлэгүүд цахим ертөнцөд тархах болжээ. Үүн дээр эргэж, булчинтай болж болно л доо, гэхдээ зүгээр л ингэж савлах нь биед ямар ч ашиг тус өгөхгүй.



9. Цөцгийн тосны дэглэм
Аяга хар кофенд цөцгийн тос хийж уувал турдаг гэх өрөөсгөл ойлголт нилээд тарсан бололтой. Харин ч эсрэгээрээ цусан дахь холестриний түвшинг нэмэгдүүлж,  таргалуулах магадлалтай.



8. Менинизм
Менинизм бол эрэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах үзэл санаа юм . Феминист үзэл гарч ирсний дараахан энэхүү үгийг феминизмийг шоглох хэлбэрээр гаргасан юм. Гэвч саяхнаас Twitter-т “hashtag” тэмдэглэлийн хамт жинхэнэ утгаар нь хэрэглэх болжээ.



7. “Унждаг” өмд
Харахад ч эвгүй энэхүү өмдийг сүүлийн үеийн залуус, ялангуяа Азиуд ихээр өмсөх болсон. Яг үнэндээ тийм ч сайхан харагддаггүй гэдгийг дурьдах хэрэгтэй байх.



6. Эрэгтэйчүүдийн бариу өмд
Муухай харагддаг гэдгийг ийм өмд өмсдөггүй хүмүүс бүгд мэдэж байгаа байх. Эрэгтэйлэг төрхийг алдагдуулахаас гадна, эрчүүдийн биеийн онцлогт тохирдоггүй гэлтэй.



5. Тарган, сул бие
Шар айраг их ууснаас болж үүссэн том гүзээ, унжсан арьстай бие яахын аргагүй “өвөөг” санагдуулна. Гэвч залуучууд бодибилдингээр хичээллэж, сайхан биетэй байхыг хүсдэг цаг ард үлджээ. Биеэ чангалахын оронд , гаргуунд нь гаргахыг илүүд үзэхээр шийдсэн бололтой.



4. Стив Жобсын хувцаслалт
Хар свитер, жийнсэн өмд, энгийн пүүз өөрийн эрхгүй Стив Жобсыг санагдуулж байгаа биз? Гэвч сүүлийн үед залуус эр эмгүй иймэрхүү хувцаслалтанд хошуурах болж. Магадгүй тэд сайхан харагдахаас залхсан юм болов уу?



3. Селфи (селфиний гар)
Монголоор өөрийнхөө зураг авах энэ нэршлийг сүүлийн үед “өөрөг”, “өөрөгдөх” гэж нэрлээд буй. Бас л хаа сайгүй өөрийнхөө зургийг авсан, бүр тусгай бариулны тусламжтайгаар олон хүний дунд “зураг авалт” хийх явдал хэрээс хэтэрчээ. Тиймдээ ч “зураг авахуулахгүйгээр инээж сурцгаая” гэдэг үг гарсан байх.



2. Сахал
Сахал бол эр хүний чимэг. Гэхдээ хипстерүүдийг дууриаж, нүүр царайны хэлбэртээ тохироогүй, бавайсан их сахал тавих хүмүүс хаа сайгүй, бүр хаа сайгүй болжээ. Санал нэг байна уу?



1.Урт үс
Бүсгүйчүүд биш, эрэгтэйчүүдэд хамаатай ойлголт юм. Улаан хивсний ёслол дээр л хэн нэгэн нь урт үсээ боочихсон ирээд, тэгээд дэлхийгээр л нэг урт үстэй залуучууд болчихсон байх нь.



4
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()