Төмсний хучмал хэрхэн хийх вэ?

2015-11-05, 00:17
65,765
Төмсний хучмал бол зөөлөн амт, өег чанараараа маш олон хүний үдийн болон оройн зоогонд багтдаг билээ. Шотланд болон Английн хойд хэсгээс гаралтай бөгөөд орчин үед дэлхийн олон ул оронд өөр өөрийн уламжлалт арга барилаар, өвөрмөц амтыг шингээн хийдэг байна. Ингээд танд Шотланд маягийн төмсний хучмалыг гарын доорх материалуудаар хийх хялбар аргыг хүргэж байна.
Төмсний хучмал хэрхэн хийх вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


Орц:    
-Нухсан төмс 500 гр
-Хатуу бяслаг 50гр
-Ургамлын тос
-Сонгино 1ш
-Лууван 2ш
-Сармисны гол (ногоон сонгино)
-Хонь эсвэл үхрийн татсан мах 1кг
-Цөцгийн тос 150гр
-Давс болон бусад амтлагч
-Сүү 100мл

Хийх арга: 1. Сонгиноо жижиг хэрчиж, хайруулын тавгандаа хуурна.



2. Сонгиноо бага зэрэг борлотол нь шараад дээрээс нь лууван болон ногоон сонгино эсвэл сармисны голоо мөн адил жижиг хэрчээд хамт хуурна.



3. Шарах шүүгээгээ 220 градуст халаана.



4. Ногоо шарж буй хайруулын тавгандаа цөцгийн тосоо бүгдийг нь хийгээд дээрээс нь татсан махаа хийн борлотол нь хуурна. Сайн хутгаарай.



5. Мах, ногоогоо хооронд нь сайн барьцалдуулахын тулд нэг халбага гурил хийж хутгана.



6. Энэ хооронд төмсний нухаш бэлдэе.



7. Төмсөө 10 минутын турш буцалгаад, (сэрээгээр хатгаж үзэн бутарч унаж байвал болсон гэж үзнэ) ургамлын тос, цөцгийн тос, давс, сүү зэргээ нэмж, ширхэггүй болтол нь нухна.



8. Одоо харин мах ногоогоо том саванд, эсвэл шарах шүүгээнийхээ тавцан дээр тарааж тавиад, дээрээс нь төмсний нухашаа яг ижил хэмжээтэй тарааж түрхээрэй.



9. Халаасан шарах шүүгээндээ хоолоо хийгээд цаг хагас хэртэй байлгана.



10. Болсных нь дараа хатуу бяслагаа үрээд дээрээс нь тавиад л таны дуртай төмсний хучмал бэлэн боллоо.
Та сайхан хооллоорой.



35
таалагдаж байна

37
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()