Шинэ жилээс өмнө амжуулах зүйлс

2015-11-05, 03:57
11,643
11 сар аль хэдийн гарч шинэ он солигдоход сар гаруйхны л хугацаа үлджээ. Хуанлын хуудас эргэхэд шийдвэрлээгүй үлдсэн бүх зүйлсээ цэгцэлж, сэтгэл санаагаа хүртэл бэлдээд урам зоригтойгоор шинэ оноо угтаарай. Ингээд танд шинэ он солигдохоос өмнө юу юуг амжуулах ёстойг тань хэлээд өгье.
Шинэ жилээс өмнө амжуулах зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Шийдвэргүй байдлаасаа бүр мөсөн сал.

Жишээ нь та чихэрлэг зүйлс идэхээ багасгана гэж шийдсэн л бол идэхээ л багасгачих. Ер нь яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дүлэгнэсэн байдал л бусдыг ч, өөрийгөө ч хэцүү байдалд оруулдаг юм.



2. Гайхалтай зорилго тавь
Өөртөө урам өгөхөөр л байвал том жижиг нь хамаагүй зорилго тавь. Энэ жил би хэдэн кг турна, тийшээ очиж үзнэ, эсвэл тамхинаас гарах болно гэх мэт. Энэ бол бусдын хувьд ялихгүй зүйл ч гэлээ таны хувьд маш том зорилт юм.



3. Ядаж нэг хоногийг өөртөө зориул
Өөртөө зориулна гэхээр утас, компьютер, зурагтнаасаа уягдана гэсэн үг биш шүү. Харин ч хэнтэй ч холбоо барихгүйгээр утсаа унтраагаад, номын ертөнцөөр аялаад үзвэл ямар вэ? Эсвэл сайхан хоолтой ресторан орж өөртөө хамгийн амттай зоогийг зориул.



4. Ялалтаа тэмдэглэ
Хүний амьдрал юм хойно сайнтай муутай зүйлс байлгүй яах вэ. Хамгийн гол нь ялалтандаа ташууралгүй, уналтандаа доройтчихгүй урагшлах нь чухал билээ. Тиймээс та гаргасан амжилтаа бүгдийг нь биш гэхэд заримыг нь ч болсон тэмдэглэж, өөрийгөө урамшуулж байгаарай. Та үүнийг хийж, ард нь гарсан нь үнэн л юм чинь үүнийг хүртэх бүрэн эрхтэй.



5. Алдаагаа бүү давт
Энэ жил та мэдээж алдаа гаргасан л байх. Харин он солигдохоос өмнө болон ирэх ондоо тэднийгээ давтаж болохгүй шүү.



6. Өөрт чинь тусалсан хүмүүст таларх
Танд тусалсан хүмүүс бол таны баатар л гэсэн үг. Хүнд тусална гэдэг маш том бэлэг байдаг. Тиймээс тэдэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлээрэй.



7. Бэлэг өг
Гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, магадгүй гудамжаар явж буй хөөрхөн жаалд ч бэлэг өгч болно шүү дээ. Бэлэг гэдэг өөрөө сэтгэлийн том илэрхийлэл болдог. Хайртай, эсвэл уучлаарай гэж хэлж чадахгүй байгаа бол бэлэг өгөх нь хамгийн шилдэг арга байх болно.



3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()