Гэрийн ажлыг хөнгөвчлөх санаанууд

2015-11-06, 23:31
23,367
Ажилдаа дарагдаж, гэртээ байх хугацаандаа гал тогоогоо сайн цэвэрлэж чадахгүй байгаа бол дараах зөвлөгөө танд хэрэг болно гэж найдаж байна. Дагтаршсан толбыг хялбархан бөгөөд хурдан хугацаанд цэвэрлэх болон гал тогооны эвгүй үнэрийг арилгах хамгийн үр дүнтэй аргуудыг бид энд багтаалаа.
Гэрийн ажлыг хөнгөвчлөх санаанууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Хайруулын тавагны ёроолд наалдсан түлэгдсэн бохирдлуудыг цэвэрлэхийн тулд хумсаа хугартал зүлгүүрээр зүлгэдэг үү? Тэгвэл энгийн хоолны давсыг түлэгдсэн хэсэг дээрээ цацаад цаасан алчуураар хамж авна. Дараа нь ургамлын тосоор арчаарай.



2. Холигч машин буюу Blender-ийг цэвэрлэхдээ аяга угаагч шингэнтэй бүлээн ус хийж 20 секундын турш блендерээ ажиллуулна. Дараа нь цэвэр усаар 2-3 дахиж зайлаарай.



3. Богино долгионы шарах шүүгээний доторх дагтаршсан бохирдлыг цэвэрлэхдээ 5-7 нойтон алчуур дотор нь хийж 3-5 минут халаавал хатсан бохир зүйлс амархан хууларч зөөлөрдөг байна. Мөн пейчэнд шингэсэн эвгүй үнэрийг 1 аяга цэвэр усыг хагас аяга нимбэгний шүүстэй холиод дотор нь хийж 3-5 минут халаагаад, 10 минутын турш байлгаж, арилгаж болно.



4. Ус буцалгагч болон кофе чанагчны дотор талын арилдаггүй “зөрүүд” толбыг яах вэ гэж янз бүрийн арга туршсаар залхаж байна уу? Тэгвэл нимбэгний шүүстэй эсвэл лемоны нунтаг хүчилтэй ус хийж буцалгаад л энэ асуудал шийдэгдэх болно.



5. Үрэгчний нүхэнд янз бүрийн ногоо, бяслаг наалдаад хатчихсан, нүхийг нь битүүлчихээд байгаа бол том багсаар цэвэрлэж болно.



6. Хогийн сав гэхээр л бохир заваан байдаг гэж бүү алгуурла. Муухай үнэрийг нь арилгахын тулд мөс, уксус холиод дотор нь хийгээд мөсөө хайлтал л байлгаарай. Тэгээд цэвэр усаар савандаж угаагаарай.



7. Аяга шаазангаа “нүд гялбам” цагаан болгомоор байвал уксус, давсны холимог бэлдэж зүлгээрэй. Үнэхээр үр дүнтэй байх болно.



11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()