Тахианы махан салат хийх хялбар аргууд

2015-11-08, 20:30
41,723

Та үдийн цайндаа болон оройн зоогныхоо зуушинд ямар салат хийхээ мэдэхгүй байгаа бол танд тахианы махан салатыг 3 төрлөөр хийх аргуудыг хүргэж байна. Тахианы мах нь хүнсний ногоотой төгс зохицдогоос гадна шингэц сайтай хөнгөн хүнс юм. Тиймээс танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Тахианы махан салат хийх хялбар аргууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


I. Энгийн тахианы махтай салат
Орц:    
-Тахианы цээж мах
-Зэрлэг сонгино 1ш
-Алим 1ш
-Салатны байцаа
-Майонез
-Нэрсний шүүс 1 том халбага
-Нимбэгний шүүс 2 том халбага
-Давс
 
Хийх арга: 
1. Тахианы цээж махаа 15-20 минут чанаж болгоно.



2. Чанаж болгосон махаа жижиг дөрвөлжин хэрчинэ. Эсвэл гараараа салгаж болно.



3. Хэрчсэн ногоотойгоо махаа холино.



4. Одоо харин майонез, нимбэгний шүүс, нэрсний шүүсээ давстайгаа холих хэрэгтэй.



5. Салатаа хутгана.



6. Хөргөж хэрэглэвэл илүү тохиромжтой.



II. Тахианы махтай, гоймонтой салат
Орц:    
-Майонез
-Хэрчиж жижиглэсэн тахианы цээж мах
-Нимгэн хавтгай хэрчсэн лууван
-Хар чидун жимс
-Шар чинжүү
-Сонгино
-Жижиг гоймон
-Өөр ногоо ч байж болно.
 



 
Хийх арга:
1. Гоймонгоо чанаж болгоод усыг нь сайтар шүүж хөргөгчинд 20 минут байлгана.



2. Бүх ногоо, тахианы махаа жижиглэн хэрчиж хуваана.



3. Хөргөөсөн гоймонгоо гаргаж, ногоотойгоо холино.



4. Майонезаар хутгана.



5. Идэхээсээ өмнө мөн л хөргөөж хэрэглэвэл илүү амттай.



III. Тахианы махтай хятад салат
Орц:
-Буурцагны цуу буюу soy sauce 4 том халбага
-Тахианы цээж мах
-Ягаан байцаа
-Лууван
-Ногоон сонгино
-Мандарин 2ш
-Бэлэн гоймон 1ш
-Бор элсэн чихэр 2 халбага
-Чили соус
-Самар тал аяга
-Гүнждийн тос


 
Хийх арга:
1. Шарах шүүгээгээ 180 градуст халаана.



2. Soy sauce-аа гүнждийн тостойгоо холин тахианы махандаа түрхэнэ.



3. Тэгээд шарах шүүгээндээ махаа 15-18 минут шарна. Махны шүүс гарч, шаргалдуу өнгөтэй болонгуут болсон гэж үзээд гаргаж ирнэ.



4. Тахианы махаа бага зэрэг зузаан хэрчинэ.



5. Бэлэн гоймонгоо усанд чанаад, усыг нь шүүнэ. Тэгээд хайруулын тавган дээр бага зэрэг шарж хатуу болгох хэрэгтэй. Ингээд бусад бүх ногоо, тахианы мах, гоймонгоо саванд хийнэ.



6. Буурцагны цуу, гүнждийн тос, уксус, ургамлын тосноосоо бүгдэнгээс нь 2 жижиг халбага, бор сахар, давснаас өөрийн хүссэн хэмжээгээр хийж холино.



7. Салатаа хутгана.



8. Хамгийн сүүлд самарнаасаа цацаж чимэглээрэй. 


 

NULL

NULL

6
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()