Дэлхийн хамгийн мундаг хүүхдүүд

2015-11-10, 00:41
11,707
Ихэнх хүүхдүүд өдөржингөө зурагт үзэж, тоглож, аав ээждээ эрхлэн хүссэн зүйлсээ авахуулж, одоо үед бол өдөржин интернэт ухаж өнжих нь нэгэнт хэвийн үзэгдэл болжээ. Харин эдгээр хүүхдүүд бол бусад жаалуудтай огтхон ч адилгүй, зарим том хүмүүсээс ч хол илүү ухамсартай ажээ. Тэд сайхан сэтгэл гэж юу болохыг дэлхий нийтэд өөрсдийн хийсэн үйлдлээрээ мэдрүүллээ.
Дэлхийн хамгийн мундаг хүүхдүүд
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа


1. Энэ жаал бүтэн жилийн турш мөнгөө цуглуулж, хүнсний материал аван ээжээрээ амттай хоол хийлгэж, гэр оронгүй хүмүүст өгөхөөр бэлтгэжээ.



2. Харин энэ хүү өөрийн гэрийн гараждаа золбин нохдод зориулсан нохойны үүр засчээ.



3. Энэ 8 настай жаалхүү химийн эмчилгээнд орж, үсээ халзлуулсан хүүхдүүдэд зориулж 2 жилийн турш үсээ ургуулж хандивлажээ. Бяцхан баатар л гэсэн үг.



4. Ариана хэмээх өхөөрдөм охин зурагтаар химийн эмчилгээ хийлгэж үсээ хусуулсан бяцхан охидыг хараад хөндөгдөөгүй нялх сэвлэгээ тайруулж тэдэнд өгөхөөр болжээ.



5. Энэхүү бяцхан охин өөрт байсан бүх тоглоомоо зарж, олсон мөнгөөрөө мужийнхаа амьтны төвд үүр авч бэлэглэсэн байна.



6. Найзууд гэдэг ийм л байдаг.



7. Есөн настай охин өөрийн гараар бяцхан модон байшин барьж түүндээ ногоо тарихаар зэхжээ.



8. Бяцхан охин муураа өвдсөнийг мэдээд таны харж байгаачлан түүнийг тайтгаруулж үлгэрийн ном үзүүлэхээр урд нь сууж байна.



9. Аавыгаа ажилдаа явах болгонд нь 13 настай охин өөрийн санаачлагаар өглөө бүр хачиртай талх бэлдэж өгөн, өгч явуулдаг гэнэ.



10. Нохойгоо мал эмнэлэгт үзүүлэхийн өмнөхөн бяцхан охин тэвэрч аргадаж байна. “Битгий айгаарай. Би чамд гэртээ хариад гоё тоглоом өгнө ” хэмээн хэлсэн гэнэ.



11. Бяцхан жаалхүү гэрийнхээ ойролцоох нохойны асрамжийн газарт өөрийнхөө цуглуулсан мөнгөөрөө газрын самарны тос авч өгсөн гэнэ.



12. Харин энэ охин гадаа тоглож байгаад бороонд норсон тугалыг “дулаацуулахаар” гэртээ авчрахад нь аав ээж нь эсэргүүцэж чадаагүй ажээ.



13. Филиппиний 9 настай орон гэргүй хүү гудамжинд даалгавраа хийж байна.



14. “Алив би чамд туслая”



15. Буянхишиг хүү Улаанбаатар хотын Салхитад ээж аавын хамт амьдардаг бөгөөд Сэлбэ голын хогийг ааваасаа үлгэр дууриалал аван цэвэрлэж эхэлсэн байна. Өдөр бүр цэвэрлэсээр ямар ч хоггүй болгож, ойр орчмын хүмүүсийнхээ хийгээд нийслэлчүүдийн ч анхааралд өртөж, талархлыг нь хүлээсэн билээ.



Тэрээр хүмүүст хандаж "Ойр орчин минь цэвэрхэн байвал бид л эрүүл амьдрана шүү дээ. Байгаль дэлхийгээ хайрлаарай" хэмээн хэлсэн байна.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()