Кофе хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

2016-07-14, 15:41
27,489

Та бид бүгдээрээ өдөр тутамдаа кофе ууж хэвшсэн билээ. Хэдийгээр биемахбодийг сэргээж, сайхан үнэр амтаараа өдөр тутмын хэрэглээ болсон ч эрүүл мэндэд тийм ч сайн үр дагавар авчирдаггүй бололтой. Хэрвээ та бие давхар болон зүрх судасны өвчтэй байх магадлал өндөртэй бол кофений хэрэглээгээ багасгаарай хэмээн зөвлөх байна.

Кофе хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Таргалалтыг дэмждэг
Кофенд агуулагддаг бодисууд цусан дахь холестрины түвшинг нэмэгдүүлдэг. Түүнчлэн бөөрний дээд булчирхайн даавар нь метаболизмыг зохицуулж байдаг бамбай булчирхайн үйл ажиллагааг давхар ажиллуулж байдаг. Иймээс метаболизмын үйл ажиллагааг саармагжуулж, аажимдаа илүүдэл жин үүсэх үндсэн нөхцлүүдийн нэг болж байдаг байна.



2. Нойргүйдэлд хүргэнэ.
Шөнийн цагаар дуусгаагүй ажлаа цэгцэлж, эсвэл чухал шалгалтандаа бэлдэх үедээ бид яалтчгүй кофег хэд хэдэн аягаар нь уучихдагаа анзаардаггүй.  Хэрвээ та угийн нойр муутай бол өдөрт 3-аас илүү аяга болон шөнө оройн цагаар кофе уухгүй байхыг зөвлөе.



3. Хоол тэжээлээс олж авах эрдэс бодисуудыг муу шингээдэг.
Өдөрт 2-3 аяга кофе уудаг бол хоол тэжээлээс авах эрдэс бодис , кальци, цайр, төмөр болон В, РР витаминуудын шингэцийг бууруулдаг байна. 



4. Ургийн хөгжилд муугаар нөлөөлнө.
Кофенд их хэмжээний каффейн агуулагддаг учир таны стрессийн даавруудыг ихээр ялгаруулдаг байна. Энэ нь хэвлийд байгаа урагт ч бас шууд нөлөөлнө гэсэн үг. Хэрвээ жирэмсэн эмэгтэй өдөрт 2-4 аяга кофе уудаг бол үр зулбах магадлал 33%-тай байдаг гэнэ. Ялангуяа 20 долоо хоногтой болох үед урагт маш муугаар нөлөөлдөг ажээ.



5. Дархлааны системийг гэмтээнэ
Кофе нь бамбай булчирхайн системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг учир дархлааны системийг гэмтээдэг байна. Мөн дээр дурьдсанаар витамин, эрдэс бодисуудын шингэцийг багасгадаг. Хэрвээ та ханиад томуу, халдварт өвчин амархан хүрээд байвал юун түрүүнд эм уухаа урьтал болголгүй, кофе уухаа багасгаж, эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлээрэй.



6. Аажимдаа сэтгэл гутралд оруулдаг
Тархин дахь нейротрансмиттерт сөргөөр нөлөөлж, аз жаргалын дааврын түвшинг багасгаж байдаг. Ихэнх хүмүүс гуниж гутарсан үедээ кофе ууж тайвшрах нь элбэг. Харин ч гутралаас гарахын тулд кофены хэрэглээг багасгах нь зөв юм.



7. Энергийн ерөнхий түвшинг бууруулдаг.
Хэрвээ та өдөрт 2-с дээш аяга кофе уудаг бол каффейн таныг донтуулан, хүний бие байн байн энэ бодисоо нэхэх болно. Ингэсээр сүүлдээ кофе уугаагүй үед уур уцаар төрж, амархан бухимдан стрессдэж, ходоод гэдэсний хямралыг ч үүсгэх эрсдэлтэй байдгийг санаарай.



8. Элэгний үйл ажиллагааг муутгана.
Зөвхөн алкохолны төрлийн ундаа л элгэнд сөргөөр нөлөөлдөг гэж бодож байна уу? Харин ч тогтмол кофе уудаг хүмүүсийн элэг алкохол тогтмол хэрэглэдэг хүмүүсийнхээс дутахааргүй муудсан байдгийг эмч нар нотолж байна.



9. Кофе – химийн хорт бодисуудын нэгдэл
Өнөөдөр дэлхийн улс орнуудад тарьж ургуулж буй кофены үрийг химийн бодисын аргаар амттай болгож, өнгө оруулж байдаг нь нэгэнт нууц биш болсон. Судлаачид гадуур зарагддаг кофенд маш олон төрлийн химийн хорт бодис агуулагддаг гэдгийг олж тогтоон, олон нийтэд зарласан. Гэсэн ч хүмүүсийн кофены хэрэглээ буурсангүй. Хэрвээ та биеэрээ дүүрэн хор шингээхийг хүсэхгүй байгаа бол кофе, тамхи, архи, түргэн хоол, чихэрлэг амттаны хэрэглээгээ багасгаарай. Таны бие хогийн сав биш шүү дээ.



10. Сексийн чадавхийг бууруулна.
Бөөрний дээд булчирхайн даавар нь хүний биеийн бэлгийн дур хүслийг удирдаж байдаг тесттостероны ялгаралтыг багасгадаг байна. Ингэснээр сексийн чадавхи болон дур хүслийг хязгаарладаг ажээ.


 

NULL

NULL

36
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()