Амталж шарсан гахайн мах буюу “Жэюг бугим” хэрхэн хийх вэ?

2015-11-13, 20:47
42,054

Өмнөх дугаартаа бид та бүхэндээ Солонгос үндэсний хоол болох “Булгоги” хийх аргыг хүргэсэн бол энэ удаад харин амталж шарсан гахайн махан хуурга буюу “Жэюг бугим” хийх аргыг танилцуулж байна. Та бүхэн ажлын өдрүүдийн алжаалаа амтат хоол хийж тайлаарай.

Амталж шарсан гахайн мах буюу “Жэюг бугим” хэрхэн хийх вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа
 
Орц: 
-(1 хүний порц)
-Нимгэн хэрчсэн гахайн мах 600 гр
-Сонгино 1ш
-Ногоон сонгино
-Гүнждийн тос
-Халуун ногоотой амтлагч буюу гүчүжан 5 том халбага
-Буурцагны цуу буюу Soysauce 2-3 том халбага
-Цагаан архи 50гр
-Сармис 2-3 хумс
-Элсэн чихэр 1 жижиг халбага
-Хар перец    
-Давс
-Ногоон, улаан амтат чинжүү 1-2ш



Хийх арга:
1. Эхлээд амтлагчуудаа бэлдэе. Том аяганд гүчүжан, гүнждийн тос, элсэн чихэр, давс, буурцагны соус, бяцалсан сармисаа хийгээд сайтар хутгана.



2. Хэрчиж бэлдсэн махаа дээрх амтлагчаараа амтлаад 20 минут байлгана.



3. Хайруулын тавгандаа эхлээд сонгиноо хийж борлотол нь хуураад хүчтэй гал дээр махаа шарна. Цагаан архиа хийж ахин сайн хуураад, чинжүүгээ нэмж хийгээд, зөөлөн гал дээр болгоорой.



4. Мах гүйцэд болмогц ногоон сонгиноо хийгээд гаргаарай.
Будаа болон өөрийн хүссэн хачиртай хамт идвэл бүр янзтай. Та сайхан хооллоорой.


 

NULL

NULL

24
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()