30 настай эрчүүд юу гэж боддог вэ?

Хүний амьдрал гэдэг нүд ирмэхийн зуур л талийж оддог, гайхалтай ч гэмээр, эсвэл бүр уйтгартай ч гэмээр сонин зүйл билээ. Нэг мэдэхэд л 20 нас хүрч, тун удалгүй 30 насны босго давдаг. Гэхдээ эрчүүдийн хувьд 30 нас гэдэг хийж бүтээх, хайрлан дурлах хамгийн оргил нас байдаг билээ. Ид залуу энэ насны эрчүүд тэгвэл юу бодож явдаг бол? Танд сонин байх болов уу...
30 настай эрчүүд юу гэж боддог вэ?


1. Тэд бүхэл амьдралынхаа бүх чухал зүйлсээ хийж, хэрэгжүүлж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэд муу сайн бүх л зүйлсэд хөл тавьж үзсэн байдаг байна. Хамгийн том жишээ бол ажлын талбар. Тэд дээрэнгүй даргын удирдлаган доор ч, өөрөө өөрийнхөө толгойгоор ч “хоолоо олж идэн”, юу болох болохгүй аль хэдийн маш сайн мэдэж авсан байдаг.



2. Тэд энэ насан дээрээ ирэхдээ хэнд итгэх, хэнд итгэхгүйгээ мөн л маш сайн мэдсэн байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн асуудал дээр.



3. Тэдэнд шинэ сэргэг идэвхитэй бодлууд тун цөөхөн болсон байдаг. Ихэнх “өөртөө нээлт хийж олсон” үзэл санаанууд нь 20-иод насны үед нь бий болдог байна.



4. Энэ насанд эрэгтэй хүн хөнгөн сээтэгнэл, түр зуурын шохоорхол зэргийг тоохоо больчихдог.



5. Эмэгтэйчүүдийн талаарх тэдний бодол өмнөх 10 жилээсээ 180 градусаар өөрчлөгддөг. Махлаг бүсгүйд дуртай байсан бол гуалиг, халуухан бүсгүй таалагдаж эхэлнэ, аальгүй сээтэгнүүр бүсгүйг таашаадаг байсан бол намбатай, даруу дөлгөөн бүсгүйг сонирхдог болох гэх мэт. Хэрвээ эхнэртэй бол эхнэрээсээ мөн л өөр шинэ зан чанаруудыг хайж эхэлдэг байна.



6. Бас л эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал. Тэд 30 насныхаа үед “жинхэнэ хайр”, “анхны харцаар дурлах” гэх мэт гэнэн, хөнгөн зүйлүүдэд итгэхээ больдог. Харин үүний оронд амьдралаа хэрхэн илүү дээшлүүлэх вэ? Бусдаас дутахгүйн тулд юуг түрүүлж хийх вэ? гэх мэтчилэн, нэг ёсондоо санхүүгийн томоохон “барилгаа” илүү өндөрт барих ажлаа улам шаргуу хийсээр л байдаг.



7. Ямар ч ааш араншинтай хүнтэй гүйцэд санал нийлэхгүй байж болох ч, бүрэн ойлгож чаддаг болсон байдаг.



8. Ямар ч эмэгтэй хүнийг өөртөө дурлуулж чадахуйц “ур чадвар”тай болсон байдаг.



9. Эхнэрийнхээ эзгүйд ходоодоо хангалттай баярлуулахаар хоол хийж чаддаг болсон байдаг.



10. Тэд сексийн амьдралаа ямар ч төвөггүй зохицуулж чаддаг.



11. Мэдээж хэрэг тэд гэр бүл зохиох тал дээр санаа зовдог ч гэлээ...үүнээс өөр өчнөөн зүйлсээр өөрсдийгөө зугаацуулж, сэтгэл амар явж чаддаг.



12. Ганцаардлаас айдаггүй, харин ч ганцаараа байх нь зорилгоо тодорхойлж, өөрийгөө таних аятайхан боломжийг олгодог.



13. Тэд амралтын өдрүүдээр гэрээсээ толгойгоо ч цухуйлгахгүй бас юу ч хийхгүй байж чадна. Энэ нь тэдэнд хамгийн сайхан амралт болдог байна.



14. “Чи бол эр хүн биш” гэж тэдэнд хэлсэн ч энэ нь тэдэнд тэгтлээ хүндээр тусахгүй. Харин 30 настай эмэгтэй хүнд “Чи үнэхээр хатуу сэтгэлтэй эмэгтэй юм аа” гэж хэлэхэд сэтгэл нь маш ихээр өвдөж, хэд хоног дэрээ норгох нь энүүхэнд.



15. Тэд өөрсөддөө их итгэлтэй байдаг. Төлөвлөсөн зүйлээ хийнэ гэж бодсон бол хийдэг, дурласан бүсгүйгээ өөрийн болгоно гэж өөртөө амласан бол ямар ч хамаагүй аргаар өөрийн болгож байж салдаг аж.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()