Хүн болгоны мэдвэл зохих харилцааны соёлууд

2015-11-15, 21:35
17,024

Харилцааны соёл бол өнөө цагт хүн болгоны мэдэх ёстой хамгийн чухал дүрмүүд юм. Таны гаргасан бүдүүлэг үйлдэл хүн болгоны ярианы бай болох нь мэдээж. Харин та эхнээсээ хүн болгонтой зөв боловсон харилцаж, үгээрээ болон үйл хөдлөлөөрөө хүндэтгэж буйгаа илэрхийлбэл тэд ч мөн таныг хүндэтгэх болно. Энэ нь эргээд таны ажил хэрэгт сайнаар нөлөөлөх нь мэдээж билээ. Харин та арай эдгээрийг хэрэгжүүлдэггүй юм биш биз?

Хүн болгоны мэдвэл зохих харилцааны соёлууд


1. Өөрийгөө танилцуулахдаа байнга цэх зогсож байгаарай. Энэ нь өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэхээс гадна бусдыг хүндэтгэж байгаа хэрэг юм.



2. Өөрийгөө бусдад танилцуулахдаа үргэлж бүтэн нэрээ хэлж бай. Бизнесийн салбарынхны хувьд төдийгүй бусад бүх хүмүүст ч хамааралтай энгийн хэрнээ маш чухал зүйл шүү.



3. Хүмүүстэй танилцахдаа үргэлж гар барьж байгаарай. Энэ нь таныг хариуцлагатай, бусдыг хүндэтгэж чаддаг нэгэн гэдгийг тань батлан харуулдаг зүйл юм. АНУ-д гар барих нь томоохон соёлд тооцогддог байна.


 
4. Зөв зохистой хувцаслалт бол мөн л чухал зүйлсийн нэг. Та ямар салбарын хүнтэй, хаана, ямар зорилгоор уулзах гэж байгаагаа сайн бодолцон хувцсаа сонгоорой. Хэрвээ албан ёсны уулзалт бол хэт тод, неон өнгийн хувцас тохиромжгүй байдаг.



5. “Баярлалаа” гэдэг үгийг бүү харамлаарай. Хүмүүстэй харилцан яриа өрнүүлэхдээ 1-2 удаа заавал “баярлалаа” гэж хэлж байгаарай.


 
6. Өнөө цагт хүн болгонд нэг эрхтэн нэмэгдсэн нь “гар утас” юм. Бид өдөр бүр гар утсаа яг л өөрийн биеийн хэсэг мэт гарнаасаа салгахаа больсон. Тэгэхээр энэ “дүрэм” бол бусадтай уулзах, хуралд орох үед ч хамаатай. Ямарваа нэг чухал хүнтэй уулзахдаа гар утсаа цүнхэндээ болон гадуур хувцасны халаасандаа хийж орхиорой.



7. Ажлын ярилцлагад орохдоо өөрийн танилцуулган дээрээ чанар сайтай цээж зураг заавал наагаарай. Ажил олгогчид ажилд орох өргөдлөөс таны хэн бэ гэдгийг ерөнхийдөө харчихдаг байна.


 
8. Ажил дээрх бүх хүмүүстэй инээмсэглэн мэндэлж байгаарай. “Сайн уу”, “Сайн байна уу”, “Өглөөний мэнд өдрийн мэнд”, “Сайхан амарсан уу” гэх мэтчилэн. Харин хэзээ ч битгий “Юу байна?” гэж мэндлээрэй. Энэ мэндчилгээ манайхны дунд нилээд тархсан байгаа нь ажиглагддаг. Хичнээн сайн найз ч байсан ингэж асуух нь бүдүүлэг хэрэгт тооцогддог гэнэ шүү.



9. Албан ёсны уулзалтыг ресторанд зохион байгуулах нь бий. Энэ үед талхыг хэзээ ч битгий хутгаар зүсээрэй.Харин түүний оронд гараараа хуваах нь тохиромжтой.


 
10. Хэн нэг хүн таныг оройн хоолоор дайлах үед хэт үнэтэй эсвэл хэт хямдхан болон порц ихтэй зүйл бүү захиал. Түүнчлэн зөөгчийн санал болгож буй “тусгай” цэсийг ч захиалахгүй байх нь дээр болов уу. Учир нь оройн цагаар рестораны зүгээс санал болгож буй тусгай коктэйл, амттан зэрэг нь байгаа үнээсээ 10-40% үнэтэй байх нь олонтаа.



11. Таны захиалсан хоол үлдсэн бол хэзээ ч битгий авч явах сав асуугаарай. Дуусаагүй хоолыг  тэнд нь үлдээ.



12. Бизнесийн болон албан ёсны уулзалтын үеэр согтууруулах ундааны зүйл битгий захиалаарай.


 

NULL

NULL

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()