Хүмүүс яагаад баяжиж чаддаггүй вэ?

Дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж, хэн хүнгүй мөнгөтэй, хуримтлалтай, ядаж өөрийн гэсэн орох оронтой, унах унаатай болохсон хэмээн ярьж байна. Хэрхэн баяжих вэ, баян болох нууц аргууд гэх мэт гарчигтай номууд хамгийн их борлогддог ч, яагаад баяжихгүй байна вэ хэмээх асуултыг тооцдог хүн цөөн. Тиймээс бид энэ удаад хүмүүс яагаад баяжиж чаддаггүй талаар сонирхолтой хэдэн асуудлуудыг дэвшүүлж байна.
Хүмүүс яагаад баяжиж чаддаггүй вэ?
ТАНД ЗЭЭЛ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа


1. Баян хүмүүс бол өөдгүй, хүний үнэргүй байдаг
Ийм бодол хаа сайгүй. Бидний ихэнх нь бүр багаасаа л ийм бодолд итгэсээр ирсэн. Баян хүмүүсийг бардам, их зантай, биеэ тоосон, бас харамч гэж боддог хүмүүс тэдэнтэй харьцахаасаа дургүйлхэн, тусламж гуйхаасаа санаа зовдог байна. Ингэсээр бизнесээ эхлүүлж ч чадахгүй байх нь бий.



2. Амжилт гаргахаас айдаг.
Амжилтанд хүрэх зам хэзээ ч дардан байдаггүйш бүгд мэддэг хэрнээ өчүүхэн төдий бэрхшээл тулгарахад л шантран замын дундаас буцдаг. Алдаатай оноотой явж байж амжилтыг амтална шүү дээ. Аливаа зүйлийн эцсийг үзнэ гэдэг өөртөө итгэх итгэл, тэсвэр тэвчээр, зөв шийдэл зэргийн нэгдэл юм.



3. Баян болж чадна гэдэгтээ цөөхөн хүн л итгэдэг.
 Өөртөө итгэсэн тэр цөөхөн хүмүүс жинхэнэ саятан, тэрбумтан болж чаддаг юм. Харин өөртөө итгэлгүй, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй байх хувьгүй гэдэгт итгэдэг хүмүүс байсан байрандаа л үлддэг байна.



4. Мөнгө бол зовлонгийн үндэс гэж хүмүүс боддог.
Гэвч энэ бол тухайн хувь хүнээс л шалтгаалах асуудал юм. Мөнгө бол жаргал зовлонгийн алиных нь ч үндэс суурь биш. Харин амьдралыг илүү хялбарчлах арга юм.



5. Хүмүүс таны тухай элдэв зүйл ярихаас эмээдэг.
Мөнгийг тойрсон хов жив хязгааргүй. Та “Хүмүүс юу гэж бодох бол, юу гэж муулах бол” гэдгээс үнхэлцгээ хагартал айдаг. Яг үнэндээ бусдын юу гэх хэнд ч ямар ч хамаагүй байдаг. Та тэр болгоныг ойшоож, хүндээр тусгаж аваад байвал хэзээ ч урагшлахгүй шүү дээ.



6. Баян болно гэдэг ямар нэг золиос заавал шаарддаг.
Энэ бодол нь миний гэр бүл байхвий хэмээн хүмүүс айдаг. Тэр бол тухайн хүний ухамсрын сав хэмжээнээс шалтгаалах зүйл болохоос хууль дүрэм биш. Харин ч та тэднийхээ сэтгэлийн дэмээр хөрөнгө хуримтлуулах боломжтой шүү дээ.



7. Өөрийн хүчинд итгэдэггүй хэрнээ сугалаа болон хонжворт үнэн голоосоо найддаг.



8. Алдаанаас айдаг.
Алдаа гаргахгүй бол хүн хэзээ ч шинэ зүйл сурч авахгүй, цааш ахихгүй. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж манай ард түмэн ярьдаг нь туйлын үнэн юм.



4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()