Бэлгэвчний талаарх сонирхолтой баримтууд

Бэлгэвч бол ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах цорын ганц хэрэгсэл юм. Анх 1500-д оны үед Европ дахинаа тэмбүү өвчин тархаж, даавуугаар хийсэн бэлгэвч хэрэглэж байсан гэх баримт байдаг. Түүнээс ч өмнө амьтны дотор гэдсийг бэлгэвчний оронд хэрэглэж байсан хэмээн эх сурвалжуудад мөн тэмдэглэсэн байна. Ингээд бэлгэвчний талаар таны өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
Бэлгэвчний талаарх сонирхолтой баримтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Шведүүд анх бэлгэвчний хүргэлтийг санаачилж байжээ. Тэд үүнийгээ “бэлгэвчний түргэн тусламж” хэмээн нэрийддэг бөгөөд хаа нэгтээ хамгаалалт хэрэгтэй үед маш түргэн шуурхайгаар хүргэж өгдөг ажээ.



2. Бэлгэвчээр бууны амыг таглаж, дотор нь ус, шороо орохоос сэргийлдэг ажээ. Анчид ч энэ аргыг түгээмэл ашигладаг байна.



3. Жил бүр дэлхий даяар 12 тэрбум бэлгэвч хэрэглэгддэг.



4. Бэлгэвч 2 литр ус агуулдаг.



5. Дани хэлээр бэлгэвчийг “svangerskabsforebuggendemiddel” гэж нэрлэдэг.



6. Хүн төрөлхтөн 15,000 жилийн тэртээгээс бэлгэвчийг хэрэглэж иржээ.



7. Бэлгэвчийг үйлдвэрлэсний дараа аюулгүй байдлыг нь шалгахын тулд тогоор тестлэдэг байна.



8. Өмнөд Африкын эрчүүд бэлгэвчний хэмжээ багадаад байна гэсэн санал гаргасны дагуу “Durex” компани 21.5 см-ийн урттай, 5.7 см-ийн өргөнтэй XL размерийн бэлгэвчийг үйлдвэрлэн, худалдаанд гаргаж эхэлсэн байна.



9. Бэлгэвч худалдан авж буй 10 хүн тутмын 4 нь эмэгтэйчүүд байдаг.



10. Францад өмнө нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хуулиар хориотой байжээ. Харин Францын улстөрч Lusien Neuwirth  1967 оноос жирэмслэлтээс хамгаалах эм болон бэлгэвчний хэрэглээний хоригийг устгаж байсан байна.



11. НТӨ 3000 онд хүн төрөлхтөн хонины өлөн гэдэс болон гахайны давсгийг бэлгэвчний оронд хэрэглэж байсан гэдэг.



12. Хүмүүсийн дунд байдаг нэгэн түгээмэл буруу ойлголт нь бэлгэвчний хугацаа дуусдаггүй гэх ойлголт юм. Бүх бэлгэвчинд хадгалах хугацаа, хадгалалтын горим гэж байдаг.



12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()