Зожиг хүмүүст тохирох ажил мэргэжлүүд

Олон хүн дунд өөрийнхөөрөө байж чаддаггүй, байнга биеэ барьж, ажилдаа анхаарлаа төвлөрүүлдэггүй нийтэч бус хүмүүст гайхалтай тохирох хэд хэдэн ажил мэргэжлүүдийг АНУ-ын хөдөлмөрийн яамнаас жагсаан гаргасан байна. Ганцаараа байхдаа ажлын бүтээмж нь нэмэгддэг хүмүүст таатай сонсогдож байна уу? Тэгвэл энэхүү мэдээнд анхаарлаа хандуулна уу!
Зожиг хүмүүст тохирох ажил мэргэжлүүд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа


12. Санхүүч
Олон нийттэй харилцах магадлал: 57.5%
Санхүүгийн судалгаа шинжилгээг ажиглан, мэдээлэл боловсруулж, харилцагч хувь хүн болон албан байгууллагуудын санхүүгийн тайлан, баланс, зөвлөгөө зэргийг бэлтгэн, дамжуулна.



11. Ваарчин
Олон нийттэй харилцах магадлал: 57%
Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар шавраар ваар болон шаазан эдлэлийг хийнэ. Тэд ихэнхдээ өөрсдийн санаачилгаар болон зарим үед хүмүүсийн захиалгаар урландаа ажлаа хийдэг. Уран бүтээлч хүмүүсийн хувьд урлангийн өрөө нь хамгийн том орон зай болдог байна.



10. Тээврийн хэрэгслийн эд анги будагч
Олон нийттэй харилцах магадлал: 56.5%
Автомашин, автобус, галт тэрэг, завь, онгоц зэрэг тээврийн хэрэгслүүдийн гаднах эд ангиудыг тусгай орчинд ихэнхдээ ганцаараа буддаг байна.



9. Төмөр цутгагч ба давтагч
Олон нийттэй харилцах магадлал: 56.5%
Метал хайлуулах, боловсруулах, хэлбэржүүлэх ажлуудыг хийнэ. Халуун, хортой нөхцөлд ажилладаг учир олуулаа байх боломжгүй байдаг ажээ.



8. Мод огтлогч
Олон нийттэй харилцах магадлал: 56.5%
Гар болон цахилгаан хөрөөгөөр өвчилсөн моднуудыг аюулгүйгээр тайрч унаган түлээнд хэрэглэхэд бэлдэнэ. Ихэнхдээ ганцаараа эсвэл цөөхүүлээ явдаг учир олон хүний ааш эвийг олно гэхийн зовлон үгүй.



7. Өнгөлгөөний ажилчин
Олон нийттэй харилцах магадлал: 56%
Элс болон тусгай өнгөлөгч бодисоор метал, төмөр, мод, пластик, шил зэргийг өнгөлдөг хүн. Тэдний ажилд тусгай өнгөлөгч, хамгаалалтын хэрэгслүүд байхад л хангалттай.



6. Геологийн олдворуудын техникийн шинжээч
Олон нийттэй харилцах магадлал: 56%
Геологийн олдворуудад дүгнэлт шинжилгээ хийн, газрын тос, ашигт малтмал илрэх магадлалтай эсэхийг судалдаг.



5. Индүүдлэгийн ажилтан
Олон нийттэй харилцах магадлал: 53.5%
Хувцас хэрэглэл, бүтээлэг, машины бүрээс зэрэг том зүйлсийг хэлбэр гарган индүүддэг.



4. Нэхмэлчин
Олон нийттэй харилцах магадлал: 53.5%
Тусгай захиалгаар болон өөрийн хүслээр нэхмэл, сүлжмэл гараагаа хийн, түүнийгээ зардаг. Хос болон дан зүүгээр болон нэхмэлийн утсаар сүлжих ажлуудыг хийнэ.



3. Зохиолч, яруу найрагч
Олон нийттэй харилцах магадлал: 52%
Яг тогтсон ажил мэргэжил гэж хэлэхэд хэцүү ч, одоо цагт бараг л мэргэжлийн түвшинд хүрч, тусгай жишиг тогтоожээ. Яруу найраг, эссэ, үргэлжилсэн үгийн зохиол, нийтлэл, яруу найргийн шүүмж зэргийг бичин, хэвлүүлдэг. Олон нийттэй харилцах шаардлага цөөнгүй ч гэлээ, зохиол бүтээлээ туурвих үедээ ганцаараа байх нь тэдэнд илүү тухтай байдаг аж.



2. Хөдөө аж ахуйн ажилчид
Олон нийттэй харилцах магадлал: 51.5%
Хүнтэй гэхээсээ илүү амьтад, ургамалтай харьцах нь элбэг. Таван хошуу мал, тахиа, гахай зэргийг тэжээн, ашиг шимийг нь авч хэрэглэн, ногоо жимс, будаа зэрэг ургац хураан авна.



1. Анчин
Олон нийттэй харилцах магадлал: 51%
Анчид яг ангаа хийх үедээ бол хүнтэй харьцах нь ховор. Онгон байгальд явж зэрлэг амьтдын эрэлд гардаг тул анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх шаардлагатай байдаг байна.



5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()