Хэрцгий удирдагчид ямар хоол иддэг байсан бэ?

Түүхэнд бичигдсэн удирдагчид өөрсдийн хийсэн хувьсгал, улс төрийн эргэлт болон ард түмэнд гаргаж байсан харгислал зэргээрээ өнөө цагийн дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татдаг билээ. Тэгвэл тэдний талаар танд дуулгах бас нэгэн сонирхолтой мэдээ байна. Дарангуйлагч нар хэний ч санаанд оромгүй аймшигтай ч гэмээр, хачирхалтай ч гэмээр хооллох зуршилтай байсан гэнэ шүү. Ямар зүйлс багтсан бол? Хамтдаа сонирхоё.
Хэрцгий удирдагчид ямар хоол иддэг байсан бэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Ким Чен Ир
Хойд Солонгосыг 1994-2011 оны хооронд удирдаж байсан агуу дарангуйлагчийн дуртай хоол нь халимны сэрвээний шөл болон нохойн махан шөл байсан гэнэ. Эдгээр хоол нь түүнд эр зориг болон халдашгүй байдлыг өгдөг хэмээн итгэдэг байжээ. Түүнийг төр барих үеэр ард түмний ядуурал, өлсгөлөн туйлдаа хүрсэн юм. Төн тэрээр оройн хоолондоо зооглох будааныхаа ширхэг бүрийг тусгай өнгө болон хэлбэрээр нь ялган тавихыг тушаадаг байсан гэдэг.





2. Адольф Гитлер
Гитлер ходоод гэдэсний өвчтэй болон, өтгөн хаталттай байсан учир цагаан хоол иддэг байжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд түүний иддэг хоол нь ердөө л нухсан төмс, тунгалаг шөл болсон байжээ. Түүнчлэн тэрээр хувьдаа 15 хоол амтлагч ажилтантай байсан гэдэг. Хэрвээ тэд хоолноос амсаад 45 минутын дараа үхчихээгүй байвал түүнийг Гитлер аюулгүй хэмээн үзэж иддэг байжээ.



3. Йосеф Сталин
Их удирдагч Сталин газрын самар, сармис , чавга, дарс, анар жимс бүхий Гүрж маягийн хоолонд их дуртай байжээ. Йосеф Сталин 1920-д оны дунд үеэс 1953 онд нас эцэслэх хүртлээ ЗХУ-ын төрийг барьж байсан юм. Түүний хувийн ахлах тогооч нь ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч Владимир Путины өвөө Спиридон Путин байсан гэдэг. Путин Сталины оройн зоогийг 6 цагийн турш гараа гарган байж бэлддэг байсан гэлцдэг.





4. Бенито Муссолини
Италийн фашист намын үндэслэгч, удирдагч Муссолини ургамлын тос, нимбэгний шүүсээр амталсан сармисны саладанд үнэхээр дуртай байв. Тэр гэртээ гэр бүлийнхнийхээ хамт суун хооллох маш дуртай байжээ. Түүнийг ирэхээс өмнө зоогийн ширээг бэлэн болгосон байх ёстой байж. Үгүй бол тогооч үйлчлэгч нар толгойгүй болно гэсэн үг. 



5. Иди Амин
Иди Амин Дада бол Угандагийн 3 дахь ерөнхийлөгч юм. Тэрээр 1971-1979 оны хооронд төр барьж байв. Тэр нэг өдөрт л 40 жүрж иддэг байсан бөгөөд Саудын Арабт цөллөгөөр очсон хойноо KFC-д дуртай байжээ.



6. Пол Пот
Камбожийн удирдагч, Улаан Кхмерүүдийн толгойлогч асан тэрбээр бодон гахайн мах, могой, Хятад дарс, брэндид “нугасгүй” байжээ. Гэвч тэр өөрийн энэхүү тансаглалдаа санаа үл зовон, ард түмнээ зөвхөн усанд дэвтээсэн цагаан будаагаар хооллохыг л зөвшөөрдөг байжээ.Түүний энэ харгислал дор 2 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхсэн юм.





7. Николай Чаушеску
Румын улсыг 1965-1989 оны хооронд удирдаж асан тэрбээр өндгөөр хучсан лазьянад маш дуртай байсан ажээ. Хэрвээ түүнд хоол таалагдахгүй бол ширээн дээрээс тавагтай хоолоо шидэн, уурандаа хол хөшиглөн орхидог байсан гэдэг.



8. Францойс Дувалер
Гайтигийн удирдагч асан тэрээр зүрх судасны архаг өвчтэй байсан байна. Түүний гэрийн хана нь цусан улаан өнгөтэй байсан бөгөөд хоол идсэнийхээ дараа улаан өнгөтэй ханаа харан таашаал авдаг байсан гэдэг.



6
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()