Америк бүсгүйн ер бусын амьдрал

АНУ-ын Калифорни мужийн иргэн 22 настай Чейс Кеннеди (Chase Kennedy) хэмээх бүсгүй 194 см өндөртэй бөгөөд түүний хөлний урт 129 см ажээ. Түүний мрөөдөл бол алдартай загвар өмсөгч, фото модель болох бөгөөд харамсалтай нь хэтэрхий урт хөл, өндөр биеэсээ болоод загварын агентлагуудаас хамтран ажиллах боломжгүй гэсэн хариу сонсдог гэнэ.
Америк бүсгүйн ер бусын амьдрал
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Тэрээр дэлхийн хамгийн урт хөлтэй хүний рекордыг эвдэхэд ердөө л 2.3 см дутсан бөгөөд өөрийн биедээ сэтгэл хангалуун байдаг тухайгаа хэлжээ. Ахлах сургуульд байхдаа үеийнхээсээ хэтэрхий өндөр байсан болохоор найз нөхөдтэй байх, эрэгтэй хүүхдүүдтэй харьцахад хүртэл их хүндрэлтэй байсан аж. Харин одоо байдал өөрчлөгдөж, тэр Jason хэмээх найз залуутай болжээ. Jason-ий өндөр 190 см юм байна.



Тэрээр 13 настай байхдаа насанд хүрсэн эрэгтэй хүн шиг буюу 185 см өндөртэй байжээ. Түүнийг ахлах сургуульд байхад нь “анааш” гэж дууддаг байв. Чейс нэгэнт загварын салбарт амжилт гаргахгүй гэдгээ мэдээд, сэтгэлээр унасангүй харин гар бөмбөг, сагсан бөмбөгийн шигшээ багийн гол тоглогч болсон байна.



“Загварын агентлагууд ихэнхдээ өндрийн хэмжээ заачихсан байдаг. Мэдээж би тэдэнд нь тэнцэхгүй учир уруу царайлан хаалгыг нь хаадаг байлаа. Гэхдээ одоо бол гутархаа больсон. Учир нь намайг тодотгож өгч байгаа зүйл бол миний өндөр шүү дээ.”



“Хувцас авна гэдэг ч бас л том асуудал. Хэвийн хүнд таардаг богино шорт надад яг л дотуур хувцас шиг харагддаг, богино даашинзны тухайд бол ярих ч юм биш”

































“Манай 2 ах ч гэсэн маш өндөр нуруутай хүмүүс. Хамт гадуур явах үеэр хүмүүс биднийг гайхаж хардаг. Кинотеатр орж кино үзэх үеэр хамгийн хойно л суухгүй бол хүмүүст их хэцүү байдаг байх” гэжээ. 











12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()