Ямар ордны хүмүүс бусдыг хамгийн ихээр татдаг вэ?

Од эрхэс хүний зан араншинд асар их нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Тиймдээ ч нэг одны ордод төрсөн хүмүүс хоорондоо зан байдлын хувьд төсөөтэй шинж чанар өндөр байдаг. Мэдээж хэрэг хүн бүрт өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй, хувь хүн гэдгийг нь тодотгон харуулах зүйл байдаг ч биднийг ижилхэн зан араншин холбож байдаг нь маргаангүй билээ
Ямар ордны хүмүүс бусдыг хамгийн ихээр татдаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


Хонь — хүсэл тачаал
Хонинууд бусдаас хараат бус, эрч хүчтэй, зоримог хүмүүс. Тэд хайртай хүндээ бүхнээ зориулахад бэлэн байдаг. Хүсэл тачаал бол тэдний гол шинж чанар. Тэдний хайр халуун лаваар тургилан асч буй галт уул л гэсэн үг. Тиймдээ ч хуурамч байдлыг тэвчиж чаддаггүй. Тиймээс харилцаанд нь сэв сууж, хууртагдаж байснаа мэдвэл өнөөх агуу хайр нь агшин зуур үзэн ядалтаар солигдож мэднэ. Халуун сэтгэл нь хөрч амжаагүй байсан ч тэд өшөөгөө авах л болно.



Үхэр — зорилго тэмүүлэл
Энэ ордод төрсөн хүмүүс маш шаргуу тууштай. Тэд зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг. Түүнээс гадна ая тухтай орчин бүрдүүлж, ойр дотныхондоо халамж анхаарал тавих дуртай. Хэдий үхрийнхэн хүн чанартай, өгөөмөр уужуу сэтгэлтэй ч заримдаа хувиа хичээх хандлагатай.



Ихэр  — уран илтгэгч
Хэрэв та чихээрээ дурладаг бол ихрийн ордныхон яг тохирно. Тэд бусадтай халуун дулаан, мэдрэмжтэй яриа хөөрөө өрнүүлж чаддаг. Хэнбугайг ч яриагаараа татажөөр дээрээ анхаарлыг нь төвлөрүүлж дөнгөнө. Гэхдээ үүнээс нь болж таагүй зүйл тохиолдож болохыг мартаж болохгүй. Тэд үгээрээ бусдын зүрхийг шархлуулж дөнгөнө. Түүнчлэн ихрийнхэн хөнгөн хийсвэр, заримдаа тэдний үг зүгээр л хий хоосон зүйл болж хувирна.



Мэлхий — урьдчилан таашгүй
Энэ одны ордод төрсөн хүмүүсийг “хаврын тэнгэр мэт ааштай” гэсэн үгээр тодорхойлж болно. Тэдний ааш зан калейдоскоп дахь хээ шиг агшин зуур  өөрчлөгдөн хувирч байдаг. Чухам энэ тааварлашгүй байдлаараа тэд бусдыг өөртөө татаж чаддаг. Хэдий хачирхалтай ч гэлээ мэлхийнүүдийн дотор эсрэг тэсрэг зан чанар оршдог. Жишээ нь тэд эрх чөлөөнд үнэхээр хайртай боловч цагаа тулахаар шийдэмгий бус. Шаардлагатай шийдвэрт хүрэхийн тулд тэднийг хүчлэх, шахах хэрэг гарч мэдэх ч үүнийг өөрсдөд нь дарамт бололгүйгээр сэмхэн хийх хэрэгтэй.



Арслан — сэтгэл татам
Арслан гэхээр л сэтгэл татам, дур булаам байж болохгүй гэж үү. Тэд бүхний анхаарлыг өөр дээрээ соронз мэт татаж, алдар хүндийн илчинд дулаацах хувьтай хүмүүс. Тэд ийм хүндлэл хүлээх гавъяатай. Хэрэв та тэдэнтэй санал зөрж, маргалдсан тохиолдолд хамгийн түрүүнд буулт хийсэн нь дээр. Учир нь түүний бардам өөрийнх нь буруу байсан ч бусдаас уучлал гуйх боломжийг олгодоггүй байна. Харин та түүнийг үл тоомсорловол арслангууд зүгээр л өөрийг нь дэмжиж, урам хайрлах хэн нэгэн рүү урвах болно.



Охин — оюун ухаан
Охиныхны оюун ухаанд татагдаж болно. Ёроолгүй сав мэт тэдний тал талын мэдлэг бусдыг алмайруулдаг. Тэдний мэдэхгүй шинжлэх ухааны салбар гэж байхгүй мэт санагдах нь бий. Охиныхон ямар ч байдлаас гарах гарц олоход үргэлж бэлэн байх бөгөөд үүнд ахуйн чанартай асуудлаас өгсүүлээд ор хөнжлийн асуудлууд ч багтана. Тэд төрөлхийн тогтвортой , тууштай зан чанартай, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн хүмүүс. Охины ордныхны анхаарлыг татахын тулд та  нууцлаг нэгэн байх нь чухал. Учир нь тэд оньсого таавар таах туйлын дуртай.



Жинлүүр — мэдрэмж
Зурхайн ордны хамгийн мэдрэмтгий орд. Хүний зүрх сэтгэлийг эмчлэгч жинлүүрийнхэн таныг хамгийн хүнд хэцүү үед сэтгэл санаагаар дэмжиж туслахад үргэлж бэлэн байх болно. Гэхдээ жинлүүрүүд өөрсдөө маш эмзэг хүмүүс. Тиймээс санал зөрөлдсөн, маргалдсан тохиолдолд асуудлыг улам даамжруулалгүйгээр зогсох ёстой үедээ зогсох хэрэгтэй. Учир нь тэд амархан гомддог.



Хилэнц — учир битүүлэг
Хилэнцийн ордод төрсөн хүмүүсийг ойлгоход хэцүү. Магадгүй бага зэрэг хүндрэл гарч ч мэднэ. Хилэнцийнхний мөн чанарыг ойлгоход тун амаргүй. Үүнээс болж харилцаанд “буруугаар ойлголцох” том эрсдлийг буй болгож байдаг. Гэвч айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг шүү дээ. Эрсдэл үүрэх дургүй хүн хэзээ ч амижлтанд хүрэхгүй. Хилэнцийнхэн түүний нууцлаг зүрх сэтгэлд ойртож, ойлгохыг хичээж байгаа хүнд гайхалтай бэлэг барих болно.



Нум — сайхан сэтгэл
Танд сайхан сэтгэлтэй, зөөлөн зантай хүмүүс таалагддаг бол нумынханд анхаарлаа хандуулаарай. Энэ ордын төлөөлөгчид бусдад сайн санаж явдгаараа  илт ялгардаг. Тэдэнд итгэж найдаж, сэтгэлээ уудалж болно. Харин хартай хүмүүс  дурласан нумынхантай онцгой болгоомжтой хандах ёстойг анхаар. Хэдийгээр энэ ордын хүмүүс бүхий л зүйлд уужуу, сайхан сэтгэлээр ханддаг ч буруу сэтгэгдэл төрөх юм бол урам нь хугарах болно. Хэдий энэ нь бусдад жирийн л нэг эмзэглэл байсан ч гэсэн.



Матар — үг дуу цөөн
Матрууд дэмий хоосон чалчих дургүй, хоёрын хооронд зүйл дээр бүр ч дугарахгүй байсан нь дээр гэж үздэг. Тэд хэзээ ч дотоод сэтгэлээ бусдад нээж, сэтгэлээ онгойлгодоггүй. Энэ зангаасаа болж матрууд зожиг, хэт хаалттай, бүр нийгмээс тусгаарлагдмал байж болзошгүй. Гэхдээ матрууд хэлсэн үгэндээ эзэн болдог гэдгийг мартаж болохгүй. Тэд ярихаасаа илүү хийхийг илүүд үздэг. Таалагдсан хүндээ сэтгэлээ илчлэхийн тулд тэд бүхнийг оролдож үзэх болно. Мөн өөрийг нь гомдоосон хүнийг өршөөдөггүй гэдгийг санах хэрэгтэй.



Хумх — хэдэр ааштай
Хумхууд яг л сахилгагүй гоц ухаантнууд шиг. Тэд бүтээлч, өөрийнхөөрөө боловч цагаа тулахаар шаардлага өндөртэй, дураараа зантай. Тэд бусдад хандах хандлагыг “Боломжгүйг шаардаж ихийг авна” гэсэн үгээр тайлбарлаж болох юм. Тэд заримдаа жинхэнэ ядаргаатай амьтад болж хувирах нь бий. Тэдний учир нь олдошгүй зан ааш нь хүмүүсийг нэг бол татаж эс бөгөөс түлхэж байдаг.



Загас — уян хатан
Энэ ордод төрөгсөд ясны дипломатчид байдаг. Тэд үргэлж буулт хийхэд бэлэн байх бөгөөд заримдаа өөрсдийн зарчмаасаа ухарч, найр тавих нь бий. Загаснууд ерөнхийдөө өгөөмөр, нөхөрсөг хүмүүс. Харин сөрөг зан чанар нь санаачилга гаргахдаа тааруу, сул дорой байх хандлагатай. Тиймээс загаснууд өөрсдийн сэтгэл татам зан чанарыг зөвхөн идэвхи санаачилгатай хүний дэргэд л нээж болох юм.



16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()