Төвдийн олон нөхөртэй байх ёс

Арабын улс орнуудад нийтлэг байдаг нэгэн зүйл Төвдөд харин эсрэгээрээ оршдог ажээ. Өөрөөр хэлбэл, төвдүүд эрт дээр үеэс эхлэн полиандр буюу нэг эмэгтэй хэд хэдэн эртэй гэрлэх ёс уламжлалыг өнөөг хүртэл сахисаар ирсэн байна. Гэхдээ тэр олон эр ганц эмэгтэйд хайртайдаа биш, хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, эмэгтэй хүмүүс ховордсоноос биш, харин эдийн засгийн шалтгаанаар ийм сонголт хийдэг ажээ.
Төвдийн олон нөхөртэй байх ёс
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


Хэргийн учир нь ядуу гэр бүлийн хувьд зөвхөн ганц бэрд инж өгөхийн тулд түүнтэй бүх хүүгээ гэрлүүлж, байгаа жаахан хөрөнгөө тарамдуулалгүй авч үлдсэн нь дээр байдаг байна. Тиймээс Төвд эхнэрүүд олон нөхөртэй байдаг гол шалтгаан нь олонхи төвд хүний хувьд амин зуулга нь болсон багахан хэмжээний гэр бүлийн эд хөрөнгийг бүрэн бүтэн авч үлдэх боломж ажээ.



1. Ийм гэр бүл нь зөвхөн эцэг эхийнхээ бүх хөрөнгийг өвлөх ёстой ууган хүү нь гэрлэж, харин бусад эрэгтэй дүү нар нь зүгээр л ахыгаа даган энэ гэрлэлттэй нэгддэг байна. Ийнхүү ах дүүс хамтдаа аж ахуйгаа эрхэлж, харин эхнэртэйгээ шөнийг өнгөрөөхийн хувьд тогтсон хатуу дэг журмыг баримталдаг.
 
Тодруулбал, хэн нэг нь эхнэртэйгээ хамт байгаагаа бусаддаа мэдэгдэхийн тулд гутлаа хаалганы дэргэд үлдээдэг байна. Дашрамд өгүүлэхэд ийм гэр бүлийн хадам бэрийн харилцаа ч өөрийн гэсэн онцлогтой байдаг аж. Ийм гэрлэлтэд хүүхдүүдийн эцэг хэн болох талаарх асуудал тун ховор тавигдана. Бүх хүүхдүүд тэднийг төрүүлж өсгөсөн нэг эхтэй, бүх хөвгүүд өөрсдийн эцгүүдийн адил дундаа нэг эхнэртэй байх болно. Нэг эмэгтэй хэд хэдэн нөхөртэй байх, лам нар нь эхнэр авдаггүй зэрэг нь Төвдөд охид эмэгтэйчүүдийн дунд томоохон өрсөлдөөн бий болгож, гэр бүлээс гадуурх харилцаанд таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг байна.

Хэрэв хадамд гараагүй бүсгүй хөл хүнд болох юм бол төрөх хүүхдийн эцэг нь түүний гэрт хүүхэд төрөх хүртэлх болон төрснөөс хойшхи хоёр долоо хоног байж, ажил хийх үүрэгтэй. Үүний дараа охины эцэг эх залууд талархаж, түүнийг тавьж явуулдаг бөгөөд төрсөн хүүхдийг нь өөрсдийн нэр дээр бүртгүүлдэг ажээ. Олон залуухан төвд бүсгүйчүүд хүзүүндээ зоос хэлхсэн тусгай сондор зүүж явах бөгөөд зоос тус бүр амраг сэтгэлийн бэлгийг билэгддэг байна.



Хэрэв хэн нэгэн эмэгтэйн хүзүүн дэх сондор цөөн зоостой бол тэр нь бүсгүйг эрчүүд тэгтлээ тоогоод байдаггүй, нөхөрт гарах магадлал тийм ч өндөр биш гэдгийг харуулдаг байна. Тэр ч бүү хэл гадаад эртэй хайр дурлалын асуудал үүсгэсэн бол тухайн эмэгтэйн үнэлгээ нэмэгддэг бөгөөд үүнийг сондорт нэмэгдсэн шүрэн бөмбөлөг илэрхийлэх аж. Тиймээс хэд хэдэн шүрэн бөмбөлөгтэй эмэгтэй нэгэн зэрэг хэд хэдэн гэр бүлийн ахан дүүстэй гэрлэх тохиолдол ч гарна.

Энэ түүхийг англи хэлний Олон улсын дамжаанд суусан бүсгүй ярьсан болно. “Хэдэн жилийн өмнө би дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс суралцаж байсан англи хэлний дамжаанд явдаг байв. Хичээл дээр бид үргэлж л өөрийн улс орны зан заншил, ёс уламжлалын талаар ярина. Бидний дунд өмнө нь лам байсан төвд хүн байсан юм. Тэр бидэнд Төвдийн гэр бүлийн уламжлалт харилцааны талаар чих дэлдийлгэм түүхийг ярьж билээ.”



2. Нжи бидэнд өнөөдрийн цаг үед устаж үгүй болсон ч алс бөглүү тосгодод амь бөхтэй оршсоор байгаа нэг эхнэр+олон нөхөр гэсэн гэр бүлийн загварын талаар ярьсан юм. Төвд эмэгтэй тухайн айлын ууган хүүтэй гэрлэж, гэрт нь ирж амьдардаг. Хэрэв бусад хөвгүүд бага насных байсан бол нас биед хүртлээ хүлээж байгаад ахынхаа эхнэртэй гэр бүл болдог уламжлалтай аж.

Бэрийн насыг ах дүүсийн хувьд дундажлаж бодно. Учир нь ууган хүү насаар хамаагүй ахмад бол залуу нөхрүүдэд нь боломж олдох бөгөөд энэ нь Нжигийн хэлснээр эмэгтэйн эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэнэ. Хадмынх нь хүү олонтой байх тусам хүмүүс охиноо тухайн айлд бэр оруулах дуртай байх болно. Учир нь ажил хийх хүний тоо их байх тусам элбэг хангалуун амьдарна гэсэн үг юм. Харин эсрэгээрээ цорын ганц эсвэл хоёр хүүтэй айлд охиноо өгөх тун дургүй байдаг гэнэ.



Тиймээс ийм айлын хөвгүүд өнчин эсвэл нөхөрт гараагүй үлдсэн бүсгүйчүүдтэй гэрлэх сонголтон дээр буудаг ажээ. Ийм гэр бүл нь өв залгамжлах асуудал урган гарахгүй, аж ахуйгаа хуваахгүй, өөрөөр хэлбэл жил ирэх бүр нэмэгдэж, үржиж болно гэдэг талаараа таатай аж.

Энэ хүрээд Нжи яриагаа төгсгөөд ямар нэгэн зүйлийг ойлгоогүй үлдсэн бол асуулт тавихыг хүссэн юм. Эхлээд нэг франц оюутан асуулаа:

-Хэн нь эхнэртэйгээ секс хийхийг хэрхэн шийддэг вэ?
-Нжи асуултыг ойлгосонгүй.
Түүнд олон талаас нь тайлбарлахад, гайхаад:
-Энд ямар ч хүндрэл байхгүй, энэ эхнэрийн мэдлийн асуудал
-Бусад нь тэгээд хүлээх үү? Хуваарь гаргачихдаг хэрэг үү?
-Үгүй ээ, ямар ч хуваарь байхгүй. Эхнэр хэнтэйгээ шөнийг өнгөрөөхөөр шийднэ, тэр нөхөр нь л хамт хононо.
Дамжааны бүсгүйчүүдийн нүд нь сэргээд ирэв. Бид Төвдийг соёл иргэншлийг өлгий нутаг, ертөнцийн төв гэж дуулж байсан. Гэтэл одоо бодит байдлыг, бүх зүйл хэрхэн ухаалгаар зохицуулагдсаныг олж мэдлээ.
-Хэрэв эхнэр нь тэдний нэгийг огт дуудахгүй бол яах вэ? хэмээн тэртээ хол байгаа төвд нөхөрт франц эр маань санаа зовов.
— Тэгэхээр тэр эхнэрийнхээ анхаарлыг татахын тулд хичээх хэрэгтэй болно гэсэн үг. Жишээ нь, сайн ажиллах ч юм уу.



3. -Ингэхэд хүүхдүүдийн эцгийг хэрхэн тогтоох вэ? 
-Юу хэнийх гэж? Том ахынх л гэнэ шүү дээ.
-Тэднийг эцгээр нь ялгадаггүй юм уу?
-Үгүй.
-Чамд 10 хүүгийн хэн нь чинийх бол гэсэн бодол төрөхгүй юу?
-Бүгд минийх. Үнэндээ хэнийх гэдэг нь тийм ч чухал биш. Хүүхдүүд нэг удмынх. Хэрэв эцгүүдийн нэг нь нас барвал, бусад нь бүх хүүхдүүдээ төрсөн хүүхдээ гэж бодон тэжээнэ. Эхийн хувьд ч хүүхдийнх нь эцэг хэн бэ гэдэг нь чухал биш. Тэр бүх хүүхдүүддээ адилхан л хандана. Гэхдээ аль болох олон эр хүүхдүүдийнх нь хоолыг бэлдэж байвал сайн.



— Хардалтын тухайд? Ах дүүсийн хооронд хардалтаас болж маргаан гарахгүй юу? 
— Бүгдийнх нь эхнэр юм чинь юу гэж хардах вэ дээ?
— Бүр ямар ч асуудал гардаггүй гэж үү?
— Огт үгүй гэж бодож байна.
— Дүүгээ эхнэртэй чинь нэг оронд орохыг харах чамд сайхан байх уу?
— Түүний ч бас эхнэр шүү дээ
— Харин танай хөрш эхнэр рүү чинь харвал яах вэ?
— Яаж харна гэж?
— Ингэж! — хэмээгээд франц эр  хөмсгөө өргөн сонирхож сонжсон байдал гаргав.
— Үгүй ээ. Хөрш тэгж харж чадахгүй. Түүнийг алж мэднэ.


— Хэрэв эхнэр нөхрүүдийнхээ хэн нэгэнтэй унтахыг хүсэхгүй байвал яах вэ?
— Яагаад хүсэхгүй гэж? —Нжи гайхаад барууны үзэл баримтлал түүнийг дахиад л мухардалд оруулав бололтой.
Тэгтэл бүсгүйчүүд түүнд ойлгуулахыг хичээж эхлэв.
— Хүсэхгүй л байхгүй юу!
— Нэг нь таалагддаггүй байж болно!!
— Муу ажилладаг ч юм уу!!!
— Тэгэхээр эхнэрийн буруу болно биздээ гэхэд Нжи:
Үгүй ээ, энэ удаад ч нөхрийн буруу. Маш том буруу хэмээн хариулсан байна.

Бүгд дуугаа хураав. Ингээд тэр бидэнд хэрэв эхнэр нь нэг нөхөртэйгээ унтахыг хүсэхгүй эсвэл дургүй бол тухайн эрийн хувьд амьдралын хар судал эхэлж байна гэсэн үг хэмээн ярив. Тиймээс тэр бүр гүнзгийрээгүй байгаа дээр бүхий л хүчээ дайчлан эхнэрийнхээ анхааралд өртөхийг хичээх хэрэгтэй. Бусад ах дүүс нь ч түүнд тусална. Хэрэв амжилт олохгүй бол түүнд туршилтын хугацаа өгнө. Хэрэв ингээд ч үр дүн гарахгүй бол "сүүлчийн хөзрөө" сугалах хэрэгтэй болно.

Хамгийн сүүлд эхнэртэй хадмууд нь уулзахаар ирдэг. Хадам нь бэрдээ хүндэтгэл үзүүлэн өвдөг дээрээ сөгдөөд хүүг нь үлдээхийг гуйдаг байна. Ядаж хэсэг хугацаанд ч болов. Ингээд тэр буруу хүмүүжүүлсэн гэх зэрэг хүүгийнхээ талаар олон тааруухан зүйлийг сонсох болно. Хадам ээж нь бэрээсээ хүүг нь үлдээхийг гуйж, дахиж ийм байдал гаргахгүй хэмээн амлалт өгнө. Бэр хадам эхийнхээ насыг хүндэтгээд гуйлтыг нь хүлээн авч, нөхрөө гэрт нь үлдээж болох юм. Үүнийг ярих үед ангид чив чимээгүй болов.

Анир чимээгүйг эвдэн франц эр:
-Хэрэв эхнэр нь “Үгүй” гэж хэлбэл яах вэ?
— Тэгвэл нөхөр явахаас өөр аргагүй болно. Түүнд хоёр зам бий. Сүмд шавилах эсвэл толгой хоргодож, голоо зогоохын тулд хөлсний ажил хийх...



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()