Ээ дээ, энэ Япончууд уу?

Япон орныг хачин сонин зүйлс үйлдвэрлэдэг, солиотой баяр наадам зохион байгуулдаг гэдгээр нь бид бүхэн сайн мэднэ. Тэндэхийн хүнсний болон барааны дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд нь өөр хаана ч зарагддаггүй этгээд зүйлс байдаг. Түүчнлэн өвөрмөц үйлчилгээ явуулдаг газар, хачин сонин мэргэжил гээд л үнэхээр л хүний сонирхлыг эрхгүй татахаар зүйлсийг танилцуулж байна.
Ээ дээ, энэ Япончууд уу?


1. Пивоны лаазан дээрх брайл
Брайл гэдэг нь хараагүй хүмүүст зориулсан үсгийг хэлдэг. Тэгвэл Японд ундаа, пивоны лаазан дээр брайл үсгүүд байдаг байна.



2. Хундаганы тавиур
Үүнийг Японы төмөр зам, иргэний нисэхийг компаниуд өргөн хэрэглэж харагддаг. Анх Японд үүсээд одоо олон улс орнуудаар тархжээ.



3. Цахилгаан шатны охид
Автомат цахилгаан шат хэрэглээнд нэвтрэхээс өмнө цахилгаан шатны ажилтан гэж байдаг байлаа. Харин Японд одоо ч ийм ажилтай охидууд байдаг. Лифтэнд суусан хүмүүсийг найрсгаар мэндлэн хүлээн авч, очих давхарт нь хүргэж өгдөг гэнэ.



4. Хүргэлтийн компани
Үйлчлүүлэгч юу л хүснэ, тэр бүгдийг нь олж аваачиж өгдөг хүргэлтийн үйлчилгээ. “Ямато” компани хамгийн шилдэг, хамгийн шуурхай нь ажээ.



5. Виски
Япон хүмүүсийг виски уудаггүй, зөвхөн цагаан будааны архи л уудаг гэж эндүүрэх нь бий. Харин ч энд 300 мл-ээс авахуулаад 5 литр хүртэлх  хэмжээтэй хамгийн шилдэг вискинүүд бий. Сантори брэндийн виски нь “Дэлхийн шилдэг виски” шагналыг хүртэж байсан байна.



6. Мина илрүүлэгч
“Тохоку” их сургуулийн багш эрдэмтэд тэсрэх бөмбөг илрүүлэгч зохион бүтээжээ. Хэдийгээр бусад зүйлс шигээ сонирхол татам биш ч гэсэн маш хэрэгтэй технологи юм.



7. Нүүрний тос шингээгч
Охид бүсгүйчүүдэд зориулсан гайхалтай бүтээгдэхүүн нь Японд анх үйлдвэрлэгдэж байсан бөгөөд бусад улсуудаар маш хурдацтай үйлдвэглэгдэж эхэлсэн юм.



8. Роботын хувцас
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гэж хэлж болно.



9. Ундааны машин
Японы ямар ч хотод ийм автомат машинууд хаа сайгүй бий. Зөвхөн ундаанаас гадна тамхи, хоол хүнс, тэр ч бүү хэл өндөг, дотуур хувцас зэрэг сонин зүйлсийн машин байдаг байна.





10. Капсулан чанамал
Хаана ч хэдийд ч идэж болох жимсний чанамал.



11. Хүргэлтийн үйлчилгээний дугуй



12. Дугуйны зогсоол



13. Хайр дурлалын зочид буудал
Маш богинохон хугацаанд хосоороо ороод гарах зориулалттай зочид буудлууд маш олон төрлөөрөө бий. Япон улс ийм зочид буудлуудаараа алдартай.





14. Майонез
Японд олон төрлийн амттай майонез байдаг. Магадгүй кофены амттай байхыг ч үгүйсгэхгүй.



15. Машины 3D зогсоол



16. Япон карри
Бусад улс орнуудад байдаг шин тухайн үндэсний хоолны амтыг шингээгээгүй харин яг л жинхэнэ карри ямар байдаг, түүн шиг л амттай. Японд карриний жинхэнэ амтыг мэдэрнэ гэдэг сонин биш гэж үү?



17. Кит Кат
Амтат шоколадыг ногоон цай, гахайн мах, улаан лоольний амттай болгочихвол яах вэ? Японд кит кат шоколадны олон амтыг мэдэрч болно.



18. Пачинко
Хамгийн том тоглоомын төв. Пинболл, автомат тоглоом зэрэг олон төрлийн тоглоомуудтай энэ газраар хүний хөл тасарна гэж үгүй.



19. Ухаалаг 00

Энэ суултуур дээр суусан хүн ахиж хэзээ ч энгийн 00 дээр суухыг хүсэхгүй нь лавтай. Ариун цэврийн цаасны ямар ч хэрэггүй, автомат ус татагч, мөн автомат угаагчтай гээд боддоо?



20. Капсулан дэн буудал
Капсул хэлбэртэй ийм газарт япончууд ядаргаагаа тайлж, ганцаараа амрахаар зорьдог гэнэ. Хамгийн сонирхолтой нь ихэнхдээ ямар ч сул “өрөөгүй” болтлоо үйлчлүүлэгч хүлээн авдаг ажээ.





14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()