Амьдралын тухай хатуу үнэн

Америкийн алдарт зохиолч Марк Твэйн бол зохиолч, сэтгүүлч хүн байжээ. Тэрээр хошиг шогийн өндөр мэдрэмжтэй хүн байсан тул аливааг хурц бөгөөд хөгжилтэйгээр бичдэг байв. “Амьдралтай тэмцэх ганц л хурц зэвсэг бий. Тэр бол инээд” гэж хэлсэн түүний амьдралын тухай хичээлийг хүлээн авна уу.
Амьдралын тухай хатуу үнэн


1. “Хэрвээ та анхнаасаа бүх үнэнээ хэлээд явчихвал, юуг ч санах шаардлагагүй болно”



2. “Сайн найзууд, сайн ном, нойр гурав бол энгийн хэрнээ гайхалтай амьдрал юм”



3. “Хэрвээ та өөрийгөө бүх зүйлийг мэддэг, чаддаг гэж бодвол түр хүлээгээд дахиад эхнээс нь бодох хэрэгтэй болох нь дээ”



4. “Маргааш хийгээд амжилт олчихож болох зүйлийг хойшлуулах хэрэг юу билээ. Магадгүй нөгөөдөр хийвэл амжилтгүй болох ч юм билүү?”



5. “Ном уншдаггүй хүн бичиг үсэг мэддэггүй хүнээс ч долоон дор байдаг”



6. “Үхлээс айх айдас нь амьдралаас айснаас ямар ч өөрцгүй. Жинхэнээсээ амьдарч чадсан хүн хэзээ ч үхэхэд бэлэн явдаг”



7. “Таны тэмүүллийг үл ойшоож, басаж байдаг хүмүүсээс холд. Жижиг хүмүүсийн ганц хийж чаддаг зүйл нь тэр.”



8. “Урсгалаараа хөвөгч нэгэн битгий бай. Өөрийн гэсэн амьдралын хэв маягийг бүтээ. Чи амьдралыг бүтээдэг болохоос, амьдрал чамайг бүтээдэггүй юм. Энэ бол туйлын үнэн гэдгийг үргэлжид санаж яваарай.”



9. “Эх орноо ямагт хүндэл, харин төрийг баригчдад хүртэх ёстой цагт нь л хүндэтгэл үзүүл”



10. “Ном уншдаг хүн мэдлэгтэй ч мэдээлэлтэй, сонин уншдаг хүн мэдлэгтэй биш мэдээлэлтэй”



11. “Өөртөө итгэлтэй байхын тулд хэн нэгнийг дэмжих гээд үз”



12. “Хүний амьдралд хоёрхон чухал өдөр тохиолддог. Нэг нь чиний төрсөн тэр өдөр,нөгөөх нь яагаад төрсөн бэ гэдгээ ухаарах өдөр юм”



13. “Бусдын алдааг хүлээн зөвшөөр. Ингэснээр чамд ухаарал нэмэгдэж, тэр хүнд ч боломж нэмэгддэг юм”



14. “Уур бол уураа гаргах гэж байгаа хүндээ биш, уурлаж байгаа хүнээ илүү их түлдэг хүчил юм”



15. “Тэнэг хүнтэй хэзээ ч битгий маргалд. Тэд чамайг өөрийнхөө түвшинд аваачиж, тэндээ тогтоон барихыг чармайж байдаг юм”



16. “Хүнийг шударга эсэхийг нь мэдэх маш амархан. Түүнээс чи шударга хүн үү гэж асуухад тийм гэж хариулж байвал тэр жинхэнэ луйварчин хүн байна гэсэн үг”



17. “Бүх бодлоо хэлж сууснаас амаа хамхиж дүйнгэ царайлж суусан нь хамаагүй дээр байдаг юм”



18. “Бүх зүйлд санаа зовних нь яг л өрөө дарахтай адил. Маш их хичээдэг ч эцэст нь юу ч үгүй хоцордог”



30
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()