Хүмүүсийн хачирхалтай гаж дон

Гаж дон буюу фетишизм гэдэг нь ямар нэгэн эд зүйл, хачирхалтай үйлдлээс таашаал авахыг хэлдэг байна. Зарим хүмүүс маш хачирхалтай, бүр шижиг хүрмээр үйлдэл хийж түүнээсээ таашаал авдаг ажээ. Ном зохиол, кино цуврал дээр л гардаг эдгээр үйлдлүүд бодит байдал дээр цөөхөн ч гэсэн жинхнээсээ байдаг нь үнэхээр гайхмаар юм. Гэхдээ дэлхий ертөнц өөрөө сонин хачинаар дүүрэн шүү дээ...
Хүмүүсийн хачирхалтай гаж дон
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


1. Форнифилизм
Энэ нь англи хэлний “Furniture” буюу тавилга хэмээх үгнээс эхтэй тавилганаас таашаал авах үйлдэл ажээ. Зүгээр ч нэг тавилга биш хүн дүрстэй тавилгатай хурьцдаг байна. 1970 онд уран бүтээлч Аллен Жонес (Allen Jones)-ийн нэгэн үзэсгэлэн дээр хүний дүрстэй ширээ, буйдан, сандал бүтээсэн байсан нь ийм төрлийн бэлгийн гаж донтой хүмүүсийг нэмэгдэхэд хүргэсэн байна.



2. Дендрофилизм
Энэ нь модонд татагдаж, таашаал авдаг хүмүүсийг хэлнэ. 2010 онд Скот хэмээх нэгэн бүсгүй Нью-Йоркын төв паркын модны дэргэд ёс бус аашилж, сексийн үйлдлүүд хийж хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Тэрээр модноос бүрэн таашаал авдаг гэжээ.



3. Дакрифилизм
Ийм төрлийн гаж донтой хүмүүс нь уйлж байгаа хүний нулимснаас таашаал авдаг аж. Гэхдээ өөрсдөө тэднийг өвтгөж уйлуулах биш харин уйлж байгаа хүмүүсийг л харж, нулимсыг нь амсдаг ч тохиолдол байдаг байна.



4. Формикофилизм
Хэрвээ та шавжны харшилтай бол үүнийг уншаад ч хэрэггүй. Ийм төрлийн гаж донтой хүмүүс ямар нэгэн шавж харахаараа сэрэл нь хөдөлдөг аж. Дэргэдүүр нь зөгий нисэж өнгөрөх, жоом гүйх болгонд таахын аргагүй хачин таашаал авна гээд боддоо?



5. Олафакторизм
Энэ нь хүний биеэс ялгарах хөлсний үнэрээс таашаал авдаг аж. Ялангуяа суга, хөлний хөлснөөс хүчтэй таашаалыг мэдрэх нь бий. Энэ нь хүний тархин дахь гормоний тэнцвэргүй байдлаас болж үүсдэг гаж дон ажээ. Зарим хүмүүс бэлгийн харилцааны үеэр таашаал авч чаддаггүй хэрнээ хамтрагчийнхаа хөлснөөс таашаал авдаг байна.



6. Хиерофиолизм
Энэ нь ихэнхдээ 2 өөр шашинтай хүмүүсийн дунд бий болдог гаж дон бөгөөд бие биенийхээ шашны шийтгэлийн зан үйлийг хийж таашаал авдаг байна.



7. Механофилизм
Ихэнх эрчүүд машины сонирхолтой байдаг. Гэхдээ зарим нь бүр “хурцдахаараа” сайхан машин техник харж таашаал авдаг болдог гэнэ. Гудамжинд нэг сайхан залуу машинаа үнсээд, харц нь зөөлөрчихсөн зогсож байна гээд та төсөөл дөө.



8. Хаалганы бариул долоодог дон
Гаж дон гэхээсээ илүү сэтгэцийн өвчин тал руугаа шилжсэн энэ үйлдэл Азиудын дунд илүү дэлгэрсэн байдаг гэнэ.



9. Трихофилизм
Хүний үсийг илж, хуруугаараа ороож таашаал авдаг хүмүүс байдаг. Зөвхөн толгойны үс ч биү биеийн бусад хэсгийн үсийг ч гэсэн имрэх, оролдох маш дуртай байдаг гэнэ. 1990-д оны эхээр нэгэн цуврал алуурчин нэг бүсгүйн үсийг хуйхаар нь салган баруун гартаа атгаад нас барсан байдалтай олдсон гэдэг.



10. Тератофилизм
Энэ нь царай муутай хүмүүсийг харж, тэдэнд тачааж таашаал авах хүсэл юм. Ихэнхдээ уран зохиолын ном, кинон дээр гардаг энэхүү гаж дон амьдрал дээр ч гэсэн байдаг нь ийнхүү нотлогдлоо.



11. Окулолинктусизм
Нүд долоож таашаал авдаг хүмүүс байдаг гэвэл та итгэх үү? Япон хосууд бие биенийхээ нүдийг долоож үнсэн хүсэл тачаалаа илэрхийлдэг гэнэ. Гэхдээ энэ нь маш бохир, аюултай гаж дон бөгөөд амны хөндийн дэх бохир нянг нүдрүү оруулж, нүдний бүрхэвч, салстыг гэмтээх эрсдэлтэй байдаг байна.



3
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()