Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэл хөдлөлөөс болж бидний аль хэсэг өвддөг вэ?

2015-12-01, 02:45
7,271
Хэрвээ таны биеийн аль нэг хэсэг гэмтэж бэртээгүй, ямар нэгэн зүйлээс болж ил шархдаагүй хэрнээ өвдөөд байвал энэ нь биед биш сэтгэл зүй болон сэтгэл санаанд ямар нэгэн асуудал тулгарсны шинж байдаг ажээ. Тиймээс юун түрүүнд эмнэлэг очиж шинжилгээ өгөхийг урьтал болголгүй, тайван тухтай орчинд амарч цэвэр агаар амьсгалахыг зөвлөх байна.
Сэтгэл хөдлөлөөс болж бидний аль хэсэг өвддөг вэ?


1. Шилбэний булчин
Шилбэний булчин чангарч, хөшиж өвдөх юм бол заримдаа хэн нэгэнд гомдсон, атаархсан байх магадлалтай байдаг байна. Тиймээс сэтгэл санаагаа цэгцэлж, амар тайван байхыг хичээгээрэй.



2. Шагай
Тухайн амьдралдаа сэтгэл хангалуун бишээс болоод сэтгэл тавгүйтсэн үед шагайгаар янгинаж өвддөг ажээ. Хүний хөлөнд мэдрэлийн маш олон судас байдаг, тиймээс сэтгэл санаа тавгүй үед гуянаас доошоо хөшиж, чинэрч өвддөг байна.



3. Хөлийн ул
Хөлний улны иллэгийн зөв хийхэд стресс ядаргааг тайлж, хүнд өвчнийг нь анагааж болно гэж анагаах ухааны шинжлэх ухаанд дурьдсан байдаг. Хөлийн улыг дарж үзэхэд аль нэг хэсэгтээ бусдаасаа илүү хөндүүрлэж байгаа бол тухайн био идэвхит талбайд харгалзах эрхтний өвчний голомт үүсчээ хэмээн оношилж болдог аж. Түүнчлэн ямар нэгэн зүйл шийдэгдэхгүй удаж ажил хэргээс хойш татан уур бухимдал төрүүлэх үед хөлийн ул өвддөг байна.



4. Толгой өвдөх
Толгой өвдөх хамгийн гол шалтгаан бол стресс. Тиймээс толгойны өвчнөөс ангижрахыг хүсвэл юун түрүүнд жижиг зүйлд бухимдахаа больж, бясалгал хийхийг зөвлөж байна.



5. Хүзүү өвдөх
Бид ямар нэгэн зүйлд санаа зовох, харамсах үед хүзүү янгинан өвддөг байна. Гэвч бид аливаа зүйлийг мартахдаа удаан байдаг тул хүзүүний энэ өвчин мэдэгдэхгүй ч гэсэн үргэлжилсээр л байдаг байна.



6. Мөр
Бүх ачааг ганцаараа үүрч, хамаг л ажлыг амжуулах гэж зүтгэхдээ бид заримдаа шантарч цөхрөх нь бий. Энэ үед мөр хөшиж хөндүүрлэдэг байна. Тиймээс өөрийн итгэлт дотнын хүнээсээ тусламж гуйхаасаа бүү нэрэлх.



7. Ууц нуруугаар өвдөх
Мөнгөний асуудал таны санааг зовоож байгаа үед ууц нуруугаар хатган, чилж, заримдаа бүр татдаг ажээ. Тиймээс үрлэг зарлагаа сайн тооцоолж, зөв хуваарилаж, бүх асуудлын цаана биемахбодийн эрүүл мэнд давхар яригдаж байдаг гэдгийг санаарай.



8. Тохой
Таны амьдралын тогтмол хэмнэл алдагдаж, сэтгэл санаа тогтворгүй байгаа бол таны тохой ч мөн өвдөж байдаг аж. Тиймээс та ямар ч нөхцөлд дасан зохицож сурах хэрэгтэй.



9. Гарын алга
Зожиг ганцаардмал байгаа байдал нь өөрт тань таалагдахгүй, сэтгэлээр унах шалтгаан болж байгаа бол гарын алга өвддөг байна: Тиймээс танилын хүрээгээ өргөжүүлж, нээлттэй харилцахыг зөвлөж байна.



10. Ташаа 
Та буруу гаргасан шийдвэрээсээ болж тавгүйтэж байгаа бол ташаа хавиар хатгаж өвддөг байна.



7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()