Гоёл наадмыг чимсэн “URBAN JEANS”

Энэ удаагийн "Гоёл 2016" наадамд Урбан жийнс загварын товчооны ахлах дизайнер Б.Нямсүрэн, Д.Дөлгөөн нар  5 коллекцоор амжилттай оролцож ахлах дизайнер Б.Нямсүрэн "Өдөр тутмийн хувцасны шилдэг" дизайнераар тодорлоо. Урбан жийнс Гоёл наадамд анх удаа оролцож байгаа нь энэ бөгөөд тайзан дээр цоо шинэ өнгө төрх, эрх чөлөөг мэдрүүлж чадсан юм.
Гоёл наадмыг чимсэн “URBAN JEANS”


"Урбан жийнс" брэнд деним бүтээгдэхүүний технологийг эзэмшсэн дэлхийн 32 орны нэг юм. Энэ технологийг эзэмшигч чадварлаг залуус маань Урбан жийнс брэндийг амжилттай хөгжуулж Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсээр байна.

I. CONFIDENCE IN BLUE: Загвар (Өдөр тутмын)
Өдөр тутмын сонгодог стилийн энэхүү CONFIDENCE IN BLUE коллекц нь ажил хэрэгч өөртөө итгэлтэй залууст зориулсан хавар намрын эрэгтэй, эмэгтэй хувцас, хэрэглэгдэхүүний иж бүрдэл бөгөөд, цув, пальто, пиджакний хослолоос бүрдэж байна.

2016 оны загварын чиг хандлагад хүчтэй байр суурь эзлэж буй түүхий денимийн үндсэн өнгө болох бараан хөх саарал өнгө зонхилсон коллекц нь хүчтэй, итгэл төрүүлэхүйц, цэвэр цэмцгэр, дэгжин харагдуулах үндсэн давуу талыг өөртөө агуулсан. Жийнсэн материалтай хувцас нь чөлөөт стийлийг илэрхийлсэн байдаг бол жийнсээр ажил хэрэгч сонгодог стийл бүрдүүлж өгсөн нь коллекцийн гол онцлог нь юм.



































II. Цасан Будраа (Өдөр тутам)
Цасан будраа нь орчин үеийн тренд, хэв маягийг илтгэсэн загварлаг, залуу стийлийн “НАМАР ӨВЛИЙН” коллекц юм. Энэхүү коллекц нь өөрийн гэсэн өнгө аяс, хэв шинжийг тодотгосон, деним бүтээгдэхүүний өнгө цайралтын шинэ технологийг туршин нэвтрүүлж хэвшмэл уламжлалт цайралтын технологийг шинэ түвшинд гаргасанаараа цас будрах өвлийг санагдуулам цагаан, хөх өнгөний хослол зонхилсон, деним материалаар хийсэн пальто, куртагний шинэлэг, загварууд юм.

Уламжлалт, цайралт нэг хэвийн жийнсний хэрэглэгээг халж, илүү загварлаг шинэлэг харагдах шинэ шинэ хэрэглээ, боломжуудыг нээж өгч буйгаараа энэхүү коллекцийн онцлог давуу тал оршиж байна.
 




































III. Авангард





















IV. Деним Lovers
Дунд насны буюу тийнэйжир охид хөвгүүдийн амьдралын хэв маяг, үзэл бодол, сонирхолын бүлгүүдэд тулгуурлан судалгаа шижилгээ хийж, тэдний эрч хүч, баригдал биш эрх дураараа, мөрөөдөмтгий, өөртөө итгэлтэй хандлагыг түлхүү тусган деним материалын цайрах, өнгө хувирах гайхамшигтай шинж чанарыг ашигласан нь DENIM LOVERS коллекцийн үндсэн давуу тал юм.

Залуу хатагтай ноёдод зориулсан энэхүү коллекц нь өнгөлөг хэрнээ насанд хүрэгчдийн загварын чиг хандлагыг хүчтэй тусган оруулж өгсөн нь тэдний өөртөө итгэх итгэл, нийгэмд эзлэх шинэ байр суурийг нь улам бүр тодотгох болно.





















V. Хүрээ жийнс загвар
Нүүдэлчдийн байгуулсан дэлхий дээрх хамгийн том эзэнт гүрнүүд болох ХҮННҮ ГҮРЭН, ИХ МОНГОЛ УЛС-ын түүхийн хувцас хэрэглэгдэхүүний соёл, уламжлалыг орчин цагийн загварын чиг хандлага, өнгөний зохицолтой хослуулан бүтээсэн энэхүү коллекц нь хэт баригдмал биш чөлөөт загварууд зохилсон бөгөөд хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлахгүй өдөр тутмын сонголтонд оруулахаар загвар дизайныг боловсруулсан болно.

Энэхүү коллекцийн онцлог нь чөлөөт хувцасны хаан жийнсний үндсэн материал денимийг үндэсний хувцасны загвар дизайн руу хувирган, угаалга цайруулалтын технологийг монгол улсад анхлан туршин боловсруулж үйлдвэрлэсэн нь шинэлэг, бүтээлч санаа юм.



















2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()