“Пирамидыг скайнердах” төсөл хэрэгжүүлж байна

Эрт цагийн монгол хэлээр Миссир хэмээгддэг Египет улс бол ёстой л үлгэр домгийн орон юм. Тэнд Гизагийн пирамидууд, их Сфинксийн хөшөө, Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон гайхамшигт дурсгал бий. Араб дахины алдарт "Мянга нэгэн шөнийн үлгэр"-ийн олон гайхалтай үйл явдал тэнд өрнөдөг шүү дээ. Тэгвэл эдгээр нууцыг тайлахын тулд саяхан Египет, Франц, Канад, Японы эрдэмтэд "Пирамидыг скайнердах" төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
“Пирамидыг скайнердах” төсөл хэрэгжүүлж байна
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


Энэ төслийн ажлыг эхлүүлээд хагас сар гаруй хугацаа өнгөрөхөд судлаачид сонирхолтой зүйл олж илрүүлжээ. Тэд хэт ягаан туяагаар дулааны зураг авагч лазерийн скайнер, сансрын туяаны шинжилгээний апарат ашиглан Хуфугийн пирамид зэрэг Гизагийн дөрвөн том пирамидад хоёр долоо хоногийн турш 24 цагаар тасралтгүй хэмжилт судалгаа хийсэн байна.



Гэхдээ судлаачид хамгийн эртний, хамгийн аварга сац суварга болох Хуфугийн пирамидад илүү их анхаарал хандуулан ажиллаж байгаа гэнэ. Тус пирамидыг египет хэлээр Хеопсийн пирамид гэх бөгөөд ертөнцийн долоон гайхамшгаас үлдсэн цорын ганц өв, Миссир орны хамгийн том сац суварга юм. Хуфугийн пирамидыг нийтийн тооллын өмнөх 2560 онд барьж дуусгасан гэж үздэг бөгөөд түүнээс хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ.



Хуфугийн пирамид 144,6 метр, суурийн тал бүр нь 231 метр урт, ойролцоогоор 53000 кв.км талбайг эзэлдэг байлаа. Харин пирамид элэгдэж одоо 138,8 метр өндөр, тал бүр нь 230,4 метр болсон байна.

ХӨТ: Тус пирамидын дотоод засал Гизагийн бус пирамидаас онцгой ялгаатай. Пирамидын дотор одоогоор 3 өрөө байгааг олж мэдсэн бөгөөд тэдгээрийг пирамидын босоо тэнхлэгийн дагуу байрлуулжээ.



Хуфугийн пирамид дотор өөр нууц өрөө тасалгаа, ховор нандин үнэт зүйл байгаа эсэх тухай асуудлаар судлаачид өнөөг хүртэл маргалдсаар ирсэн юм. Төслийн багийнхан хэт ягаан туяагаар дулааны зураг авагч технологийг ашиглан тус пирамидад судалгаа хийх явцад зүүн талын гадаргуугийн гурван хавтан чулуу шөнийн цагт бусад чулуунаас илүү дулаан ялгаруулж байгааг олж илрүүлсэн байна.

Дулаан хэмжигчээр үзэхэд бүх хавтан чулууны дулааны хэмжээ харьцангуй бага, зурагт ногоон, цэнхэр өнгөөр харагдсан байна. Харин тэр гурван чулууны дулааны хэмжээ харьцангуй өндөр бөгөөд улаан өнгөөр харагджээ. Пирамидыг скайнердах төсөл хариуцсан мэргэжилтэн Ханни энэ тухай ингэж ярьсан юм. Тэрээр хэлэхдээ: Пирамидын гадаргуугийн ихэнх газрын дулааны хэмжээ тийм их зөрүүгүй байдаг. Харин зүүн хананд буй зэргэлдээ гурван хавтан чулуу шөнийн цагт бусад хэсгээс 6 хүртэл градусаар илүү дулаан байна гэжээ.

Чухам ямар шалтгааны улмаас тэр гурван хавтан бусдаас илүү дулаан байгаа тухай мэргэжилтнүүд тодорхой хариулт өгч чадаагүй байна. Дулааны хэмжээ жигд бус байгаа нь олон зүйлийн учир шалтгаантай байж болно. Мэдээжээр үүнийг дараагийн шатны судалгаагаар тодруулах шаардлагатай. Энэ тухай танилцуулсан хэвлэлийн бага хуралд Францын судлаач, тус төслийн мэргэжилтэн Клауд: "Дулааны хэмжээ жигд бус байгаа нь ханын дотор талд агаарын урсгал хэвийн бус, эсвэл тэр гурван чулууны бүтэц онцгой, дулаан хадгалах шинж чанар өөр зэрэг олон янзын шалтгаан, хүчин зүйл байж болох юм. Магадгүй чулууны ар талд нууц өрөө байхыг үгүйсгэхгүй. Үүнийг цаашид нарийн тодруулах шаардлагатай" хэмээн ярьж байлаа.



Тэгвэл Египетийн Соёлын өвийн яамны сайд Мамудха Дамати, энэ нээлт хожмын судалгаанд зам нээж өглөө хэмээсэн юм. Тэрээр хэлэхдээ: Энэ гурван хавтангийн дулааны хэмжээ харьцангуй өндөр байгааг олж илрүүлсэн. Үүний цаана ямар ч нууц байгаа бол? Энэ бол археологичид, ялангуяа Египет судлаачдын хувьд олон шинэ нээлтийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Пирамидыг скайнердах төсөл 2015 оны 10 дугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд 2016 оны сүүлч хүртэл үргэлжлэх юм. Пирамидын дотоод бүтцийн талаар дараагийн шатны гүнзгийрүүлсэн судалгаа хийж, түүн дотор нууц өрөө тасалгаа байгаа эсэх талаар үргэлжлүүлж судална. Тус төслийнхөн дурсгалыг өчүүхэн ч эвдэж сүйтгэлгүйгээр, пирамидад ямар ч хоргүй технологи ашиглан сац суварганы дотоод бүтцийг судлах юм.



Египетийн нийслэл Кайр хотоос холгүй орших, тус хотын дагуул дүүрэг Гизад том жижиг олон пирамид, бас алдарт Сфинксийн хөшөө бий. Тэдгээрээс Хуфу, Хафра, Менкаурын пирамид хамгийн том, хамгийн сайн хадгалагдаж үлдсэн дурсгал юм. Энэ гурван пирамидыг нийтийн тооллын өмнөх 2600-2500 оны хооронд буюу одоогоос 4500-4600 жилийн өмнө баригдсан гэж үздэг.



Эртний египетүүд пирамидад ашиглах хадан хавтангуудаа Этиопын уулархаг бүсийн хадат уулсаас авч бэлтгээд, Нил мөрнөөр зөөж Гизад авчирч байв. Эхлээд хадыг сайтар хэмжиж, тодорхой цэгүүдэд хадыг нүхлэн модон гадас шаагаад, өдөр бүр усалдаг байжээ. Мод аажмаар тэлж хад тооцооны дагуу цуурдаг байж.

Үүний дараа засч янзлаад Нил мөрнийг уруудан салаар зөөж, Гизагийн ойролцоо авчраад пирамидын барилгын ажилд хэрэглэдэг байв. Пирамид өндөрсөхийн хэрээр түүний нэг талыг налуулан элсэн ухаа үүсгэж, түүгээр чулуунуудаа гулдран дээш гаргадаг, барьж дууссаны дараа элсэн ханаа нурааж тэгшилдэг байжээ.


Археологичид 2016 оныг "Пирамидын жил" болгож тус судалгааны баг пирамидад 3D зураг авалт хийн, 3D загвар бүтээж бүтцийн судалгаа хийх юм байна.


14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()