Амьтдын тухай сонирхолтой баримтууд

Эх дэлхий дээр оршин байх олон янзын амьтад элдэв янзын шидтэй, өөр өөрийн гэсэн амьдрах онцлогтой байдаг ажээ. Тэдний өөрсдийгөө хамгаалах, үржих, харилцах арга барилд ч мөн бидний мэдэхгүй сонирхолтой зүйлс нуугдаж байдаг. Тэдгээрийн заримаас нь та бүхэндээ хүргэж байна.

Амьтдын тухай сонирхолтой баримтууд


1. Усны шүдэт хорхой
2 салаа хэл болон шүдтэй дэлхий дээрх ганцхан амьтан юм. Загасны нүдийг ухаж иддэг бөгөөд хамгийн аймшигт амьтдын тоонд ордог.



2. Махчид
Бар, арслан, ирвэс зэрэг эх газрын махчин амьтдын нүд нь шөнө маш сайн хардаг гэнэ. Идшээ олж хармагцаа хараагаа түүн дээр тогтоон, шууд нисэх мэт давхин очиж агнадаг байна.



3. Наймаалж
Наймаалжны нүдний хүүхэн хараа нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд нүдээ 340 хэм эргэлдүүлж чадна. Харин хүн 190 хэм л эргүүлж чаддаг аж.



4. Панда
Панда баавгай ядарсан үедээ хаа ч хамаагүй унтчихдаг. Жишээ нь: хүний өвөр дээр, бие биенээ дэрлээд, модонд авирч байхдаа хүртэл унтах үе байдаг байна.



5. Делфин
Делфин буюу далайн гахай нэг нүдээ нээлттэй унтдаг байна. Энэ нь тэднийг аюулаас өөрийгөө хамгаалахад маш их тус болдог ажээ.



6. Цахлай
Цахлай ч мөн нисэж байх үеэрээ унтаж чадна. Унтаж байх үед нь зүүн тархи нь бүтэн ажиллагаатай байдаг учир ямар нэгэн зүйл мөргөлгүй нисэж чаддаг аж.



7. Халиу
Халиунууд үргэлж хөтлөлцөж унтдаг.



8. Буга
Финлянд улсад жил бүр 4000 гаруй буга машинд дайруулж үхдэг аж.



9. Хулгана
АНУ-ын Нью-Мехико мужид ганц жижигхэн хулгана бүтэн байшин шатаасан хэрэг гарчээ. Гэвч үүнийг хулганын буруугаас болсон гэхэд хэцүү юм. Гэрт нь хулгана гүйж явахыг харсан залуу хулганыг барьж авч гал руу хийхэд хулгана ихэд сандран зуухнаас гүйхээрээ гарч гэрээр нэг гал гаргаж орхисон байна.



10. Гахай
Гахай нь маш нийтэч, ухаантайгаас гадна их цэвэрч амьтан юм. Ямар ч гахай жорлон руу ойртож чаддаггүй бөгөөд 3 настай хүүхэдтэй тэнцэхүйц ухаантай байдаг ажээ.



11. Делфин
Дэлхий дээр делфин, хүн хоёр л ганцхан үржихийн тулд биш, таашаал авах гэж бэлгийн харилцаанд ордог.



12. Шувуу
Ихэнх шувуудад бэлэг эрхтэн гэж байдаггүй. Харин эрэгчин шувууд нь бүдүүн гэдсээрээ үрийн шингэнээ гадагшлуулж эмэгчингийнхээ бүдүүн гэдсэнд дамжуулдаг.



13. Анааш
Эмэгчин анааш босоогоороо төрдөг бөгөөд бяцхан зулзагаа 2 метрийн өндрөөс унагадаг байна.



14. Арслан
Арслангууд орооны үеэрээ өдөрт 40 удаа хурьцалд ордог байна.



15. Опоссум
Хойд Америкт амьдардаг энэ амьтан нь имж шиг үр төлөө байнга “ууталж” явдаг. Түүнчлэн аюул тохиолдмогц нүдээ аньж, үсээ сэрвийлгэж, амаа ангайн хэвтээд, аймшигтай өмхий үнэр ялгаруулдаг. Махчин амьтад түүний өмхий үнэрээс сэжиглэн холдмогц, хэвийн байдалдаа орж, босоод явчихдаг ажээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()