19 настай охин загварын ертөнцөд цахиур хагалж байна

2015-12-04, 01:10
22,987
Энэ охиныг Тэви Гивенсон (Tavi Gevinson) гэдэг. Тэр өдгөө 19 настай хэдий ч уран зохиол, хувцас загвар, урлагийн салбарт аль хэдийн өөрийн гэсэн байр суурийг эзэлж, олон олон хүчирхэг, хөдөлмөрч охидын төлөөлөл болж явна. Түүний хувьд нас гэдэг зүгээр л цаасан дээр бичигдэх тоо бөгөөд өнөөдөр Тэвигийн алдар хүнд дэлхий даяар цуурайтаж байна.
19 настай охин загварын ертөнцөд цахиур хагалж байна
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа


1. Тэви анх 11 насандаа “Style Rookie” нэртэй хувцас загварын блогоо нээж, загварын томчуудын хараанд өртсөн юм. 2010 онд тэрээр Нью-Йоркийн “Загварын 7 хоног”-ийн хүндэт үзэгчийн суудалд суух болж, ярилцлагаа өгч байжээ.



2. Тэрээр 14 настайдаа загварын өндөр мэдрэмжтэй гэдгээрээ алдаршсан байв. Энэ зураг дээр тэр “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур, Америкийн алдарт “Barneys” их дэлгүүрийн үүсгэн байгуулагч Марк Ли нартай уулзаж байна.



3. “Миний үеийн хүүхдүүд өдөр бүр хичээлдээ явж байхад харин би загварын шоу үзэж, хүмүүстэй ярилцлага хийж, хичээлдээ явдаг байлаа. Энэ нь байж боломгүй зүйл мэт боловч, миний амьдралын хамгийн зөв алхам болсон юм” хэмээн тэр хэлжээ.



4. Тэр 15 настай байхдаа цахим сэтгүүлээ эрхэлж эхлэв. Үүнийг нь харсан Тэвигийн аав: “Чи өдөр бүр завгүй хичээлтэй байж яаж энэ бүхнийг амжуулах болж байна аа?” хэмээн асуусан гэдэг. Харин Тэви өөрийн дуртай зүйлээ хичээлийнхээ хажуугаар амжуулж аль хэдийн сурсан байлаа. Тэр “Өглөө хичээлдээ явахдаа шинэ зүйл нийтлэн, хичээлээсээ ирээд нилээд хэдийг шинээр нэмж, орой унтахынхаа өмнө бүгдийг нь дүгнэж цэгнэх дадлыг бий болгосноор өнөөдрийн энэ өчүүхэн амжилтанд хүрсэн” гэдгээ ярьжээ.



5. Тэви: “Нас гэдэг зүйл надад тийм ч их хамааралгүй ойлголт гэж би боддог”.



6. Тэвигийн зураг саяхан “Pirelli” сэтгүүлийн хуанлид тавигджээ. “Pirelli” бол үе үеийн хамгийн алдартай эмэгтэйчүүд, ялангуяа тэдний нүцгэн зургуудаар нүүрээ чимдэг Италийн загварын сэтгүүл юм. Харин түүний зурагтай дугаар урьд өмнө нь байгаагүй онцгой хэвлэл болсон төдийгүй, энэхүү сэтгүүлд зураг нь нийтлэгдсэн хамгийн залуу бүсгүйгээр тодроод байгаа юм.



7. Энэ бол Америкийн хөрөг гэрэл зургийн мастер, домогт зурагчин Анна Лейбовицийн авсан түүний хоёр дахь хөрөг юм. Өмнөх зураг дээр тэрээр урт үстэй, төгсөлтийн баярынхаа ягаан дэрвэгэр даашинзаа өмсөж авахуулсан аж.



8. Анна Лейбовиц өмнө нь Amy Schumer, Patti Smith, Fran Lebowitz, Serena Williams болон Yoko Ono зэрэг алдартай эмэгтэйчүүдийн зургийг авч байжээ. Харин Тэви энэ талаар “Би энэ алдартай бүсгүйн модель болсон гэдэгтээ одоо хэр нь итгэж чадахгүй л байна” хэмээн ярьжээ.



9. Сүүлийн үед сэтгүүлчид түүний талаар бичих нь ихэсч, гэрэл зурагчид хаа явсан газар нь дагах болов.



10. Түүний цахим сэтгүүл болох “Rookie” нь дэлхийн олон улсад хамгийн эрэлттэй загварын сэтгүүлүүдийн нэг юм. Энэ зураг дээр тэр Челси Клинтонтой (Chelsea Clinton) ярилцаж байна.



11. Тэви мөн жүжиглэх авьяастай.  Тэрээр алдарт “Broadway”-ийн театрт жүжигчнээр ажилладаг бөгөөд саяхан “Бид бол залуучууд”, “Хашгирааны хатан хаад” зэрэг драм, телевизийн цувралуудад гол дүр бүтээжээ.



12. Тэвид чөлөөт цаг гэж бараг л байдаггүй. Ямар нэгэн загварын шоу, номын нээлт, ярилцлагын урилгад байнгын дарагдаастай байдаг аж.



13. Тэрээр “Rookie Yearbook One” нэртэй сэтгүүлээ 2012 онд гаргаж, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг олон хэл дээр хэвлүүлжээ.



14. Тэвигийн инстаграмын дагагчид 400 мянгад хүрчээ.



15. Тэви: “Намайг олон хүн мэддэг болсон нь үнэхээр сайхан зүйл шүү. Тэд надтай найз болохыг хүсч, надаас урам зориг авдаг гэж хэлэх үед би өшөө илүүг бүтээмээр, хэний ч санаачлаагүй зүйлийг хиймээр санагддаг”.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()