Мах хорт хавдар үүсгэдэг үү?

Өнгөрөгч намар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Хорт хавдар судлалын олон улсын хүрээлэн "Улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх магадлалын тухай" тайлан нийтэлсэн нь дэлхий даяар шуугиан тариад байна.
Мах хорт хавдар үүсгэдэг үү?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


Улаан мах, боловсруулсан махан бүтээгдэхүүний аль алиныг хүмүүс байнга хэрэглэдэг. Тийм ч учраас энэ тайлан олны анхаарлыг татсан юм. Тус тайланд махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх магадлалыг 1 дүгээр зэрэглэлд, харин улаан махыг 2 дугаар зэрэглэлд оруулжээ.

Өөрөөр хэлбэл боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хорт хавдар үүсгэх зэрэглэл хамгийн өндөр буюу спирт, тамхи, шилэн хөвөн, хүнцэл зэрэгтэй адил хэмээн үзжээ. Харин үхэр, хонь, гахайн мах зэрэг улаан махны хорт хавдар үүсгэх магадлалыг 2 дугаар зэрэглэлд хамруулсан байна.



Улаан мах, боловсруулсан махан бүтээгдэхүүн болон хорт хавдрын харилцаа холбоог 10 улсын 22 судлаач 10 гаруй жилийн турш 800 гаруй төрлийн туршилтын үр дүнд үндэслэн ийм дүгнэлтэд хүрчээ. Тус төслийн судлаач Курт Страйф: "Хүн өдөр бүр 50 грамм боловсруулсан махан бүтээгдэхүүн идвэл бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлийг 17 хувиар нэмэгдүүлдэг болохыг маш олон төрлийн туршилтын үр дүн харуулж байна. Харин өдөр бүр 100 грамм улаан мах идвэл хорт хавдар үүсгэх эрсдэл 1.17 хувиар нэмэгдэнэ. Иймээс махан бүтээгдэхүүн улаан махнаас илүү эрсдэлтэй" хэмээн ярьсан юм.



Хорт хавдар судлалын олон улсын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийд жилд 34 мянган хүн махан бүтээгдэхүүн байнга хэрэглэсний улмаас нас бардаг. Харин архины хэрэглээний улмаас жилд 600 мянга, тамхилалтаас болж жил бүр 1 сая хүн амиа алддаг байна. Доктор Курт Страйф: Хорт хавдар үүсгэх 1 дүгээр зэрэглэлийн бүтээгдэхүүнд архи тамхи зүй ёсоор багтдаг.

Тамхилалт 20 гаруй төрлийн хорт хавдар үүсгэдэг бол архи түүнээс дутуугүй олон төрлийн хорт хавдрын эх үүсвэр болж хорт хавдар үүсгэх эрсдэлийг 1000 хувиар нэмэгдүүлдэг. Харин махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх эрсдэл 18 хувь орчим байдаг. Боловсруулсан махан бүтээгдэхүүн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэхээс гадна ходоодны хорт хавдар үүсгэх магадлалтай гэжээ.



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хорт хавдар судлалын олон улсын хүрээлэн боловсруулсан махан бүтээгдэхүүн болон цацраг идэвхт чанартай плутонийг ижил зэрэглэлд хамруулсан ч энэ нь хорт хавдартай шууд холбоотой гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл утсан махтай сэндвич идэх нь тамхи татахтай адил хор уршигтай биш юм.

Хорт хавдар судлалын олон улсын хүрээлэн боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх магадлалыг 1 дүгээр зэрэглэлд, улаан махыг 2 дугаар зэрэглэлд хамруулсан. Гэхдээ энэ нь огт идэж болохгүй гэсэн үг биш. Харин өдөр бүр их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийж, эрүүл хоолны дэглэм барихыг сануулж буй хэрэг юм.



3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()