20 настайдаа сурах ёстой зүйлс

2015-12-04, 03:36
13,443
Хорьж болдоггүй 20 насаа залуус яг юу хийж өнгөрөөдөг вэ? Шоу цэнгээн хөөцөлддөг нэгэн байхад сурч боловсрохоо илүүд үздэг нэгэн ч байна. Зарим нь бүр хувийн бизнестэй ч болчихсон яваа. Тэгэхээр тэдний хооронд мэдлэг боловсрол, дадал зуршил, сэтгэлгээний асар том ялгаа үүссэн байгаа нь илхэн харагдаж байгаа биз. Цаашдын амьдралаа хэнээс ч дутахааргүй авч явахыг хүсч байгаа бол залуу үеийнхэнд маань дараах зөвлөгөөнүүд маш их хэрэг болох нь дамжиггүй.
20 настайдаа сурах ёстой зүйлс
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа


1. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдгийг байнга санаж яваарай.
Ямар ч зүйлийн эхлэл амаргүй байдаг. Үүнтэй адил 20 нас гэдэг бүхий л амьдралын эхлэл байдаг учир чамаас олон зүйлийг шаардах болно. Харин энэ бүгдийг үнэн сэтгэлээсээ, шударгаар хийх нь хамгийн зөв зам байдаг гэдгийг санаарай.



2. Шүүмжлэл хүлээж авах
Амжилтыг чинь үл тоон, хамгийн муухайгаар шүүмжилж байвч түүнээс хэрэгтэй ганц л үгийг барьж авч, сонсож сурах нь илүү их амжилт гаргах үндэс болдог. Шүүмжлэл гэдэг хамгийн том багш болох нь ч олонтаа. Тиймээс өөрийгөө өмөөрөхөө нэгт тавилгүй, яагаад намайг буруутгах болов гэдгийг бодолцож үзэж байгаарай.



3. Сонирхолтой яриа эхлүүлэх
Харилцан яриа үүсгэнэ гэдэг хамгийн хэрэгтэй чадваруудын нэг юм шүү. Та хүнтэй яриагаараа л ойлголцож, өөрийгөө ойлгуулж чадна. Тиймээс энэ бол таны ажлаа бүтээх анхны алхам хэмээн ойлгоорой.



4. Амласандаа хүрэх хэрэгтэй
“Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг дээ? Хэдийгээр “эр хүн” хэмээн тодотгосон ч бүх хүнийг хамруулж байгаа хэрэг. Амласандаа хүрдэггүй хүнд итгэх, нөхөрлөх хүн олддоггүй. Дээрээс нь таныг худалч хэмээн ярих болно. Жишээ нь та маргааш өглөөний 9 цагт ирнэ л гэсэн бол яг тэр цагтаа л бэлэн бай. Жижиг зүйл ч гэлээ үүний цаана таны хариуцлага, үнэнч сэтгэл давхар яригдаж байдаг юм.



5.  Уян хатан байж сурах
20 нас бол алдаж онох, сурч мэдэх хамгийн тохиромжтой үе байдаг. Энэ үед л та өөрөө өөрийгөө танин мэдэж, бусдын ая эвийг олж сурвал цаашдаа хөл алдах нь харьцангуй бага хэмээн сэтгэлзүйчид зөвлөжээ. Амьдрал бол санаанд оромгүй өөрчлөлтүүд, гэнэтийн эргэлтээр дүүрэн шүү дээ. Тиймээс ямар ч нөхцөл байдалд амархан дасан зохицож чаддаг байх нь “суусан газраасаа шороо атгах” үндэс болно.



6. Соёлд суралцах
Харилцааны соёл, биеэ авч явах соёл, хооллох соёл гэх мэт энгийн хэрнээ өдөр тутамд шаардагддаг зүйлс нь таныг хэн бэ гэдгийг төвөггүй илэрхийлдэг. Бохио дуугаргаж зажлах, гадуур хувцастайгаа оффист орох, эмэгтэй хүнд хаалга нээж өгөх гэх мэт ядаж наад захын зүйлсийг биелүүлж байгаарай.



7. Уураа захирч сурах
Мэдээж уур хүрэх үе өдөрт хэд ч тохиолдож болно. Өөрийгөө ялан дийлж, уураа захирч сураагүй хүмүүс аливаа нөхцөл байдалд түргэдэж, буруутан болох нь бий. Тэгээд ч "нэг хормын уурыг тэвчиж чадвал мянган өдрийн зовлонг тойрч гарна" гэсэн үг байдгийг санаарай.



8. Дүр эсгэх хэрэггүй
Бусдад хэрэглээ өндөртэй мэт харагдах гэж хичээсний хэрэггүй. Тансаг хэрэглээ бол тухайн хүний санхүү хүрэлцээтэй үед л тохирдог зүйл. Манайхны дунд бусдын нүдэнд дорой болж харагдахгүй гэж хэтэрхий хичээдэг нийтлэг нэг дутагдал ажиглагддаг. Үүнийгээ больж, өөрийн хэмжээнд тохирсон зүйлсийг худалдан авч байвал өөрт чинь л хэрэгтэй гэдгийг зөвлөе. Эцсийн эцэст бид хүнд таалагдах гэж амьдрах ямар ч шаадлагагүй шүү дээ.



9. Суралцахаа хэзээ ч битгий зогсоо
Сурна гэдэг ойлголт зөвхөн дипломны дүнгээр хэмжигддэггүй юм. Гудамжинд цас цэвэрлэж байгаа хүнийг хараад ч суралцаж болно. Ядаж л тэр хүн хичнээн тэвчээртэйг, хичнээн үнэнч сэтгэлтэйг та харж байна шүү дээ. Тиймээс аливаа зүйлээс шинэ санаа, боломжит нөхцөл байдлыг тодотгон харахыг хичээж сураарай.



10. Тэсвэр тэвчээр гэдэг...
“Амжилтанд хүрэхийн тулд...хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд.... тэвчээртэй байх ёстой” гэсэн үгнүүдийг та хэн нэгнээс эсвэл ямар нэг номноос залхатлаа л уншиж, сонсож байсан байх. Энэ ч оргүй үг биш. Таниас дээгүүр түвшинд амьдарч байгаа, эсвэл таниас өрөвдөлтэй амьдралыг туулж яваа хүмүүс тэсвэр тэвчээр, итгэл найдвартаа үнэнч байгаа учраас л өдийг хүртэл оршиж байгаа юм. Сайн сайхан амьдрал гэдэг нэг шөнийн дотор л бий болчихдог зүйлс биш. Харин тэсвэр тэвчээрийн үр шимд үүсдэг билээ.



15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()