Шинжлэх ухаанд дурлагчдад зориулсан мэргэжлүүд

Бүх хүн математикч байх албагүй гэхдээ хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Америкийн "O NET" шинжлэх ухаан мэдээллийн төвийн судалгаагаар 1000 гаруй ажлын 974 нь нэн чухал ажил болох талаар бүртгэгджээ. Хэрвээ та шинжлэх ухаанд үнэхээр хайртай бол өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Мэдлэг боловсролоо чадах хэмжээгээрээ тултал нь хөгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ингээд шинжлэх ухаанд дурлагчдын шилдэг 12 ажилтай танилцацгаая.
Шинжлэх ухаанд дурлагчдад зориулсан мэргэжлүүд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа


1. Одон орон судлаач
Жилийн дундаж цалин: 107,140 доллар
Одон орон судлал нь эрэлт хэрэгцээтэй чухал мэргэжлийн тоонд зүй ёсоор ордог байна. Одон орон судлаачид шинийг эрэлхийлэх, одон орны үзэгдлийг тайлбарлах чадвартай төдийгүй мэдлэг боловсролоо цаг үргэлж дээшлүүлж байх хэрэгтэй байдаг байна.



2. Химич
Жилийн дундаж цалин: 79,140 доллар
Химич байхын тулд та юун түрүүнд шинжээч байх хэрэгтэй. Аливаа зүйлийн найрлага, орцуудын уялдаа холбоог шинжилж, түүнээс гаргах шинэ бүтээгдэхүүний үр дагаварыг хянадаг. Химичид үүн дээр тулгуурлаж шинэ мэдлэг мэдээллийг олж авч байдаг ажээ.



3. Амьтан судлаач
Жилийн дундаж цалин: 72,590 доллар
Амьтан судлаачид амьтдын генетик удамшил, шим тэжээл, нөхөн үржихүй, фермийн амьтдын дотоод хөгжил зэргийг судалдаг. 



4. Химийн инженер
Жилийн дундаж цалин: 103,590 доллар
Химийн инженер нь химийн шаардлагатай төхөөрөмж, химийн бүтээгдэхүүнүүд болох газ, резин, хуванцар,  угаалгын нунтаг, цемент, цаас, ялзмаг зэргийг гаргаж авдаг.



5. Өвчний тархалтын судлаач
Жилийн дундаж цалин: 74,120 доллар
Өвчний тархалтыг судалдаг судлаачид өвчин үүсгэгчийг судлаж ажигласны дүнд тархалтын хор уршиг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг мэдэж, өвчнийг намжаах, сэргийлэх хүртэлх арга хэмжээнүүдийг авдаг.  Мөн байнгын хяналт тавин ажилладаг байна.



6. Малын эмч
Жилийн дундаж цалин: 98,230 доллар
Малын эмч нар амьтдын өвчнийг оношлох, эмчлэх, асаргаа зэрэг маш олон зүйлсийг хийдэг.



7. Дотрын эмч
Жилийн дундаж орлого: 190,530 доллар
Эрхтэн системийн эмгэг, дотрын өвчинг оношилж эмчилдэг.



8. Микробиологич
Жилийн дундаж цалин: 76,530 доллар
Нян бактерийн эсийн хуваагдал, үржил, зэргийг судалдаг.



9. Биологич
Жилийн дундаж цалин: 79,200 доллар
Хүний биологийн бүхий л хэрэгцээг судладаг.



10. Физикч
Жилийн дундаж цалин: 117,300 доллар
Техникийн өндөр чадвар шаардагдах боловч нэг их бүтээлч сэтгэлгээ хэрэггүйгээрээ бусад ажлаас давуу талтай. 



11. Биофизикич
Жилийн дундаж цалин: 91,960 доллар
Физикийн элементүүд, хуулиуд томъёо зэргийг судалдаг.



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()