Дэлхий юунаас болж сөнөх вэ?

Бид эрт орой хэзээ нэгэн цагт мөнх бусыг үзүүлж, дэлхий ертөнц ч гэсэн сөнөх нь тодорхой. Гэхдээ тэр цагт хүн төрөлхтөн өөр гараг дээр амьдралаа төвхнүүлчихсэн байх биз ээ. Дараах зүйлс бол дэлхийн сүйрлийн талаар эрдэмдтийн гаргасан хамгийн өндөр магадлалтай таамгууд юм.
Дэлхий юунаас болж сөнөх вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


10. Хүн төрөлхтөн "зомби" болж дуусна
Энэ жагсаалтанд орсон таамаглалуудаас хамгийн биелэх боломж багатай нь хүн төрөлхтөн мөөгөнцөр, хортон шавьжанд идэгдэн, үхлийн тахал авч нэг ёсондоо зомби болж бие биенээ барьж дуусна гэх таамаглал юм.



9. Химийн бодист хордох
Химийн найрлагатай, хорт бодисууд агаарт тархаж, хүн төрөлхтний биемахбодийг өөрчлөлтөнд оруулан, хөрс шороо, байгаль орчныг бохирдуулдаг. Тэгвэл энэ асуудлаас болж дэлхий ертөнц тэр чигтээ сүйрч болно. Ер нь тэгээд ч энэ зөгнөл өнөө цагт бараг л биелэлээ олоод буй.



8. Шинэ төрлийн үхлийн вирус
Үлгэрт гардаг шиг хэн нэг хорон санаат хүн шинэ төрлийн үхлийн вирусийг лаброторийн аргаар гаргаж аваад хүн төрөлхтөнд тараачихвал хурдацтай тархаж, сүйрэлд хүрч болно. Үнэхээр аймшигтай байгаа биз? Жишээ нь саяхан тархаад байсан үхлийн халдварт Эбола вирус анх 1976 онд судлагдаж байсан байна. Энэ мэтчилэн шинэ вирусууд ирээдүйд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй юм.



7. Байгалийн гамшиг
Үер, хар салхи, газар хөдлөлт одоо болдгоосоо хэд дахин хүчтэйгээр нүүрлэвэл хүн төрөлхтөн түүний эсрэг юу ч хийж чадахгүй. Хэрвээ бид эх дэлхийгээ хайр найргүй бөмбөгдөн, байгалийн баялагийг ухан хоосруулвал экологийн тэнцвэрт байдал алдагдан, тэр чигтээ сөнөж ч болох юм.



6. Хар нүх
Хар нүх гэдэг бол гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтэрч гарахааргүй маш хүчтэй таталцлын орон бүхий огторгуйн орон зай юм. Үүний нөлөөгөөр орон зай муруйж байгаа нь ажиглагчдийн хувьд тольны долгион мэт харагддаг байна. Харин ирээдүйд хүн төрөлхтний аймшигтай хэрнээ гайхамшигтай оюун ухаан хар нүхийг бүтээх магадлал тун өндөр аж. Ингэснээр бид үхлийн үүдэнд тулж байна гэсэн. Үг.



5. Галт уул, болон лава
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь өнгөрсөн хугацаанд идэвхигүй байсан галт уул, халуун хайлмагуудыг идэвхижүүлж сэргээх магадлалтай байгааг эрдэмтэд сануулж байна. Үүний нэг тод жишээ бол АНУ-ын нутаг дэвсгэрт байх “Шар чулуу” хэмээх галт уул юм. 2 сая жилийн тэртээ энэ галт уул дэлбэрч байжээ. Энэ зуунд биш ч гэлээ хэзээ нэгэн цагт дэлбэрнэ гэсэн таамгийг эрдэмтэд гаргаад байгаа юм.



4. Нарны дэлбэрэлт

150 жилийн өмнө нарны дэлбэрэлт болж байжээ. Давтамж нь ойрхон байдаг учраас энэхүү гамшиг хүн төрөлхтөнд хэзээ нүүрлэх,  хэр их гай гамшиг тарихыг хэн ч хэлж мэдэхгүй юм. Саяхан нарын дэлбэрэлт болсон нь хойд туйлын газрын гадаргууд нөлөөлж, цаг агаарын өөрчлөлтийг авчирч байгаа хэмээн Туркийн эрдэмтэн Осман Демиржан хэлжээ.



3. Солир
Солирын чулуунууд дэлхийн хаа нэгтээ бидэнд мэдэгдэхгүй ч унаж байдаг. Харин томоохон хэмжээний солир дэлхий рүү чиглэвэл бидэнд зугтах газар хаана ч байхгүй. Хэрэв энэ таамаг үнэн бол манай дэлхий 15-20 жилийн дараа сүйрэх аюулд ороод байгаа юм.



2. Дэлхийн III дайн
Дэлхийн 2-р дайны үр нөлөөгөөр нийт 60 сая хүн үрэгдсэн. Харин дэлхийн III дайн болвол хэдэн хүн үрэгдэнэ гэж та бодож байна? Зөвхөн зэвсгийн дайн ч биш, үзэл суртлын аймшигт мөргөлдөөн болж, их гүрнүүдийн хийсэн тулааны дунд жижиг улсууд хөлд нь үрэгдэх нь ойлгомжтой хэрэг.



1. Хиймэл оюун ухааны боолчлол
Орчин үед маш их роботууд, хүнээс дутахааргүй ухаантай хиймэл хүүхэлдэйнүүдийг нэвтрүүлэх болсон.  Харин энэ салбарын үйлдвэрлэл хэт ихэдвэл бид өөрсдөө эргээд тэдний боол болж магадгүй юм.



26
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()