Хамгийн алдартай нууц амрагууд

Нууц амрагийн тухай асуудал хүн төрөлхтний мөнхийн сэдэв байсаар иржээ. Чухам нууц амрагууд байснаар хайр дурлалын асуудал илүү тод томруун хөндөгдөж, хүний сэтгэл илүү их догдолдог ч байж магадгүй юм. Ингээд та бүхэнд түүхэн дэх алдартай эрчүүдийн нууц амрагуудыг танилцуулж байна.
Хамгийн алдартай нууц амрагууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Анжелина Жоли
Та гайхаж байна уу? Гэхдээ Брэд Питт жүжигчин Женнефир Анистонтой хамт амьдарч байхдаа буюу 2004 онд Жолитой уулздаг байсан байна. Зарим эх сурвалжууд Анистон Питт нарыг Жолигоос болж салсан ч гэж үздэг. 



2. Кристен Стеварт
Тэрээр жүжигчин Роберт Патенсонтой үерхэж байх хугацаандаа “Цасан гоо ба анчин” киноны найруулагч Руберт Сандерстай болзож байжээ. Чухам энэхүү болчимгүй харилцаанаасаа болж тэрээр “Цасан гоо ба анчин” киноны дараагийн ангийн зураг авалтнаас хасагдсан гэх яриа байдаг.



3. Моника Левински
АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон болон Моника Левински нар 1995-1996 оны хооронд гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэдгээ албан ёсоор зарлаж, орон даяар төдийгүй дэлхий нийтийн ярианы сэдэв, шүүмжлэлийн бай болж байлаа.



4. Мэрилин Монро
20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, секс бэлгэ тэмдэг болсон жүжигчин Мэрилин Монро 16-хан насандаа нөхөрт гарч байсан ч, хожмоо АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кенниди болон түүний дүү Роберт Кенниди нартай зэрэг амрагийн харилцаа үүсгэж байсан байна. Тиймдээ ч түүний үхлийг Кеннидигийн ах дүүстэй холбон тайлбарладаг.



5. Камилиа Паркер Боулес
Уэльсийн ханхүү Чарльз бол Диана гүнжийн нөхөр байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Тэдний салсан шалтгаан бол Камилиа хэмээх энэ бүсгүй юм. Тэд бүр эртнээс холбоотой байсан бөгөөд хожим албан ёсны эхнэр нөхөр болсон байна.



6. Элизабет Тайлор
Клеопатрагийн дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Элизабет Тайлор дуучин Эдди Фишер нарын харилцаа тун ч адармаатай байжээ. Тэр жүжигчин Ричард Бартонтой гэрлэсэн байхдаа хүртэл Эддигээс салж чадаагүй юм. Түүнийг 8 удаа хуримаа хийж, маш олон эрчүүдтэй нэр холбогдож байсан гэлцдэг.



7. Рачел Ачител
Тэр бол шөнийн клубын менежер, телевизийн нэвтрүүлэгч ажээ. 2010 онд алдарт гольфчин Тайгер Вүүдсийн нууц амрагаар нэрлэгдэж байсан бөгөөд үүнээс болоод Тайгер Вүүдсийн нэр хүнд огцом унасан юм.



8. Женнефер Лопез
Алдарт дуучин нийт 3 удаа гэрлэж байсан ч, бүжигчин залуутай гэрлэлтээ батлуулах үеэрээ хуучин нөхөр Марк Антонитойгоо амьдарсаар л байжээ. 



1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()