Дипломгүй хүмүүст тохиромжтой ажил мэргэжлүүд

Хэрвээ та их сургууль төгсөөгүй гэдэг шалтгаанаар ажилд орж чадахгүй байгаа бол эдгээр ажлуудаас санаа аваарай. АНУ-ын ажил олгогчид болон эдийн засгийн мэргэжилтнүүд хамтран, 5 жилийн судалгааны дүнд, нийгэмд хамгийн хэрэгцээтэй байгаа ажлын байрны жагсаалтыг гаргаж, түүндээ 90 гаруй компанийн ажлын байрыг бүртгэжээ.
Дипломгүй хүмүүст тохиромжтой ажил мэргэжлүүд


Тэдгээр компаниуд нь сар бүр жагсаалтаа шинэчлэн, шинэ ажлын байруудыг нэмдэг байна. Түүнчлэн ажиллуулах хүмүүсийн тоо, ажилд орогсдын өсөлт зэргийг тогтмол гаргадаг юм. Ингээд 2016 онд хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа ажлуудыг танилцуулж байна.

1. Хүнд машин механизмын жолоочид
Энэхүү ажлын байр нь дэлхийн улс орнуудад зайлшгүй шаардлагатай ажлуудын нэг юм. Тоо баримтанд ажлыг сарын хугацаанд сая гаруй хүн хийж үзжээ. 1 цагт авах дундаж цалин нь 19 доллар гээд боддоо. Монгол мөнгөөр ойролцоогоор 40 мянган төгрөг гэсэн үг. Манай улсад ч гэсэн хүнд машин механизмын жолоочид олон байдаг шүү дээ.



2. Нийтийн хоолны менежер
Сүүлийн үед хоолыг зүгээр л ходоодоо тэжээхийн тулд биш, түүнээс таашаал авах, амтлах, харах, үнэрлэх гээд л урлаг болтол нь хөгжүүлсэн билээ. Тиймээс ч үүнд ганц тогооч бус, бүхий л үйл ажиллагааг хариуцах менежер хэрэгтэй байдаг байна. Уг ажлыг сарын хугацаанд нийт 40,000 гаруй хүн хийж үзжээ. 1 цагт авах дундаж цалин нь 23 доллар буюу монгол мөнгөөр 50 мянган төгрөг юм байна.



3. Компьютерийн хэрэглээг дэмжих ажилтан
Өнөө үед цахим ертөнц хурдацтай хөгжиж, гар утас компьютергүй хүн байхгүй болжээ. 8 наснаас 80 настан хүртэл өөрсдийн хэмжээнд мэдлэгтэй болсон. Нийгмээ дагаад шинэ мэргэжил ч нэвтэрч байна. Энэхүү ажлыг сард 30 мянган хүн хийж үзжээ. Цагт авах дундаж цалин нь 22 доллар буюу монгол мөнгөөр 40 орчим мянга юм байна.



4. Даатгалын компанийн төлөөлөгч
Үнэтэй машин, байр, утас, газар, амь нас тэр битгий хэл бие эрхтэнээ хүртэл даатгуулдаг болсон өнөө үед үнэхээр хэрэгтэй мэргэжил байна шүү. Тухайн ажлыг сарын хугацаанд 18 мянган хүн хийж үзсэн байна. Тэгвэл цагт авдаг дундаж цалин нь 23 доллар буюу монгол мөнгөөр 45 мянган төгрөг гэнэ.



5. Эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн техникч
Цахим ертанцөд компьютергүй юм гэж байхгүй болжээ. Бид урьд нь эмнэлэгт оочир үүсгэдэг байсан бол сүүлийн үед ихэнхи эмнэлгүүд цахим бүртгэлээр иргэддээ үйлчилдэг болсон. Энэ ажлыг сарын хугацаанд 13 мянган хүн хийж үзсэн бөгөөд 1 цагт авах дундаж цалин нь 17 доллар буюу 33 мянган төгрөг болох юм.



6. Мэс заслын технологичид
Эрүүл мэндийн асуудлаар авах эцсийн арга хэмжээ бол мэс засал юм. Мэдээж чадварлаг эмч нараас гадна тоног төхөөрөмжүүд ч нэн чухал. Тэдгээрийн засвар үйлчилгээг хариуцдаг хүмүүс цагт 20 доллар буюу 40 мянган төгрөг авдаг бол энэхүү ажлыг сард 7 мянган хүн хийж үзсэн байна.



7. Том оврын машины механик, дизель хөдөлгүүрийн мэргэжилтэн
Энэхүү ажлыг хийдэг хүмүүс жолооч нарын ажлынх нь амин сүнс нь болдог. Мэдээж техник эвдрэл гэмтэлгүй байж жолоочид ажлаа хийх боломжтой. Уг ажлыг сард 5 мянга гаруй хүн хийж үзсэн бол цагт авах дундаж цалин нь 20 доллар буюу 40 мянган төгрөг юм.



8. Тээвэрлэлт, хадгалалт, түгээлт хариуцсан менежер
Бараа бүтээгдэхүүн, хүнс, хувцас, багаж, техникийн эд ангиуд гэх мэт зүйлсийг ямарваа механик гэмтэлгүй эздэд нь хүргэх нь нэн чухал. Тухайн ажлыг сарын хугацаанд 5 мянган хүн хийж үзсэн бол цагт авах дундаж цалин 41 доллар буюу 80 мянган төгрөг болно.



9. Борлуулалт хариуцсан ажилтан
Нэгэнт үйлдвэрээс гарсан барааг хэрэглэгчдэд хүргэх нь илүү чухал байдаг. Энэхүү ажлыг сарын хугацаанд 4 мянган хүн хийсэн байдаг бөгөөд цагт авах дундаж цалин нь 29 доллар буюу 60 мянган төгрөг юм байна.



10. Эмнэлгийн нарийн бичиг
Байгууллага болгон нарийн бичигтэй байдаг гэвэл хилсдэхгүй болов уу. Эмнэлгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн мэдээлэл, тайлан, баланс зэргийг нягтлах хүн хэрэгтэй. Тэгвэл энэхүү ажлыг сард 74 мянган хийж үзсэн бол цагт авах дундаж цалин нь 15 доллар буюу монгол мөнгөөр 30 мянган төгрөг юм байна.



11. Үл хөдлөх хөрөнгийн менежер
Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн тэд өөрсдийн амьдрах байр сууцыг барьж байгуулсаар улам хөгжингүй болгож, өнөөгийн төрхөнд авчирсан. Тиймдээ ч үл хөдлөх хөрөнгийг хувиарлах, өмчлөх, зарах гээд бүхий л ажлыг менежер зохицуулдаг байна. Энэхүү ажлыг сард 2 мянган хүн хийж үзсэн бол цагт 26 доллар буюу 50 мянган төгрөгийг авдаг.



12. Буудлын менежер
Аялал зугаалга, ажил төрөл гээд л гэртээ байх боломжгүй үед цэвэрхэн тохилог мэдээж боломжийн үнэтэй буудал хэрэгтэй шүү дээ. Тэгвэл зочид буудлын үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавих энэхүү ажлыг сард 2 мянган хүн хийж үзсэн байна. Цагт 22 доллар буюу 40 мянган төгрөг авдаг ажээ.



13. Тээврийн хэрэгслийн чанар, эвдрэл гэмтлийн үнэлгээг тодорхойлогч
Бидний өдөр тутмын үйлчлүүлдэг зүйл бол яалтчгүй тээврийн хэрэгсэл байдаг. Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан нөхцөлд таны машин бяцхан осолд орлоо гэж үзэхэд даатгалын ажилтан таны машины гэмтлийг засахад шаардагдах үнийг тогтоодог байна. Тэгвэл энэхүү ажлыг сард 643 хүн хийж үзсэн байна. Харин цагт 29 доллар буюу 60 мянган төгрөгийг хөлсөнд авдаг. Ингээд бодохоор манай Монгол улс арай л бага цалинтай санагдлаа. Харин та юу гэж бодож байна вэ?



4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()