Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд

Алдарт “Титаник” кинонд “Эмэгтэй хүний зүрх бол нууцаар дүүрэн далай юм” гэж хэлдгийг та бүхэн санаж байгаа байх. Үнэхээр ч эмэгтэй хүн гэдэг хэзээ ч учир нь үл ойлгогдох, хамгийн нууцлаг оршихуй билээ. Ингээд та бүхэнд эмэгтэй хүний тухай маш сонирхолтой баримт, мэдээллүүдийг дэлгэж байна.
Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Дэлхийн хамгийн анхны эмэгтэй математикч, програмист бол Бритон Ада Ловелас (Briton Ada Lovelace) юм. Тэрээр Чарльз Бэббижемийн боловсруулсан тооны машины бүтцийг тодорхойлсон гэдгээрээ алдартай.



2. Шинэ Зеланд улсад 2005-2006 оны хооронд төрийн эрхийг баригч хүмүүс нь бүгд эмэгтэй байжээ. Хатан хаанаас нь өгсүүлээд захирагч генерал, улсын их хурлын дарга, ерөнхий шүүгч, ерөнхий сайд нар нь бүгд эмэгтэй хүмүүс байсан гэдэг.



3. “Formula 1” тэмцээнд 1975 онд 5 эмэгтэй тамирчин оролцсон нь түүхэнд бичигдэхээр зүйл болжээ. Энэхүү тэмцээний анхны эмэгтэй ялагч нь Италийн тамирчин Лелла Ломбарди (Lella Lombardi) хэмээх бүсгүй юм.



4. Европчуудын дунд тархсан Инна хэмээх нэр нь үнэн хэрэгтээ эрэгтэй хүний нэр юм.



5. Жижигхэн хөхтэй эмэгтэйчүүд том хөхтэй эмэгтэйчүүдээс илүү эмзэг, мэдрэмтгий байдаг байна.



6. Антарктидад байдаг “Breast Una” буюу “Унагийн хөх” хэмээх уулын оргилыг Антарктидэд ажиллаж байсан Английн экспидецийн багийн гишүүний нэрээр нэрлэжээ.



7. Энэтхэгийн алдарт бурхны шашны  номлогч, загалмайлсан эх гэгддэг Мата Амританандамайи (Mata Amritanandamayi) нь амьдралынхаа туршид 30 сая хүнийг тэвэрсэн байдаг.



8. Дундад зууны үед Англи охид эмэгтэйчүүд өөрийн дур хүсэл, хайр сэтгэлийн илэрхийлэл болгож нэгэн мушгиа нарийн боовыг хийдэг байв. Ингэхдээ тэд эмэгтэй хүний бэлэг эрхтний хэлбэр гарган зуурмагийг бэлдэн, жигнэдэг байжээ.



9. Нигери улсад махлаг эмэгтэйчүүдийг хөрөнгө чинээтэй, баян гэж үздэг.



10. Граса Машел (Graca Machel) хэмээх эмэгтэй эхлээд Мозамбек улсын ерөнхийлөгчтэй гэрлэж, түүнээс салсныхаа дараа Өмнөд Африкийн ерөнхийлөгчтэй гэрлэн, түүхэн дэх анхны “2 улсын тэргүүн хатагтай” болж байжээ.



11. Өмнөд Солонгосын иргэн Чача Сун хэмээх эмэгтэй 69 насандаа жолооны курсэд бүртгүүлж, суралцсан боловч дүрмийн шалгалтандаа тэнцэлгүй 950 удаа давтан шалгалт өгч, 10 удаа жолооны дадлагын шалгалт өгснөөр, 5 жилийн дараа үнэмлэхээ гардан авчээ. Түүний асар их тэвчээр, уйгагүй оролдлогыг үнэлэн, “Hyundai” компани цоо шинэ автомашин бэлэглэсэн байна.



12. Өмнөд Африкт хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, бичиг үсэг мэддэггүй эмэгтэйчүүдээсээ их байдаг ажээ.



13. Эртний Ромын эмэгтэйчүүд өөрийн гэсэн нэргүй байсан бөгөөд эцгийнхээ нэрээр дуудуулдаг байв.



14. Эртний Египетэд зөвхөн эрэгтэй хүмүүс л Фараон байх ёстой гэж үздэг байсан тул Хатшепсут эмэгтэй фараонд хиймэл сахал зүүлгэн, эрэгтэй хувцас өмсүүлдэг байсан гэх баримт бий.



15.  Хар цагаан зурагтны үеийн нэвтрүүлэгч, хөтлөгч бүсгүйчүүд уруулаа улаан өнгөөр будахаар хэтэрхий хар харагддаг байсан тул ногоон өнгөөр буддаг байжээ. Цайвар ногоон өнгө нь хар зурагтаар ядаж л арай гэгээлэг харагддаг байсан байна.



16. Польшийн гүйлтийн эмэгтэй тамирчин Станислава Валасевич (Stanislawa Walaseiwicz) 1932 онд 100 метрийн гүйлтийн төрөлд эрэгтэй тамирчныг давсан рекорд тогтоож байжээ.



17. Дундад зууны үеийн Европ эмэгтэйчүүд хүзүү болон гартаа үслэг эдлэл тохож явдаг байв. Энэ нь тансаг сайхан харагдах гэсэндээ бус, бөөс хачигнаас сэргийлэх зорилготой ажээ.



18. Австралийн баруун хойд хэсэгт байх Тиви омгийнхон охидоо дөнгөж төрөнгүүт нь гэрлэх ёслолыг нь хийдэг уламжлалтай аж.



0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()