Дэлхийн хамгийн өвөрмөц аквариумууд

Дэлхийн хамгийн сайхан аквариум ч жинхэнэ далайг гүйцэхгүй нь лавтай. Учир нь далайн гүнд бидний мэдэхгүй маш олон гайхамшигтай зүйлсүүд нуугдаж байдаг. Гэсэн хэдий ч шинжлэх ухаан, техник технологийн тусламжтайгаар их далайн өчүүхэн хэсгийг ч болов шилэн аквариумаар харуулж болдгийн жишээг доорх мэдээллээс хүлээн авна уу.
Дэлхийн хамгийн өвөрмөц аквариумууд


1. Суултууран дээрх аквариум
Орчин үед болохгүй, бүтэхгүй зүйлс ховор болжээ. Суултууран дээрх аквариум хэн хүний санаанд орохгүй дээ. Энэхүү аквариум нь хүний ажлыг хөнгөвчлөх зорилготой гэнэ. Учир нь  таныг бие зассах бүрт  аквариумын ус тогтмол шинэчлэгдээд явна гэсэн үг. Цаг зав муутай, загасанд хайртай хүмүүст тохиромжтой юм шиг санагдлаа. 



2. iPond
Энэ жижигхэн хөөрхөн аквариумыг "Фүрора медиа" бүтээжээ. Анх аквариумын санааг 2007 онд гаргасан байна. Хэдий жаахан харагдаж байгаа ч 350 мл ус ордог гэнэ шүү. "Бие жижигтэй ч бэлчээр томтой" энэхүү бүтээлийг амьтны эрхийг хамгаалах газраас эсэргүүцэж байгаа юм байна.



3. Хамгийн жижигхэн аквариум
Оросын загвар зохион бүтээгч Анатоли Коненко (Anatoly Konenko)-гийн бүтээсэн энэхүү аквариумын урт нь ердөө 24 мм, өргөн нь 14 мм, өндөр нь 30 мм юм байна.



4. Португалийн Лисбон хотын далайн аквариум
Энэхүү аварга том үзэсгэлэнтэй аквариум нь уртаараа 40 метр бөгөөд "U" хэлбэрийн загвараар бүтээгдсэн юм байна. Ажлын санааг 1 жил гаран хугацаанд боловсруулсан нь аквариум доторхийг яг л далайд байгаа сэтгэгдлийг төрүүлэм болгож өгчээ.



5. QUA лоунжын аквариум
Техаст байдаг "QUA" нэртэй лоунжид маш өвөрмөц боловч аюултай нэгэн аквариум байдаг байна. Та бидний гишгэдэг энгийн нэгэн шалны оронд загварлаг шилэн хоргоор дүүрэн аварга махчин загаснууд байрлуулсан нь үнэхээр ер бусын харагдах ажээ. Тус лоунжид үйлчлүүлж байгаа хүмүүс сэтгэл өндөр гардаг байна.



6. Радиссон Блү зочид буудлын аквариум
Берлин хотын Радисон Блү (Radisson Blu) зочид буудалд 25 метр өндөр, аварга том давстай усны аквариум байдаг байна. Аквариум дүүрэн 1500 гаруй төрлийн далайн загаснууд нь үйлчлүүлэгчдийг өөртөө ихээр татдаг гэнэ. Түүнээс гадна аквариумд  48 хүний багтаамжтай цахилгаан шатыг ч мөн чадварлагаар урласан байна.



7. Утасны бүхээгэн аквариум   
Эдгээр аквариумууд нь Бельги, Франц, Мавритани, Япон зэрэг улсуудад байдаг. Гар утас үйлдвэрлэгдэж эхэлснээр телефон утаснууд уналтанд орсон гэхэд болно. Тиймээс телефон утасны бүхээгийг маш ухаалгаар ашигласан нь энэхүү аквариум юм.



8. Лас Вегасын үзэсгэлэнтэй аквариум
Лас Вегаст 3 метрийн өндөртэй аварга том аквариум байдаг. Энд цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой бүхий л зүйлс нэг дор цогцолсон байдаг нь яг л зугаа цэнгээнд зориулагдсан газар гэмээр...



9. Жеоржиагийн аварга загасны аквариум
Дэлхийн хамгийн том аквариумуудын нэг нь Атланта хотод байрладаг  байна. Аварга том халим, махчин акулуудаар дүүрэн айдас хүргэм энэхүү аквариумыг зорин ирэгсэдийн тоо маш их байдаг гэнэ шүү.



10. Монтерей хотын аквариум
Калифорни мужийн Монтерей хотын аквариумыг аймшигтай махчин  цагаан акулууд эзэгнэдэг. Тэднийг хооллох маш хэцүү. Учир нь тэд хооллох үедээ догшин авиртай болдог тул аквариумын ажилчид анхаарал болгоомжтой байхгүй бол амь насанд ч аюултай гэнэ.



11. Мөсөн аквариум
Хамгийн өвөрмөц, сонин содон шийдэлтэй аквариумууд зөвхөн Японд л байдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь тэд аквариум гэдэг ойлголтыг эрс өөрчилж чадсан байдаг. Энэхүү аквариум нь хөлдөөсөн далайн амьтадтай мөсөн ертөнц юм. Тэрхүү далайн амьтад үхсэн хэрнээ яг л амьд мэтээр харагдаж  байгаа нь хачирхалтай юм.



10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()