“Фэнг Шүй”-ээр гэрээ хэрхэн тохижуулах вэ?

Хүн төрөлхтний хөгжлийн хурд дээд цэгтээ хүрч, тэр хэмжээгээр амьдралыг илүү хялбар болгосоор байна. Энэ нь хэдийгээр сайн ч, бид байгалиасаа улам бүр холдож байгаа нь харамсалтай. Гэсэн хэдий ч амьдралын эрч хүч, амьд байгалийн энергийг өдөр тутмын зөв хэвшлээрээ авч болдгийн жишээ нь Фенг Шүй юм.

“Фэнг Шүй”-ээр гэрээ хэрхэн тохижуулах вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа
 
Фенг Шүй нь одоогоос 3500 жилийн өмнө үүссэн шинжлэх ухааны нэг бөгөөд гал, төмөр, шороо, мод, ус гэсэн таван үндсэн махбодиос бүрддэг. Фен шүйг хятад хэлнээс орчуулбал "салхи ба ус" гэсэн үг бөгөөд ус модыг тэтгэн ургуулж, мод галыг тэтгэн асааж, гал шороо нь төмрийг тэтгэн бий болгож, төмөр нь усаа тэтгэх зэргээр байгаль дэлхий нэгэн эргэх мөчлөг дунд битүү тойрог үүсгэн бүрэлдэн тогтсон гэсэн санааг илэрхийлдэг.

1. Эерэг энергийг бүрдүүл
Энэ танд чухал биш санагдаж магадгүй. Гэвч та өөртөө, гэр орондоо сайн сайхан энергийг бүрдүүлэхийг хүсвэл эхлээд оюун бодлоо цэгцэл. Юун түрүүнд та шийдэмгий байх хэрэгтэй. Юу таньд хэрэгтэй вэ? Мөн юү таньд хэрэггүй вэ гэдгийг дотроо тунгаан бод. Ингээд оюун бодлоо цэгцэл. Мөн таны гэрт байгаа хэрэгтэй, хэрэггүй хөглөрсөн олон эд зүйл таньд болон танай гэрт сөрөг энерги дууддагийг санаарай.



2. Гэртээ байгаа хагарсан, цуурсан, эмтэрсэн зүйлсүүдээ тэр дор нь янзлах, цэгцлэх хэрэгтэй.



3. Цэвэрхэн цонхоор илүү их энерги гэрэл гэгээ орж ирэх болно. Тийм учир цонхоо гялалзтал нь арчиж байгаарай. 



4. Хэрвээ гэрийн үүдний өмнө хана байдаг бол ямар нэгэн байгалийн зураг өлгөөрэй. Энэ нь эерэг энерги гэрт цугларах таатай нөхцлийн бүрдүүлдэг.



5. Орны хоёр талын зайг ижил байлгахаар тавих нь зохимжтой. Түүнчлэн орон доогуур элдэв зүйл тавихгүй байвал муу энерги хуримтлагдахгүй.



6. Ажлын ширээг мэдлэгийн бүс болох гэрийн зүүн хойд талд тавих нь зохимжтой. Энэ бүсэд эрдэм мэдлэгтэй холбоотой, номыг сан, ажлын ширээ зэргийг тавьснаар зөн билэг, ухаан санаа сайжирна.



7. Цайны гүц хар өнгөтэй байх нь зохимжгүй. Усны энергийг сайжруулахыг хүсвэл гал махбодьтой ижил өнгийг сонгоорой.



8. Байгалын болор чулуу нь гэр доторхи энергийг тэнцвэржүүлж, сөрөг энергийг гаргахад туслана.



9. Хэрвээ танайд хангалттай байгалийн гэрэл ордоггүй, бүүдгэр байдаг бол ширээний, ханын, суурин гэрлүүдийг тавьж болно.



10. Гэртээ аль болох олон цэцэг тарь. Энэ нь агаар цэвэрлэхээс гадна, сөрөг энергийг өөртөө шингээх гэх мэт олон талын ач тустай.


 
11. Угаалгын өрөөг ямагт цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн Фенг Шүйд устай хамт мөнгө урсдаг гэж үздэг. Мөн угаалгын өрөөг гэрийн төвд байх нь муу гэдэг байна. Сөрөг энергийг засахын тулд хаалганд жижиг толь өлгөх юм уу, өрөөн дотор байгаа шүүгээ, таг зэргийг гүйцэт хааж байх хэрэгтэй.


 

75
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()