Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд

Шинэ жилийн баяр дөхөх тусам хүмүүсийн сэтгэл санаа ч даган өөдрөг сайхан болдог нь нууц биш. Хүүхдүүдийн цангинасан инээд хаа сайгүй сонсогдож, гудамжны гэрлүүд цоглогоор анивчин гялалзаж, шинэ жилийн тухай сонсголонтой дуунууд чихэнд эгшиглээд, ёстой л нэг үгээр хэлэхийн аргагүй, үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Ингээд уншигч та бүхэндээ зориулан шинэ жилийн тухай сонирхолтой баримт мэдээллүүдийг хүргэж байна.

Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. Норвегичууд 11-р сард татварынхаа тал хувийг нь төлдөг. Ийм учраас шинэ жилийн үеэр бүх хүмүүс хангалуун байдаг ажээ.



2. Фэйсбүүк шинжээчдийн үзэж байгаагаар зул сарын баярын өмнөхөн хосууд хамгийн ихээр салдаг байна.



3. Жил бүрийн зул сарын баяраар ойролцоогоор 1 сая гаруй захиа “Хойд туйлд оршин суух Санта өвөөд” гэсэн хаягтайгаар шуудангийн газарт ирдэг гэнэ шүү.



4. Баярын өдрүүдээр секунд тутамд 28 ширхэг “Лего” тоглоом дэлхий даяар зарагддаг.



5. АНУ-д 1836 оныг хүртэл “Зул сарын баяр”-ыг тэмдэглэх хориотой байжээ. Харин дараахан нь баярын өдөр биш олон нийтийн амралтын өдөр болон хувирсан гэдэг.



6. Испанийн Каталони хотод зул сарын баяраар модны тайрдас дээр нүүр зурж, хөл нэмж хийгээд, түүнийгээ “Хүндэрч буй тайрдас” хэмээн нэрийдэн, гэртээ тавьдаг уламжлалтай ажээ.


 
7. Европын ихэнх улс орнуудын хүүхдүүд зул сарын баярын өдөр буюу 12-р сарын 25-нд  биш харин 12-р сарын 6-ний өдөр хамгийн их бэлэгнүүдийг авдаг байна. 12-р сарын 6 нь хэдий энгийн өдөр ч гэлээ, дэлгүүрт шинэ бараа нэмэгдэн ирж, хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгддэгтэй холбоотой гэнэ.



8. Жил бүр АНУ-д 200 гаруй гацуур мод устгалд ордог байна.



9. Япончууд 12-р сарын 31-ний өдөр маш олон хүн “KFC”-д орж хооллодог гэнэ.



10. Шинэ Зеланд улсад зул сарын баярын өдөр телевизээр ямар нэгэн реклам, зар сурталчилгаа гаргахыг хориглодог.



11. Англичууд зул сарын тусгай зоог идэх үеэрээ цаасан титэм өмсдөг заншилтай.



12. АНУ-д жил бүр 30-35 сая амьд гацуурыг ойгоос огтолж, зардаг.



13. АНУ-ын жижиглэн худалдааны 1/6 нь зул сарын баярын үеэр хийгддэг.


 
14. Өвлийн өвгөн Санта Клаусыг МЭ IV зууны үед Туркэд амьдарч байсан Гэгээн Николас хамба ламтнаас санаа аван зохиожээ. Тэрээр маш баян байсан бөгөөд ядуус, хүүхдүүдэд гар таталгүй тусладаг, өглөгч, сайхан сэтгэлтэй нэгэн байсан гэдэг.



15. Санта Клаусыг 1930 онд “Кока Кола”-ны зар сурталчилгаанд л улаан өнгөтэй хувцастайгаар дүрсэлснээс биш, хамгийн анх зохиохдоо цагаан, цэнхэр, ногоон өнгийн өмсгөлтэйгээр зурсан байна.



16. “Silent night” буюу “Аниргүй шөнө” хэмээх дуу нь түүхэн дэх хамгийн олон хувилбараар дуулагдсан шинэ жилийн дуу юм. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан нийт 733 өөр хувилбар байдаг ажээ.



17. Дуучин Bing Crosby-ийн дуулсан “White Christmas” буюу “Цагаан Зул сар” дуу нь дэлхий даяар хамгийн их зарагдсан сингл цомог бөгөөд 100 сая гаруй хувь борлогджээ.



18. АНУ-д 1836 оны хүртэл Зул сарын баяр тэмдэглэхийг хориглодог байсан хэмээн бид дээр дурьдсан. Тэгвэл хамгийн анх энэхүү баярыг тэмдэглэж эхэлсэн муж бол Алабама юм.



19. Зул сарын магтуу дууг эртний Англичууд “Эрүүл энхийн төлөө” хэмээн нэрлэж, хөршүүддээ эрүүл энх, урт удаан наслахыг бэлгэдэн дуулж өгдөг байжээ.



20. “Jingle Bells” дуу нь яг үнэндээ шинэ жилийн тухай биш “Талархлын баяр”-т зориулагдсан дуу юм.



21. Гуатемала улсад Зул сарын баярыг адилхан л 12-р сарын 25-нд тэмдэглэдэг ч хүүхдүүддээ ерөөсөө бэлэг өгдөггүй байна.



22. Япончуудын Зул сарын уламжлалт зоог бол хөвсгөр цөцгийн кремтэй, гүзээлзгэнэтэй бялуу юм.



23. Америкчууд жилд дунджаар 1.5 тэрбум ил захидал илгээдэг.



24. АНУ-ын 14 дэх ерөнхийлөгч Франклин Перс (Franklin Pierce) нь Цагаан ордонд анх гацуур мод зассан ерөнхийлөгч юм.



25. Хамгийн анхны хуурамч гацуурыг Германчууд хийсэн бөгөөд тэд галууны өднөөс санаа аван, заавал амьд мод огтлохгүйгээр, дууриалгаад хийчихэж болох юм байна хэмээн боджээ.


 

NULL

NULL

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()