“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд хэрхэн жингээ барьдаг вэ?

2015-12-11, 03:50
53,287

“Викториа Секрет”-ийн загвар өмсөгчдийн ар талд тэдний чадварлаг дасгалжуулагчид байдаг. Энэ удаагийн дугаартаа бид сахиусан тэнгэрүүдийн өв тэгш бие галбирийг бүтээгч Жастин Гелбанд (Justin Gelband)-ыг танилцуулж байна. Тэрээр нийт охид бүсгүйчүүддээ зориулан галбиржуулах дасгалыг хэрхэн зөв хийх болоод сахиусан тэнгэрүүдийн хооллолтын талаарх нууцыг дэлгэлээ. Дашрамд дуулгахад энэ сарын 18-ний өдрийн 22:00 цагт “Mongol HD” телевизээр “Victoria’s Secret”-ийн 2015 оны шоу албан ёсны эрхтэйгээр цацагдахаар болжээ.

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд хэрхэн жингээ барьдаг вэ?


1. Өөрийгөө зовоож дасгал хийх хэрэггүй
“Албадаж хийсэн дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд хор болдог. Тиймээс дуртай дуугаа сонсонгоо, эрч хүчтэйгээр дасгалуудаа хийхийг зөвлөж байна. Түүнчлэн дасгалынхаа дараа ислэг ихтэй жимснүүд болох ногоон алимны, кивиний, мөн хүнсний ногооны шейк уух нь дасгалын үр дүнг нэмэгдүүлдэг байна. ”




2. Өглөөний цай хамгийн чухал
“Өглөөний цайнд хамгийн тохиромжтой зүйл бол овъёос юм. Учир нь бага калоритой ч илүү өег, эслэг, уураг ихтэй бөгөөд өөх тосны агууламж багатай төдийгүй цавуулаггүй учир маш олон ашиг тустай байдаг байна.”



3. Дараах зүйлсийг аль болох хэрэглэхгүйг хичээгтун
“Моделиуд маань шоуныхаа өмнөхөн биеэ цэвэрлэх, хороо гадагшлуулах хэрэгтэй болдог. Тиймээс эхний ээлжинд сахарын хэрэглээгээ хязгаарлах ёстой.”



4. Тэнцвэржүүлэлт

“Утга учиргүй хоол сойлт бол эелдэг хэлбэрийн амиа хорлолт юм. Тиймээс юу идэхийг хүснэ түүнийгээ л ид. Хэрвээ үнэхээр өөх тостой зүйл идэхийг хүсвэл, багахан хэмжээгээр идэнгээ хүслээ дарахад хангалттай. Тэсэж тэвчээд хорих тусам байдал улам дордоно шүү дээ”



5. Дасгалаа ээлжил
“Өдөр бүр нэг л хэвийн дасгалаа хийвэл үр дүн багатай байдаг. Тиймээс өдөр бүрийн дасгалын хувиартаа өөрчлөлт оруулж байгаарай. Тухайлбал нэг өдөр гэдэсний дасгал хийсэн бол маргааш нөгөөдөр нь гуя өгзөгний дасгал, эсвэл йога, сунгалтын дасгуулуудтай хослуулж болох юм. Ингэвэл өөр өөр хэсгийн булчингуудад хэт их ачааалал ирэхээс зайлсхийж, дасгалын үр дүн нэмэгдэх болно.”



6. Сайн амрах хэрэгтэй
“Шоу дөхөөд ирэхээр сахиусан тэнгэрүүдын ачаалал нэмэгдэж, улмаар маш их ядардаг. Тиймээс тэдний дасгалжуулагчид хоолоо сайн идэж, сайн унтахыг зөвлөдөг байна. Ингэж байж тэдний арьс гэрэлтэж, бие нь ч төгс болдог гэнэ. ”


Видео


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()