Ажлын цаг багатай ч, цалин өндөртэй ажил мэргэжлүүд

Дэлхий дээр хийж л чадвал түм буман ажил мэргэжлүүд бий. Тэдгээрийг хийж чадах эсэх нь гагцхүү таны хүсэл сонирхол, ур чадвараас л шалтгаална. Тэгэхээр бид энэ удаагийн дугаартаа 7 хоногт 40-с дээшгүй цаг ажилладаг, ажлын байрны дарамт шахалт гээд байх юмгүй, итгэмээргүй өндөр цалинтай ажил мэргэжлүүдийг танилцуулахаар шийдлээ. 
Ажлын цаг багатай ч, цалин өндөртэй ажил мэргэжлүүд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


10. Шуудангийн ажилтан 
Шуудан зөөгчөөс ялгаатай нь гэвэл захидал, шуудан, илгээмжүүдийг ангилан ялгаж, бэлтгэж тавьдаг. Долоо хоногт дунджаар 39 цаг ажилладаг бөгөөд жилд дунджаар 51,000 долларын цалинтай аж.



9. Хэлний эмгэг судлаач
Гадаад улс орнуудад түгээмэл байдаг энэхүү мэргэжил нь хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай, хэл яриа болон сэтгэхүйн доголдолтой хүмүүстэй харилцаж, тэдний хэл яриа, дуу хоолойнд хяналт тавин анхаарч ажилладаг. Долоо хоногийн ажлын цаг нь дунджаар 36 цаг бөгөөд жилд дунджаар 54,000 долларын цалинтай байдаг байна.



8. Сэтгэл зүйч
Сэтгэцийн өөрчлөлттэй болон өвчлөлтэй хүмүүстэй уулзаж ярилцан, тэдний санаа бодлыг сонссоноор дүгнэлт оношилгоо тавин, эмчилгээ хийдэг. Долоо хоногт дунджаар 36 цаг ажилладаг бөгөөд жилд 56,000 долларын цалин авдаг.



7. Бариа засалч
Хүний биеийн булчингийн тогтолцооны өөрчлөлт, ясны буруу эдгэрэлт гэх мэт өвчлөлүүдийг эртний уламжлалаар болон ямар нэгэн төхөөрөмжийн оролцоогүйгээр эмчилдэг. Долоо хоногт дунджаар 39 цаг ажилладаг бөгөөд жилд 60,000 долларын цалинтай.



6. Физик эмчилгээний эмч
Физик эмчилгээ гэдэг нь өвчтөнийг цахилгаан соронзон орон, механик массаж, гэрэл хүйтэн, дулаанаар эмчлэх аргууд юм. Энэ бүгдийг өвчтний биеийн онцлогт тохируулан хийдэг бөгөөд долоо хоногт дунджаар 36 цаг ажиллан, жилд дунджаар 60,000 долларын цалин авдаг байна.



5. Техникийн бичээч
Техникийн бичээч нь төрөл бүрийн бүтээгдэхүүнд зориулсан хэрэглэгчийн зөвлөмж, брошур, мэдээ мэдээллийг бичин, технологид зориулсан баримт бичгүүдийг боловсруулдаг. Долоо хоногт дунджаар 39 цаг ажилладаг бөгөөд, 62,000 долларын цалин авдаг байна.



4. Чих хамар хоолойн эмч
Хүний сонсох, үнэрлэх эрхтнүүдийн өвчлөлүүдийн зөв зүйтэй оношийг гарган, тохирсон эмчилгээ хийдэг. Долоо хоногт дунджаар 37 цаг ажилладаг бөгөөд жилд дунджаар 64,000 долларын цалинтай.



3. Рентгений эмч
Рентген туяаны төхөөрөмжөөр өвчтүүнийг эмчлэх, оношлодог бөгөөд хортой нөхцөлд ажилладаг тул эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлөх магадлалтай. Долоо хоногт дунджаар 39 цаг ажилладаг бөгөөд жилд дунджаар 70,000 долларын цалинтай.



2. Нүдний эмч
Нүдний харааг шалгаж, оношлох, нүдний хүнд өвчлөлтэй хүмүүст эмчилгээ бичих, шаардлагатай бол мэс ажилбар хийх хүртэл хэмжээний чадвартай байх ёстой. Долоо хоногийн ажлын цаг нь дунджаар 39 цаг байдаг бол жилийн цалин нь дунджаар 100,000 доллар байдаг байна.



1. Шүдний эмч
Амны хөндийн болон шүдний өвчлөлийг оношлон, тохирсон эмчилгээ хийдэг. Долоо хоногт 37 цаг ажилладаг бөгөөд жилд дунджаар 130,000 долларын цалинтай.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()