Шинэ жилээр хайртыгаа хэрхэн баярлуулах вэ?

Хайртай дотны хүмүүстээ хайраа илчлэх олон арга байдаг. Он солигдох хормын заагт олон сэтгэл хөдлөл, төөрч будлимаар зуу зуун бодлууд тархинд эргэлддэгээс энэ өдөр ихэвчлэн хүмүүс аз жаргал, ариун хайрыг илүүтэйгээр хүсдэг болов уу? Сэтгэл дотор эргэлдэх олон бодол гэж алдаа оноо, амжилт бүтээл, алсын зорилго, цаашдын зорилтыг хэлж байгаа болохыг онцолж хэлэх нь зөв болов уу.
Шинэ жилээр хайртыгаа хэрхэн баярлуулах вэ?


Хүсэн хүлээсэн шинэ жилээр та дотны хүмүүстээ хайр мэдрүүлсэн ямар бэлэг өгөх вэ? хэмээн бодлогоширч суугаа бол танд дараах бяцхан зөвлөгөөг хүргэе.

Хайртдаа, гэр бүлийн гишүүддээ, найздаа эсвэл монитадаа ч та үгээр бус үйлдлээрээ хайр халамжаа илэрхийлэн үнэ хаяж авсан бус сэтгэлээ шингээсэн дараах бэлгүүдээс сонгоорой.

1. Зөвхөн түүний дуртай хөгжмийн сет
Дуу хөгжимд дургүй хүн гэж үгүй гагцхүү түүний дуртай дуунууд нэг дор л тоглогдож байвал энэ нь юугаар ч орлууламгүй сэтгэл сэргээх зүйл мөн билээ. Хөвсгөр цаснаар хөнгөн бодолд автан суух боломж зөвхөн шинэ жилээр л ирдэг...



2. Хайр шингэсэн халуун хоол
“Ямар ч үнэтэй ресторанаас илүү гараа гаргаж хийсэн хайртын минь хоол хамгийн амттай байдаг” гэсэн залуугийн сэтгэгдлийг сошиал хуудаснаас та олонтаа л харсан байх. Чин сэтгэл шингэсэн таны хоолыг амталсан хэн ч болов хайр, халамж гэдгийг зэрэг хүртэх болно. Гагцхүү та эрхэм хүмүүстээ бага зэрэг цаг гаргахад л хангалттай.



3. Урам зориг бэлэглэсэн ил захидал бичих
Аав, ээжийнхээ энгэрт эрхлэн зүүгдэж салж чаддаггүй байсан хүүхэд он жил өнгөрөхийн хэрээр “хайртай” гэдэг үгийг хэлэх нь байтугай бараг л ичгэвтэр зүйл мэт хүлээн авах болсныг та анзаарсан уу?

Эргэж хэзээ ч олдохгүй цаг хугацаанд талархаж хайртай хүмүүстээ хэлж чадахгүй үгсээ, баярласан, талархсан сэтгэлийн илэрхийллээ ил захидал болгон бичиж илгээгээрэй. Энэ бүхэн мэдээж амьдралын тань хамгийн амттай дурсамжуудын нэг болох болно.



4. Хүслийг багтаасан ШИДЭТ бэлэг
Хүн бүрийн шинэ жилийн ШИДЭТ хүсэл өөр өөр байх нь гарцаагүй ч аз хийморь дагуулан айлчлан ирдэг шинэ онд та дотны хүндээ Юнителийн шинэ жилийн ШИДЭТ картыг бэлэглээрэй. Хамгийн гол нь карт бүр бэлэгтэй БЭЛЭГ бүр ОНЦГОЙ гэсэн шүү. :) Таныг ямар бэлэг хүлээж байгааг ЭНД дарж үзнэ үү.



5. Инээмсэглэл бэлэглэх онцгой бэлэг
Амьдралын алтан мөчийг мөнхлөн үлдээх гэрэл зургийг орчин үед хүмүүс маш сонирхолтойгоор бие биедээ бэлэглэх болсон. Өчигдөрийн инээмсэглэлийг мөнхөлсөн сайхан зургийг та энгийн аргаар ханын чимэг болгож хайртай хүндээ бэлэглээрэй. Харах бүрт нүд баясгах сайхан бэлгийн нэг гарцаагүй болох болно.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.