Яагаад кофе уух хэрэгтэй вэ?

Эрдэмтэд кофег хүний биед сайн гэж хүлээн зөвшөөрдөггүй ч бас няцаадаггүй. Мэдээж зүрх судасны өвчтэй болон жирэмсэн эхчүүдэд кофе уухыг хориглодог. Харин эрүүл хүн өдөрт 1 аяга кофег уух нь дараах санаанд оромгүй, гайхалтай үр дүнтэй гэнэ.

Яагаад кофе уух хэрэгтэй вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа


1. Нурууны өвчинг намдаана
Суудлын ажил эрхлэгчид олон болсон өнөө үед нуруу өвдөх, хүзүү хөших гэх мэт асуудлууд улам нэмэгдээд байгаа нь нууц биш. Тэгвэл босоод нэг аяга халуун кофе уучих. Ингэснээр нурууны өвчинг бүрэн эдгээхгүй ч гэлээ, түр намдааж, таны тархийг сэргээж өгнө.



2. Антиоксидант
Бид энэ үгийг маш олон удаа сонсдог хэрнээ яг юу болохыг нь тэр бүр мэддэггүй. Антиоксидант гэдэг нь хүний бие организмийн нэгдэх исэлдлийг саатуулж, бууруулдаг байгалийн болон химийн элементүүд юм. Антиоксидантууд нь хүний эд эсийг хамгаалснаар өөр тос болон нүүрс усны илүүдлээс хамгаалдаг ажээ. Энэхүү бодисыг төрөл бүрийн жимс, хүнсний ногооноос гадна аяга кофеноос авч болох нь ээ.



3. Батга болон бусад төрлийн арьсан дээр гарах зүйлсийг багасгана
Меланома гэдэг нь арьсны хорт хавдрын нэгэн төрөл бөгөөд хүндрэхээрээ үхэлд ч хүргэх аюултай. Харин тогтмол кофе уудаг хүмүүс энэхүү өвчлөлд өртөх магадлал харьцангуй багатай гэдгийг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.



4. Мэдээж стрессийг бууруулна
Кофены амт биш, түүнд агуулагдах каффейн биш, харин кофений үнэр стрессийг бууруулж, тайвшруулдаг хэмээн “Washington Post” сэтгүүлд нийтэлжээ. Кофений рекламан дээрх хүмүүс кофегоо үнэрлэн инээмсэглээд байдгийг санаж байна уу? Энэ чинь цаагуураа үүнийг л хэлээд байсан санаа шүү дээ.



5. Бэлтгэлийн өмнө уухад нэн тохиромжтой
Жүжигчин Dwayne Johnson зааланд очиж бэлтгэл хийхийнхээ өмнө “Starbucks” руу явж нэг аяга зөөлөн кофе заавал уудаг зуршилтай гэнэ. Ингэснээр түүний эрч хүч нэмэгдэж, бэлтгэл хийхэд урамтай болдог ажээ. Харин хэтэрхий хүчтэй кофе уувал зүрхний ачаалал ихсэх аюултай гэдгийг санаарай.



6. Элэгний үйл ажиллагааг дэмжинэ
Шөнийн клубт өнгөрүүлсэн хөгжилтэй үдшийн маргааш өглөө нь хамаг бие чичирж салганан, шартдаг. Тэгвэл ногоон болон дүрдэг цай, кофе нь архи алкохолын төрлийн ундааны хорыг тайлж, биеийг сэргээдэг байна.



7. Хөгшрөлтийг удаашруулна
Паркинсоны синдром буюу хөгшрөх, зөнөглөх үйл явцийг удаашруулна. Хөгшрөлт болон түүнтэй холбоотой элдэв өвчлөлийг зогсоох, бүрэн эмчлэх арга чарга гэж байхгүй ч харин түүнээс урьдчилан сэргийлж, үйл явцыг нь удаашруулж болно.



8. Сэтгэцийн өвчлөл болон амиа хорлох бодолд нөлөөлнө
Үнэхээр хачирхалтай сонсогдож байгаа биз? Гэхдээ хүн хэт их стрессдэхээрээ элдэв янзын гутранги бодлууд толгойд нь эргэлдэж, юуг ч өөдрөгөөр харахаа байдаг. Энэ нь яваа яваандаа “би хэнд ч хэрэггүй юм байна” гэсэн бодлыг бат суулгаж, улмаар тухайн хүн амиа хорлох тухай бодож эхэлдэг. Харин өдөрт нэг аяга кофе тогтмол уудаг хүн сэтгэл гутралаас ангид байж, сэтгэцийн ямар нэгэн өвчлөлт өртөх нь ховор байдаг аж.


 

NULL

NULL

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()