Ухаалаг гар утасны тухай сонирхолтой баримтууд

2015-12-11, 18:40
31,498

21-р зуун бол мэдээллийн технологийн эрин үе билээ. Тиймдээ ч өнөөдөр гар утасгүй хүн тун ховор болж, бараг байхгүй гэвэл үнэнээс нээх хол зөрөхгүй болов уу. Бид онцын шаардлагагүй хэрнээ л гар утаснаасаа салж чаддаггүй нь сонирхолтой. Ингээд та биднийг холбогч эрхэм анд болсон, гар утасны талаарх сонирхолтой баримттай танилцацгаая.

Ухаалаг гар утасны тухай сонирхолтой баримтууд
Хаах
Сурталчилгаа


1. Дэлхий дээрх 10 хүн тутмын 6 нь 00-д утастайгаа ордог байна.



2. Хүн өдөрт дунджаар 110 удаа утсаа “цоожилж”, ямар ч хэрэгцээгүй хэрнээ нээж үздэг.



3. Дэлхийн хамгийн анхны гар утас болох “Motorola DynaTAC 8000X” 1.15 кг жинтэй байсан бөгөөд цэнэгээ 30 минут барьдаг байжээ. Харин үнэ нь 5000 евро байжээ.



4. Өнгөрсөн жил гэхэд л дэлхий даяар нийт 1.3 тэрбум ухаалаг гар утас зарагдсан байна.



5. Таны ухаалаг гар утас 1969 онд сансарт аялж байсан “Apollo11”сансрын хөлгийн хянах дэлгэцнээс хэт дахин их хүчин чадалтай гээд боддоо.



6. “Номофобиа” бол гар утаснаасаа салахаас айх айдсын нэршил юм.



7. Английн “Bristol Robotics”лаборотарийн эрдэмтэд 2013 онд хүний шээс болон бичил биетний эсээр гар утас цэнэглэх төхөөрөмж зохион бүтээж байжээ.




8. Ухаалаг гар утас худалдаанд гарахаас өмнө 200 сая “Nokia”маркийн товчлуурт гар утас зарагдаж байжээ.



9. Гар утаснаас анх дуудлага хийж байсан хүн бол Мартин Күүпер юм. Тэрээр утасгүй харилцааны шинэ технологи болох гар утсыг үйлдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан Америкийн инженер юм.



10. Ухаалаг гар утас нь 250,000 гаруй патенттай.



11. GSM стандартад нийцэх анхны гар утсыг “Alcatel” компани зохион бүтээж байжээ.



12. Англи улсад жилд дунджаар 100,000 гаруй гар утас 00-д “харамсалтайгаар” унадаг. Энэ нь дэлхий дээр байгаа 5 хүн тутмын нэг нь ингэж унагаадаг гэсэн үг юм.



13. Хятадууд компьютерээс илүү гар утсаа түгээмэл хэрэглэдэг бөгөөд, гудамжаар утсаа оролдон явж байгаа хүмүүсийг гэнэтийн ослоос сэргийлэх тусгай зам хүртэл тавигджээ.



14. Япончуудын хэрэглэж байгаа гар утасны 90% нь уснаас хамгаалагдсан.



15. Арван Франц хүн тутмын 4 нь “утасны дон” туссан байдаг.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()