Ажилгүйдлээрээ дэлхийд тэргүүлэгч 10 улс

Зөвхөн манай улсад ч гэлтгүй дэлхийн зарим хүчирхэг орнуудад ч, ажилгүйдлын түвшин аюулын харанга цохихуйц өндөр байна. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст ажил амьдралаа хэрхэн залгуулах нь өдрийн бодол, шөнийн зүүд болсон гэвэл хилсдэхгүй болов уу. Ингээд ажилгүйдлийн түвшингээр хамгийн их 10 улсыг танилцуулж байна.Эдгээр улсуудад ажилгүйдэл буурах биш, харин ч улам нэмэгдээд байгаа нь харамсалтай.
Ажилгүйдлээрээ дэлхийд  тэргүүлэгч 10 улс
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


10. Бүгд Найрамдах Серби Улс (The Republic Of Serbia)
Бүгд Найрамдах Серби  улс нь ажилгүйдлийн түвшингээрээ 46.6 хувьтай 10-р байранд жагсаж байна. Тус улсын хувьд залуус ихэвчлэн цагийн ажил хийж, амьдралаа залгуулдаг гэнэ.



9. Бүгд Найрамдах Хорват Улс (The Republic Of Croatia)
Зүүн Европын Балканы хойгт орших бүгд найрамдах улс юм. Баруун талаараа Словен, хойд талаараа Унгер, зүүн талаараа Босни ба Герцоговина, Серби улсуудтай хиллэнэ. Хорват улс нь ажилгүйдлийн түвшингээрээ 49.5 хувиар 9-р байранд орж байна. Тус улсын эдийн засаг, бага багаар сайжирч байгаа ч ажилгүйдлын түвшингээрээ дээгүүрт бичигдсээр байна.



8. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (Repablic of South Africa)
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс саяханыг хүртэл дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа улсаар нэрлэгдэж байлаа. Бүхэл бүтэн тивийн хамгийн хүчирхэг улсын тоонд ордог байсан хүчирхэг улсад юу тохиолдов? Дэлхийн ихэнхи улсуудын мөрөөдөөд ч чадахгүй хөл бөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Сахарын цаадах 48 улсын үйлдвэрлэж байгаа нийт бүтээгдэхүүний 40 хувийг дангаараа гаргаж чадсан энэхүү хүчирхэг гүрэн ажилгүйдлийн түвшингээрээ 52.9 хувьтай 8-р байранд харамсалтайгаар оржээ.



Европ тивийн хувьд сүүлийн арван жилийн хагаст, залуучуудын ажилгүйдлийн түвшин маш өндөр  үзүүлэлттэй гаржээ. Харин Азийн бүс нутаг болон Африк тив, Сахарын бүсийн хэсгүүдэд ажилгүйдлийн түвшин харьцангуй бага гарсан юм. Түүнчлэн, залуучуудын ажилгүйдлийн түвшин Төв болон Зүүн Өмнөд Европын болон Тусгаар улсуудын, Латин Америк, Карибын тэнгисийн доорх орнуудад буурч байна.



7. Бүгд Найрамдах Маседониа Улс  (The Republic Of Masеdonia)
Зүүн Европын Балканы хойгын төвд байрладаг Маседониа улс нь Албани(Albanian), Турк(Turkish),Серби(Serbian),Румин (Romani) гэсэн албан ёсны 4 хэлтэй. Хүн ам нь 2,069,162 хүн амтай. Ажилгүйдлийн түвшингээрээ 54.32 хувьтай байна.



6. Реюнион (Reunion)
Реюнион арал нь Энэтхэгийн далайн ойролцоо байрладаг. Мадагаскар (Madagascar)арлын зүүн талд  Мауритиус (Mauritius) арлаас баруун урд 175 километрийн цаана орших Реюнион арал нь 844,994 хүн амтай. Ажилгүйдлийн түвшингээрээ 6-р байранд буюу 54.41 хувьтай байна.



5. Мартиник арал (Martinique)
Карибын тэнгис (Caribbean ocean), Бага Антилийн арлуудад орших арал юм. Тус арал нь франц улсын харъяа бөгөөд албан ёсны франц хэлтэй. Оршин суугчидын ажилгүйдлийн түвшингээрээ 5-р байранд буюу 54.7 хувьтай байна.



4. Гуадалупе арал (Guadeloupe)
Мексикийн Баха Калифорниа(Baja California) хойгийн баруун эргээс 241 километрийн зайд, Баха Калифорниа мужын  Энсенада(Ensenada) хотоос баруун өмнө зүгт 400 гаруй километр зайд орших, Номхон далайн галт уулын арал юм. Тус арал нь ажилгүйдлийн түвшингээрээ 55.1 хувь байна.



3. Испанийн Вант Улс (Kingdom of Spain)
Европ тивийн дөрвөн том эдийн засгийн нэг, өөрөөр хэлбэл амь тариануудын нэг нь ганхаж эхлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Испани улсын ажилгүйдэл 58.2 хувьд хүрсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Эдийн засаг нь унаж, төв банк нь хаагдаж, дотоодын хадгаламж эзэмшигчдээс илүү татвар авах замаар иргэдээ аргацааж эхлэсэн.Сүүлийн хэдэн жил Испани улс нь ажилгүйдлээрээ ийм хурц байдалд орж үзээгүй гэхэд болно.Ийнхүү ажилгүйдлийн түвшингээр Испани улс нь 3-р байранд орж байна.



2. Босни Герцеговина Улс (Bosnia Herzegovina)
Зүүн Өмнөд  Европын Балканы хойгт орших  Босни Херцеговина улс нь нутаг дэвсгэрийн хувьд 51.129 хавтгай дөрвөлжин километр, 4 сая гаруй хүн амтай. Гол үндэстэнд Босни үндэстэн буюу хуучин Югославын үеийн мусульман үндэстнүүдийн нэг юм. Ажилгүйдлийн түвшингээрээ 60.2 хувьтай 2 дугаар байранд орж байна. Ажлын байрны тоо муутайгаас гадна, цалин хөлс нь иргэдийн хэрэгцээнд хүрэхгүй гэх мэт асуудлаар иргэд гомдолтой байдаг байна.



1. Бүгд Найрамдах Грек Улс (Hellenic Republic)
Грек улсад ажилгүйдлийн түвшин дээд цэгтээ байгаа билээ. Учир нь өрийн хямралаасаа болж Европын холбоо болон олон улсын нийгэмлэгийн байгууллагуудаас удаа дараа зээл авч байсан Грекийн ажилгүйдэл 64.8 хувьд хүрч дахин рекорд тогтоож байна. Грек даяар инфляци бууруулах, тэр дундаа ажлын байрыг нэмэх асуудлаар удаа дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан ч төдийлөн амжилт олохгүй байсаар ийнхүү өдийг хүрлээ. Ид хөдөлмөрлөх насны залуус ажилгүйчүүдийн эгнээнд орж, гэр орны аар саархан зүйлстэй зууралдаж байгаа нь үнэхээр харамсалтай.



5
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()