Бурхан хөөрхий хүүд дэндүү хатуу ханджээ

Өвчин хэлж биш хийсч ирдгийн тод жишээ болсон бяцхан хүү Оллие Трезис (Ollie Trezise) төрөлхийн гавлын ясны цооролт гэх маш ховор эмгэгтэй төржээ. Улмаар хүүгийн гавлын ясны завсраар, тархи нь хамар руу нь түрж орсон байна. Хүүгийн ээж Ами Пооле (Amy Poole) хэлэхдээ "Оллие бол бодит амьдрал дээрх миний бяцхан Пиноккио, би түүндээ хязгааргүй хайртай " гэжээ. Ингээд бяцхан хүүгийн талаарх сэтгэл хөдөлгөм түүхийг толилуулж байна.
Бурхан хөөрхий хүүд дэндүү хатуу ханджээ
Хаах
Сурталчилгаа


Хүүгийн ээж 22 настай. Анх хүүгээ эмгэгтэй болохыг мэдээд, тэрээр маш их гайхаж цочролд орсон ч хүүхдээ төрүүлсэн байна. Харин хүүгийн эцэгт энэ байдал таалагдаагүй тул эхнэрээсээ салжээ. Ами хэлэхдээ: "Анх би түүнийг хараад юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Учир нь тэр маш жижигхэн хэрнээ түүний хамар нь яг л гольфийн бөмбөг шиг харагдаж байсан. Эхлээд би яахаа мэдэхгүй байсан ч хүүгээ харах бүрт тэрэндээ маш их хайртай, түүнийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн гэдгээ ойлгосон юм" гэжээ.



Маш олон хүмүүс Амид "Хүүг төрүүлэх хэрэггүй байсан юм", "Үзэшгүй муухай амьтан" гэхчлэн доромжлох тоолонд Ами-ийн зүрхийг зүсэж байгаа мэт болдог байжээ. Хүнд хэцүү цагт түүний дэргэд байж, тайтгаруулсан хүн бол түүний эгч Аннабел (Annabelle) юм.



Оллие хүү сайн амьсгалж чаддаггүй байсан учир яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байв. Гэсэн хэдий ч эмч нар хүүг болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд 2 нас хүртэл нь хүлээхийг Амигаас хүсжээ.



Ингээд урт удаан хүлээлтийн эцэст хүүгийн гавлын ясыг хаах, амьсгалыг нь сэргээх хэд хэдэн хүнд хагалгаануудыг хийсэн байна.



Хэдэн цаг үргэлжилсэн хагалгааны үеэр Ами маш их айсан нь ойлгомжтой. Учир нь хайртай хүүгээ алдахвий, хагалгаа зөв явагдах эсэхэд тайвширч чадахгүй л байлаа.





Эцэст нь хагалгаа амжилттай дуусаж Оллие хүү ухаан орсон байна. Ами хэлэхдээ: "Хагалгааны дараа хүүгийн минь толгойд маш том оёдол байсан. Тэр минь хэдий маш их өвдсөн нь илэрхий ч надруу хараад инээмсэглэсээр байсан" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.



Оллие хүүгийн хагалгаа амжилттай болсон ч  өнөөг хүртэл сэргээн засах эмчилгээ хийлгэсээр байгаа юм. Ами "Тэр минь наддаа үргэлж хайртай хүү минь байсаар байх болно" гэжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()