Шинэ жилийн баяраар хийх амтат 15 коктэйл

Шинэ жилийн баяр дөхөөд л, сэтгэл санаа гэгэлзээд л, бүх зүйлээ төгс хийж дуусгахыг хичээдэг нь бидний гэм биш зан билээ. Баярын үдэшлэгтээ ямар хувцас өмсөх, шинэ жилийн үдэш гэртээ ямар хоол хийх, дессертээ хэрхэн сонгох гэх мэтчилэн маш олон асуудлууд ар араасаа ундардаг цаг нэгэнт иржээ. Тиймээс бид та бүхэндээ нэг ч гэсэн ажлыг тань хөнгөвчлөх үүднээс баярын өдрөөр гэртээ хийх амтат коктэйлуудыг танилцуулж байна. Та заавал туршаад үзээрэй.
Шинэ жилийн баяраар хийх амтат 15 коктэйл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Гаатай коктэйл
Цагаан шоколад, сүү болон гаатай чихрийн найрлагатай энэхүү коктэйл нь танд сэнгэнэсэн амтыг мэдрүүлэх болно.



2. Иристэй коктэйл
Бага зэрэг чихэрлэг, нялуун амтанд дуртай хүмүүст төгс тохирох энэхүү коктэйлэнд “Bailey’s” дарс, хайлуулсан ирис, сүү, хоёрхон дусал нимбэгний шүүс л хангалттай. Коктэйлний аяганы амсараа зөгийн бал болон бор сахараар “чимж” өгвөл илүү амттай.



3. Баярын ундаа
Гэрийн үдэшлэгт хамгийн тохиромжтой ундаа болдог. Том шилэн саванд мөс, цангис болон аньс жимсний шүүс, нимбэгний шүүс, архи, эсвэл дарс, хэдэн хэрчим жүрж юм уу нимбэг зүсч хийгээрэй.



4. Шоколад, бөөрөлзгөнөтэй мартин дарс
Жимсний найрлагатай архи, болон какаог холиод л бэлэн болно. Дээрээс нь бөөрөлзгөнө, эсвэл гүзээлзгэнэ хатгаж өгвөл бүр янзтай.



5. “Red Rudolph”
Цангис жимсний шүүсийг халуун бүлээн болтол нь халаагаад, 2 халбага  жүржийн шүүс нэмээд, дээрээс нь өтгөн кремээр чимж өгнө. Чихэрлэг жимсний шүүс, зөөлөн амттай крем 2 гайхалтай зохицдог юм.



6. “S’mores Delight”
Энэхүү тансаг амттай ундааг бэлдэхийн тулд ликёр, бага зэрэг цагаан архи, сүү, шоколадны сироп, Nutella байхад л хангалттай. Дээрээс нь бага зэрэг шарсан хөөсөнцөр буюу “Marshmallow” хийгээрэй.



7. Жигнэмэгтэй коктэйл
Bailey’s дарс, өтгөрүүлсэн сүү буюу бидний хэлж заншсанаар молоко, түүнчлэн бага зэрэг сүү байхад хангалттай. Зөөлөн тансаг амттай энэхүү коктэйлийг жигнэмэг болон шоколадны даруулга болгоход тун тохиромжтой.



8. Гаатай чихэрний коктэйл
Цагаан румын дарс, цагаан шоколадны ликёр, гаатай чихрээр энэхүү коктэйлийг бэлдэж болно.



9. Халуун дарс
Шинэ жилийн баярын амтыг утгаар нь мэдрүүлдэг ундаа бол мэдээж халуун дарс билээ. Та үүнийг гадуур хайж цаг заваа алдах хэрэггүй. Улаан дарс, жүржийн шүүс, бага зэрэг элсэн чихэр, жүржийн хумс хийж халаасан дарсыг гэрийн нөхцөлд бэлдэхэд тун хялбар төдийгүй энэхүү ундаа нь ханиад томуунаас гайхалтай сэргийлдэг давуу талтай. 



10. Цангис жимсний коктэйл
Улаан дарс, ванил, бага зэрэг архийг хольж, дээрээс нь цангис жимс, эсвэл өөрийн хүссэн жимсээрээ даруулан хэрэглэх боломжтой.



11. Халуун шоколад
Зүгээр ч нэг халуун шоколад биш бага зэрэг цагаан гаа, халуун ногоотой байвал ямар вэ? Түүн дээрээ бага зэрэг ванил нэмээд өгчихвөл бүр ч янзтай. Гадуур зарагддаг ууттай нунтаг шоколад биш харин өөрийн гараар шоколадаа хайлуулвал тохиромжтой гэдгийг зөвлөе. 



12. Хан боргоцойн коктэйл
Амттай хэрнээ бага зэрэг дотор халаах ундаа уумаар байвал энэхүү коктэйл танд яг тохирно. Хан боргоцойн өтгөрүүлсэн шүүс, нимбэгний хүчил, гүзээлзгэнэ эсвэл тарвасны шүүс, цагаан архи хүссэн хэмжээгээрээ хийж бэлтгээрэй.



13. Сантагийн коктэйл
Ерөнхийдөө алкохол голлосон учраас зөвхөн томчууд л хэрэглэхэд тохиромжтой. Гааны навч, цагаан архи юмуу эсвэл бага зэрэг улаан дарсаар бэлтгэж болно. 



14. Анар жимсний сангри
Улаан дарс, анар жимсний жүүс, анар жимсний үр, нимгэн зүссэн ногоон нимбэг, усан үзэм, цагаан архи, мөсөөр бэлтгэж болно. Часхийсэн амттай, салахын аргагүй ундаа бэлтгэхийг хүсвэл үүнийг туршаад үзэхийг зөвлөж байна.



15. Шилэн аяган дахь шинэ жил
Шинэ жилийн баярыг оргилуун дарсгүйгээр мэдээж төсөөлөхийн аргагүй. Тэгвэл дангаар нь уух биш, харин ганц нэг нэмэлт найрлагатайгаар коктэйл бэлдэж болох нь ээ. Цагаан дарс, оргилуун дарс, ногоон усан үзмийн шүүс, нимбэгний шүүс зэргээр шинэ жилийн төгс амтыг мэдрээрэй.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()