2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (1-р хэсэг)

2015-12-18, 19:50
14,754

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (үүнээс ємнє зөвхөн АНУ-д “Guinness Book of Records” нэрээр гардаг байсан) ном нь хүмүүсийн чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлүүдийг түүвэрлэн тэмдэглэдэг бөгөөд жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг юм. Ингээд та бүхэндээ 2015 оны "Гиннес"-ийн шинэ амжилтуудыг цуврал болгон хүргэхээр шийдлээ.

2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (1-р хэсэг)


1. Амьдарч байгаа хамгийн өндөр хүн
1982.12.10- нд төрсөн Турк улсын Анкара хотын Султан Косен, Гиннессийн Дэлхийн Амжилт бүртгэгч Сэм Масоны хамт. Тэрээр 2011.02.08 –ний хэмжилтээр 251 см өндөр байжээ.  Султаны гар нь бугуйнаасаа дунд хурууны үзүүр хүртэл 28,5 см урт бөгөөд амьд байгаа хүний хамгийн том гар юм.
 

 
Дээд амжилт тогтоосон өндөр нь Султаныг чамгүй алдарт хүргэжээ. Хамгийн чухал нь түүний өсөлтийг зогсоож амь насыг нь аврах мэс ажилбарын зардлыг олоход тусалсан байна. Султанд тусгайлан зориулж оёсон хувцаснууд болон Анкара хотод байшин барьж бэлэглэжээ. Тэрээр одоо санаа зовох зүйлгүй болсон байна.



2. Амьд байгаа Дэлхийн Хамгийн намхан эмэгтэй
2011.12.16-нд 18 насныхаа төрсөн өдрөөр Энэтхэгийн Нагпурын Жёти Амгэ 62.8 см өндөр байжээ. Ийнхүү тэрбээр хамгийн намхан хүүхэд биш хамгийн намхан эмэгтэй болжээ. Тэрээр хамгийн намхан эрэгтэй болох Чандра Дангигаас 8.2 см өндөр бөгөөд тэд 2012 оны 04 сард Италийн Ром хотод телевизийн “Дээд Амжилтын Шоу” дээр уулзжээ.  
 




3. Дэлхийн хамгийн Өндөр Өсвөр Насны Хүүхэд
Энэ номоо хэвлүүлэхийн өмнөхөн АНУ-ын Флорида мужийн Майами хотын 213 см өндөр 16 настай хүү Кевин Брэдфордын ээж бидэнд хандаж “Миний хүү хамгийн өндөр өсвөр насны хүүхэд мөн болов уу?  ” гэсэн юм.


 
Гиннессийн Дэлхийн Амжилтыг бүртгэх багийнханд мэдээж хамгийн өндөр өсвөр насны охид хөвгүүдийн талаар мэдээлэл бий. Кевин 1998.10.27-нд төрсөн бөгөөд түүний өндрийг АНУ-н Флорида мужийн Дорал хотын Хүүхдийн эмнэл зүйн төв дээр 2015.04.30-нд хэмжиж баталгаажуулжээ. Эмч нар болон Гиннессийн Дэлхийн Амжилтын шүүгчид Кевинийг 215.9см өндөр байна гэж тогтоожээ.  Энэ нь 16 нас 186 хоногтой хүүхдийн хувьд гайхалтай чац юм. Кевиний өсөлт одоо ч зогсоогүй. 



4. Хамгийн гүн ил уурхай
АНУ-ын Рио Тинто Кэннэкотын эзэмшилд байдаг Бингхам хавцлын уурхай нь ойролцоогоор 4 км буюу 2.4 миль өргөн, 1,2 км буюу 0.7 миль гүн уурхай юм. Уг уурхай 1906 оноос аойш ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын Юта мужийн Salt Lake City- оршдог. 2012 онд тус уурхайгаас ойролцоогоор 179,317 тонн нүүрс, алт болон бусад метал олборложээ.



Баримт:
Бингхам хавцлын уурхай нь өндрийнхөө хувьд Парисын Эффелийн цамхгийг 4 дахин нэмсэнтэй тэнцүү ба өргөнөөрөө АНУ-ын Нью-Йорк хотод байх Манхэттэн аралтай адил буюу 3.7 км (2.3 миль) хэмжээтэй байна.



5. Хамгийн амжилттай супер баатрын дүрд тоглосон жүжигчин
2015.03.24- ний байдлаар Тони Старк буюу Төмөр Хүний 4 цувралын гол дүрд тоглосон Роберт Даувни (АНУ) $3.89 тэрбум олсон байна. 2015.04-р сард нээлтээ хийсэн Авенжерс: Ултроны эрин үе кинонд тоглосон нь Даувнигийн хувьд дахин амжилт авчирсан жил болсон билээ. Тэрээр 2014 онд $75 сая-ын орлого олж хамгийн их орлоготой жүжигчнээр бүртгэгдэж байв.
 

 
Авенжерсийн цувралын эхнийх болох 2012 оны анги нь дэлхийн хэмжээнд $1.51 сая –ыг олсон бөгөөд хамгийн их орлого олсон супер баатруудын тухай кино хэвээр байна.



6. Хамгийн Өндөр настай эмэгтэй
Жэралэн Таллей (АНУ-ын иргэн, 1899.05.23-ны өдөр  төрсөн) 2015.04.06-ны өдрийн байдлаар хамгийн өндөр настай эмэгтэй төдийгүй амьд байгаа хамгийн өндөр настай хүнээр тодорсон юм.  


 
Тэрээр 116  настайдаа нас барсан Гертруд Виэвер (АНУ-ын иргэн )-ийн дараах хамгийн урт насалж байгаа хүн юм.  Жэралэн нь 2015.05.07 –ны байдлаар 115 нас 349 хоногтой байсан бөгөөд  АНУ-н Мичиган мужийн Детройтэд охин Тельма Холловайны хамтаар амьдардаг. 



7. Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй
Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн бол Японы Фүкүшимал 1903.02.05-нд төрсөн Сакари Момо юм. Тэрээр 2015.05.07-ны байдлаар 112 нас 91 хоногтой байв. 



Түүнээс өмнө хамгийн өндөр настан хэмээгдсэн хүн бол Японы иргэн Жироэмон Кимура гэгч байсан бөгөөд тэрээр 1897.04.19 –нд төрж 2013.06.12-ны өдөр 116 наса 54 хоногтойдоо нас барсан. 



8. Хамгийн Өндөр орлоготой бизнес эрхлэгч
ЖАК МА ямар үзүүлэлтээр Гиннессийн номонд орсон?... гэж та гайхаж байгаа биз ээ. Хамгийн Өндөр орлоготой бизнес эрхлэгч Жак Ма (БНХАУ) 2014 онд цэвэр дүнгээр $25.1 тэрбум олсон байна. Тэрээр БНХАУ-д цахим худалдааг давамгайлдаг Alibaba Группыг үүсгэн байгуулаг ба ерөнхий захирал юм.  



Энэхүү групп нь хамгийн их хандалттай хоёр вэб хуудсыг эзэмшдэг. Үүнд: Taobao болно Tmall юм. 2015.04.08-ны байдлаар 35.4 тэрбум ам долларын хөрөнгөтэй Азийн Хамгийн Баян хүн болохыг нь Bloomberg Tv мэдээлсэн байна. 



9. Жэк Магийн худалдаж авч чадах эд зүйлсийн жагсаалт
Түүний энэ галзуу хөрөнгөөр авч болох зарим зүйлийг дурдахад:
a.    Букингемийн ордонг 17 удаа



b. Куллинан алмазыг 62 удаа



c. Бугатти Верон машиныг 11333 удаа



d. Iphone 6 утсыг  31,5 сая ширхгийг



e. Дэлхийн хамгийн үнэтэй хотдогийг 147,9 сая ширхгийг



f. ГДА (Гиннессийн Дэлхийн Амжилтууд 2016) номыг 850 сая ширхэгийг худалдан авч болно.
 


10. Хамгийн түрүүнд Facebook дээр 100 сая “Like”-тай болсон дуучин
Албан ёсны фейсбүүк хуудсандаа 100 сая Like авсан хамгийн анхны алдартан нь Колумбын дуучин Шакира (Шакира Мэбарак Риполл) болсон бөгөөд 2014 оны 7 сард уг амжилтаа тогтоожээ.



2015.02.05-ны байдлаар өөрийн хуудсанд байнга видео, мэдээ, зураг, урамшууллын материал оруулдаг “Hips Don’t Lie”-г дуулсан од маань 107,142,986 Likeтай байв



11. Хамгийн холоос оруулсан бөмбөг
2013.11.02-нд Английн Стөүкийн Британниа цэнгэлдэх хүрээлэнд болсон Английн Пример Лигийн үеэр Соутамптоны эсрэг тоглолтод Стөүк сити клубийн хаалгач Асмир Бегович (Босни Герцоговения) 91.9 м (301 фт 6 инч)-ийн зайнаас оноо авсан байна. 



Тэрээр Гиннессийн Дэлхийн Дээд Амжилтын сертификат хүлээн авахдаа “Ийм хүндтэй шагнал авч байгаадаа үнэхээр сайхан байна, гэрийнхээ хананд заавал өлгөнөө” гэж хэлжээ.



Танд энэ мэдээлэл таалагдсан бол илүү сонирхолтой мэдээллийг саяхан Монгол хэл дээр орчуулагдан ирсэн “Гиннессийн Дэлхийн Амжилтууд 2016” номноос үзээрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар ороорой:
https://www.facebook.com/GuinnessWorldRecordsMongolia/

Холбогдох утас: 77118894
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж-2 Өнгөт хэвлэлийн байр  2-давхар 204 тоот

Үргэлжлэл бий...

 

NULL

19
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()