2015 оны хамгийн азгүй гэмт хэрэгтнүүд

Итгэмээргүй гэмт хэргийн тухай кинонууд олон байдаг. Гэмт хэрэгтнүүд мэдээж суутнууд биш шүү дээ. Хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр байж түүнийг зөрчин гэмт хэрэг үйлддэг хүмүүс ч бий. Гэхдээ тэд зөвхөн онцгой тохиолдолд л тэнэг гэмт хэрэг үйлдэж баривчлагджээ. Амьдрал шударга бус гэдгийн бодит жишээ болсон азгүй хүмүүсийн түүхийг танилцуулж байна.
2015 оны хамгийн азгүй гэмт хэрэгтнүүд


1. Селфичин оргодол
Түүнийг тэнэг Николас Грүв (Nicholas Grove) гэдэг. Тэрээр АНУ-ын Идахо (Idaho) дахь шоронгоос түннелиэр дамжин оргожээ. Зугтаж явахдаа цахим сүлжээ ашигласан байна. Тэрээр инстаграмдаа зураг оруулаад зогсохгүй, Facebook-дээ ч зугтаж буй тухайгаа бичсэн байна. Ингээд тэрээр 2015 оны 11 сард Мексикийн нэгэн амралтын газар баривчлагджээ.



2. "IndiCar" буюу машины уралдаанаас болж эхнэрээ боомилжээ
АНУ-ын Индиана мужын иргэн Давид Уилсон (Davis WIlson)-ий хэлснээр бол эхнэр маань хэзээ ч уучилж чадахааргүй зүйл хэлэх хүртэл бид аз жаргалтай байсан гэжээ. Тэрхүү уучилж чадахааргүй зүйл нь ердөө л "NASCAR" (Үндэсний авто машины уралдаан) бол "IndiCar"-ийн уралдаанаас хавь илүү гэх үг байсан юм. Эхнэрийгээ ингэж хэлсний төлөө Давид түүнийг багалзуурджээ. Түргэн тусламж ирж ч амжаагүй байхад эхнэр нь амьсгал хураажээ.



3. Буудуулах ямар байдаг бол?
Энэ залуу үнэхээр тэнэг юм уу? Эсвэл түүнд ямар нэгэн сэтгэцийн гажиг байна уу? Колорада мужын 30 настай иргэн Адам Хиртл (Adam Hirtle) юу мэдрэхээ үзэх гэж өөрлүүгээ буудсан ба хөршүүд нь гражнаас нь буун дуу гарсан хэмээн цагдаад мэдэгдсэн байна. Ингээд түүнийг зэвсэг буруу ашигласан хэмээн баривчилжээ. 



4. Өмдгүй архичин
Роберт Свини (Robert Sweeney) гэх нэгэн эр Флорида мужийн далайн эргээр тэнэж явахдаа баривчлагдсан байна. Үүний шалтгаан нь тэр цагаан цамц, цагаан хүрэм, цагаан гуталтай ба хамгийн сонин нь ямар ч өмдгүй бас согтуу байжээ. Түүнийг баривчлахад “Би зүгээр л өмдөө хайж байна. Ямар ч буруу зүйл болоогүй биз дээ” хэмээж цагдаа нарын уурыг бүр ихээр хүргэсэн гэдэг.



5. Есүс бүгдийг төлнө
Эйприл Ли Йейтс (April Lee Yates) хэмээх эмэгтэй Myrtle beach-ийн загасны ресторанд 26 долларын үнэ бүхий хоол идсэнийхээ дараа "Надад ямар ч мөнгө байхгүй. Есүс миний өмнөөс төлнө" гэчихээд гараад явчихжээ. Сайхан оролдого байна шүү. Даанч бүтээгүй нь л харамсалтай...



6. Хөгшин эр ба шээстэй хувин 
84 настай хөгшин эр Карлтон Уэзорфорд (Carlton Weatherford) 13 настай хүүг шархлуулахыг хүсээгүй гэнэ. Ядруухан амьдардаг түүний хашаанд 13 настай сахилагагүй хүү шээстэй хувингаа орхиод явчихжээ. Карлтон хувинтай шээсийг асгах гэж байгаад дийлэлгүй цэцэрлэгийнхээ урд хэсэгт асган заваартуулж, түүнчлэн айлын хашаан дээр өөрөө нурж ойчин эвдэлж орхижээ. Юу болсныг сайн ойлгоогүй хөршүүд нь түүнийг аюултай этгээд хэмээн цагдаад өгсөн байна.  



7. Шоронгоос гарахыг хүсээгүй учраас...
АНУ-ын Аризона хотын оршин суугч Дэвид Спарлок (David Sparlok) хар тамхины хэргээр хэсэгхэн хугацаанд шоронд хоригджээ. Хугацаа нь дуусахад тэрээр шоронгоос гарахаас татгалзаж, энэ тухай дуулмагцаа маш их айж тэвдэн, хоригдлуудын хөлдөөсөн хүнстэй микро автобусыг хулгайлжээ. Энэ үйлдлийнхээ дараагаар хүсэн хүлээсэн шорондоо эсэн мэнд эргэн иржээ. 



8. Хүүгээ машин жолоодохыг шаарджээ
Нью-Йоркийн иргэн 46 настай эр Жонн Барлинг (John Barling) согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийн 10 настай хүүгээ гэрт нь хүргэж өгөхийг гуйжээ. Харамсалтай нь тэдний машин осолдсон байна. Цагдаа нар хэргийн газар ирэхэд Барлинг зорчигчийн суудалд байсан ба харин түүний хүү жолооны ард хөлс нь цуван сууж байв. Хамгийн хачирхалтай нь цагдаа нар бяцхан хүүг зөвшөөрөлгүйгээр машин жолоодсон юу ч хийж болзошгүй аймшигтай хүүхэд хэмээн буруутгаад байгаа юм байна.



9. Нэгэн эмэгтэй хуучин нөхрийнхөө төлөө цагдаагийн машиныг хулгайлжээ
Жош Уэтфорд (Josh Waetford) нэг ёсондоо бол маш азтай нэгэн. Тэрээр согтуугаар машин жолоодсон хэргээр гавлуулж цагдаагийн машинд хоригджээ. Харин түүний эхнэр Жош Эмбер (Josh Amber)  машинийг хулгайлан зугтсан бөгөөд удалгүй хулгайн хэргээр баривчлагджээ. Нөхрийгөө бодвол эхнэрийнх нь хэрэг илүү ноцтой байсан учраас эхнэрийг нь шоронд хорьжээ.



10. Цагдаа нарыг доромжилжээ
19 настай Логан Шаулис (Logan Shaulis) согтуугаар машин жолоодож, машинаа зам хөндөлдүүлэн тавьж, бөөн түгжрээ үүсгэжээ. Цагдаа нар ирэн түүнийг бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад тэрээр өөдөөс нь гар буу гаргаж, ёжтойгоор инээмсэглэн цагдаа нарын дургүйг бүр ч хүргэсэн байна.  



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()