Америкт “Хар баасан гараг”-ийн үеэр юу болдог вэ?

Хар баасан гараг буюу “Black Friday” нь хамгийн анх Америкт 1966 оноос хойш “Талархалын баяр”-аас “Зул сарын баяр” хүртэл долоо хоногийн турш жил бүр уламжлал болгон тэмдэглэж иржээ. Харин уг хар баасан гараг гэх нэр 2000 оноос дэлхий дахинд алдартай болсон байна.
Америкт “Хар баасан гараг”-ийн үеэр юу болдог вэ?


Бүхий л дэлгүүр, худалдааны төвүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдээ доод тал нь 60, харин хамгийн ихдээ 90 хувь хямдруулдаг ажээ.



Уг хямдралаар хамгийн их зарагддаг зүйл нь ахуйн цахилгаан бараа юм.



Дараагийн гүйлгээтэй бараа нь бэлэн хувцас бөгөөд гол төлөв хавар намрын хувцас дээд тал нь 90 хувиар хямдардаг гэнэ. Мөн “Зул сарын баяр”-ын янз бүрийн бэлэг, тэр дундаа тоглоомыг иргэд их хэмжээгээр худалдан авдаг байна.



АНУ-д 2011 оны “Хар баасан гариг”-аар 226 сая хүн 52.5 тэрбум долларын худалдан авалт хийж, нэг хүн дундажаар 398.62 доллар зарлагдсан бол, өнгөрсөн онд 247 сая хүн 59.1 тэрбум доларын бараа авч, нэг хүн дундажаар 423.66 доллар зарцуулжээ.



“Хар баасан гараг”-аар худалдан авагчид дэлгүүрүүдэд хэт олноор цуглардгаас болж хүний аминд аюул учрах явдал цөөнгүй гардаг. Тухайлбал 2006 онд Калифорнийн нэгэн  их дэлгүүрт бэлгийн талон тараахад олон зуун хүн нэг доор шахцалдсанаас 9 хүн гэмтжээ.



2008 онд Нью-Йоркийн “Wal-Mart“ дэлгүүрт өглөөний 5 цаг гэхэд цугласан 2000 гаруй хүн хаалгай онгойхтой зэрэгцэн эмх замбараагүйгээр дайран ороход дэлгүүрийн хаалга эвдэрсэн төдийгүй 34 настай харуулын ажилтан олны хөлд дарагдан амиа алдсан байна. Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтнууд уг хүнийг олны хөл дороос гаргаж авах гэхэд, улайрсан хүмүүс тэдэнд бололцоо олголгүй бараг хагас цаг болсон гэдэг. Энэ явдлын улмаас хэд хэдэн хүн хүнд, хөнгөн гэмтсэн бөгөөд нэг жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ.



2009 оны хямдралаар АНУ-ын зарим мужид бусдыг айлган сүрдүүлсэн, хутга, буу гаргасан, дэлгүүрийн худалдагчийг зодсон хэргээр арав гаруй хүн баривчлагдсан бол, мөн нэг хүн олны хөлд дарагдан хүнд бэртэж байжээ.



2011 онд Калифорнийн “Wal-Mart“ дэлгүүрт нэгэн эмэгтэй дэлгүүр онгойхоос өмнө бусадтай дарааллын маргаанаас болж, нулимс асгаруулагч хий цацан 20 гаруй хүний бие махбодь, эрүүл мэндэд хохирол учруулсан бол уг дэлгүүрийн өөр нэгэн салбарт нэг хүн бууны суманд оногдон шархдаж байжээ.
















4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()