Францчуудын бүтээсэн шинэ машин шуугиан тарьжээ

2015-12-21, 21:19
8,845

Саяхан Францын Паскал Рамбауд компани аалз шиг хэлбэр дүрстэй бартаа туулагч (Swincar E-Spider) машин зохион бүтээснийг Меканрок компани үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү аалзан машин хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж байгаа учир олон нийт өргөнөөр хэрэглэнэ хэмээн таамаглаж байна.

Францчуудын бүтээсэн шинэ машин шуугиан тарьжээ
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа
 
Тус машин цахилгаанаар ажиллаж, тэгш бус гадаргууд маш чөлөөтэй зорчиж чаддаг. Ямар нэг бохирдол ялгаруулахгүй, дуу чимээ гаргахгүй, түүний дээр маш сонирхолтой дизайнтай. Аалзан машины дөрвөн дугуй тус бүртээ хөдөлгүүртэй, дугуй бүр нь тус тусын автомат асаагуур болон бие даасан ажиллагаатай. Дугуйнууд хоорондоо ямар нэг тэнхлэгээр холбогдоогүй, тус тусдаа шилбэ төмөртэй. Шилбэ төмөр нь аалзны хөл шиг харагдах бөгөөд энхэл донхол ихтэй замд тэгш замаар явж буй мэт чөлөөтэй хурдлах боломжийг бүрдүүлжээ. Тус машиныг ямар нэг компьютерийн төхөөрөмжөөр удирдаггүй, энгийн бүтэцтэй гэнэ.


 
Аалзан машиныг зохион бүтээсэн Паскал Рамбауд компаний мэргэжилтэн Тиери Жеймс "Ердийн машинууд уулын замд зорчих чадвар харилцан адилгүй байдаг. Уулын замд явж чадахгүй зүдэрч буй машиныг хараад ийм машин зохион бүтээх санаа төрсөн юм. Эхлээд бид зөвхөн уулын уруу буугч машин хийхээр зорьсон боловч зохион бүтээх явцад хаа ч хамаагүй, өөд уруугүй явдаг машин болж хувирсан. Хэвгий газар огцом эргэлт хийхэд унахааргүй болгож тэнцвэрийг нь баталгаажуулахын тулд маш олон удаа туршсан" хэмээн ярьж байлаа.


 
Аалзан машины бартаа туулах чадвар тун онцгой. 35 градусын налуу өөд төвөггүй мацаж гарах чадвартай. Машины гадаргууг цайраар бүрсэн бөгөөд урт өргөн нь хааш хаашаа 1.3 метр хэмжээтэй. 150 кг жинтэй, цагт 30-40 км хурдлах бөгөөд нэг дор 3-4 цаг явах хүчин чадалтай. Жеймс аалзан машины давуу талын тухай "Дөрвөн дугуйт ихэнх мотоцикл дотоод шаталтын хөдөлгүүртэй байдаг. Харин манай машин бүрэн цахилгаан хөдөлгүүртэй. Тиймээс бидний зохион бүтээсэн энэ машин ямар ч дуу чимээ гаргахгүй, ямар ч агаарын бохирдол үүсгэхгүй. Хэрэв та аалзан машиныг жолоодоод аялбал бусад машины туулж чадахгүй замаар зорчих болно" хэмээн танилцуулж байлаа.
 
Аалзан машиныг хөдөө хээр ажилладаг хүмүүс болон бартаат замын аяллагчдад зориулан бүтээжээ. Машины эд ангийг маш энгийн зарчмаар угсарсан бөгөөд жолоочийн биеийн хэмжээнд тохируулж тав тухыг нь бүрдүүлж болдог гэнэ. Жеймс аалзан машины хэрэглээг улам өргөтгөх төлөвлөгөө гаргасан байна. "Энэ машин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Дугуйны шилбэ төмөр чөлөөтэй хөдөлж ямар ч замаар зорчдог учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэргэнцрийн оронд ашиглах бүрэн боломжтой юм" хэмээн Жеймс ярьж байлаа.


Аалзан машиныг өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээс эхлээд зах зээлд нийлүүлсэн ба Умард Америкийн бүс нутгаас нэлээд их хэмжээний захиалга авсан байна.
Видео.



До.Болдхуяг
Эх сурвалж: mongol.cri.cn
 

NULL

NULL

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()