Нью-Йорк хотод хархны аюул нүүрлэж байна

2015-12-21, 22:05
14,451
Нью-Йорк хот 8 сая гаруй хүн амтай. Тус хотод хүнээс гадна өөр нэг амьтан олноороо сүрэглэн амьдардаг. Тэр бол харх юм. Хүн харх хоёр өөр өөрийн байр сууц, үүр оромжиндоо амьдардаг ба үргэлж тааралдаад байдаггүй байлаа. Гэтэл энэ жил Нью-Йоркийн хархны тоо толгой эрс нэмэгдсэн нь иргэдийн "шүдний өвчин" болоод байна.
Нью-Йорк хотод хархны аюул нүүрлэж байна
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Урьдын судалгаагаар Нью-Йорк хотод 8 сая орчим харх бий хэмээн үзэж байсан бол өнгөрсөн жил Колумбын Их Сургуулийн судлаачид 2 сая харх бий гэсэн тооцоо гаргажээ. Эмэгчин харх үр зулзагаа гуравхан долоо хоног тээгээд төрмөгц дахин үр тогтооход бэлэн болдог. Ийм маягаар нэг эмэгчин харх 12 долоо хоногт дунджаар 100 зулзага гаргадаг байна. Зулзаганууд нь байгалийн ямар ч хүнд нөхцөлд зохицож амьдрах чадвартай, гайхмаар тэсвэртэй. Усгүй, хоолгүй байсан ч дээд зэргийн хүнд байдлыг даван туулдаг. Тийм ч учраас харх тун хурдтай өсөж үржин хаа сайгүй тэнэж явна.



Тус хотын иргэд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах дургүй болжээ. Яагаад гэвэл цэцэрлэгт хүрээлэнгүүд бүгдээрээ хархны үүр оромж болсон юм. Нью-Йорк хотын дарга 2 сар гаруйн хугацаанд хархны тухай 24 мянга гаруй гомдол санал хүлээж авсан байна. Хотын иргэдийн гомдолд хархны тоо ихсэж байгаа төдийгүй түүний оршин амьдрах нутаг хүрээгээ тэлж байгааг онцолсон байна.

Хархнууд байшингийн орц подваль, гудамж талбай, цэцэрлэг, ресторан, метро гээд хаа сайгүй бий. Тэд бүх төрлийн хүнснийг сэглэн сүйтгэж, хүнийг үхэлд хүргэх аюултай олон төрлийн өвчний тээдэг бөгөөд энэ мэрэгчээс хүнд халддаг хамгийн аюултай өвчин нь булчирхайн тахал юм.



Нью-Йорк хотын Аудитийн газрын дарга Скот Стерлинг "Би Нью-Йоркод насаараа амьдарсан ч ийм ноцтой гамшигтай нүүр учирч явсангүй. Энд хаашаа ч харсан хархнууд гүйлдэж байна. Иргэд түүхэнд байгаагүй ихээр хархны тухай гомдол ирүүлсэн. Эрүүл мэндийн газар энэ асуудлыг шийдэж чадахгүй байна" хэмээн ярьсан юм.

Харх гүйлгээ ухаантай, ой тогтоолт сайн учир тэднийг устгана гэдэг тийм ч амар ажил биш юм. Тэд толгой эргүүлсэн, будлиантай зүйлийн учрыг олохдоо маш гарамгай. Өөрийн хүч хүрэхгүй зүйл рүү зүтгэдэггүй. Хавх тавихад ордоггүй адармаатай амьтан гэнэ. Өнгөрсөн жил Нью-Йорк хотын эрүүл мэндийн газар гар утасны гомдол хүлээн авах программ гаргажээ.



Мөн 3 сая доллар гаргаж хархны хор тавих, бохир усны хоолой шалгах зэрэг компанит ажил зохион байгуулсан юм. Гэвч хотын иргэд эдгээр арга хэмжээ үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэж, хотын бохир, замбараагүй орчин хархны өсөж үржих таатай хөрс болсон, хотын захиргааны ажилтнууд хариуцлага алдсанаас ийм үр дүнд хүргэсэн гэж үзэж байна.

Нью-Йорк хотын иргэн Марк: "Миний бодлоор Байгаль орчны газар үүний хариуцлагыг хүлээх ёстой. Тэд хогийн савнуудыг цаг тухайд нь цэвэрлээгүйгээс болж гудамж талбай тэр чигээрээ хархны үүр болсон. Нэг харх байрны шатан дээр пицца чирч явахыг нүдээрээ үзлээ. Пицца байрны шатан дээр байх ёсгүй. Цаг тухайд нь цэвэрлэгээ хийгээгүй учраас ийм болсон" гэж ярьж байлаа.



АНУ-ын хархны хоол хүнсний гол эх үүсвэр кебаб, гамбургер, пицца зэрэг түргэн хоолны газрын бүх төрлийн хүнсний үлдэгдэл юм. Хархнууд шөнийн цагаар идэвхтэй амьдарна. Тэд хүнсний зүйлийг маш холын зайнаас үнэрлэж мэддэг. Энэ чадварынхаа ачаар ямар ч харх өөрийн төрлийг олж, хил хязгаараа тогтоодог гэнэ.



Энэ мэрэгч хараа муутай боловч, үнэрлэх, сонсох, хүртэх мэдрэмж нь гоц сайн хөгжсөн байдаг. Харх түнэр харанхуйд хамгийн чухал мэдрэхүйн эрхтэн болох сахлынхаа тусламжтайгаар баримжаалан явдаг. Мөр мөшгих чадвар нь маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэг бүлэгт 200 хүртэл харх амьдарна. Тэд бөөнөөр цуглаж нэг нэгнийгээ гижигдэх дуртай гэнэ.


До.Болдхуяг
Эх сурвалж: mongol.cri.cn

1
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()